Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 174

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж

Нарийн бичгийн дарга Д.Золбоо  

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун

Шүүгдэгч Т.М нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Мад холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Т.М

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Т.М нь 2017 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт .... улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Д.Нийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 09-нд ээжтэйгээ дэлгүүрийн бараанд явахаар орой Замын-Үүд сум руу явж байсан. Айраг сумын нутаг дэвсгэр өнгөрөөд 30 дугаар зөрлөгийн ойролцоо онхолдсон гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Т.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: Дорноговь аймгийн Айраг сумын пост өнгөрөөд төмөр замын 30 дугаар зөрлөг арай хүрээгүй явж байгаад өглөө 4 цагийн үед би үүрэглээд гэнэтхэн машин засмал замын хажуугийн шороон хөвөөн дээгүүр явахад нь өмнө нь том жалга байна гэж хараад машинаа огцом эргүүлсэн. Тэгтэл машины тэнцвэр алдагдаж замын зүүн гар талруу онхолдоод дөрвөн дугуйн дээрээ шороон дээр буусан... гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Д.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 09-ний орой 22 цаг өнгөрч байхад би хүү Мын хамт машинаараа Замын-Үүд сум руу бараандаа явсан. Хүү маань машинаа жолоодоод хажууд нь би суугаад шөнийн 03 цаг хүртэл явсан. ... машин зогсчихсон байсан. Хүүгээсээ би “ чи яасан бэ” гэхэд хүү уйлчихсан, “ээжээ 2-уулаа онхолдчихлоо” гэсэн. Тухайн үед надад ямар нэгэн зовиур өвчин мэдэгдээгүй. Машинаас буугаад машинаа хартал машин эвдэрчихсэн 4 дугуй дээрээ засмал замын хажууд шороон дээр зогсож байсан гэсэн мэдүүлэг /хх-15/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай: 1. 2017.10.10-ны ГССҮТ-ийн №12003 дугаартай өвчний түүхээс үзэхэд Д.Нийн биед сээрний 12-р нугалмын шахагдсан хугарал, бүсэлхийн 1-4-р нугалмын сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт / хх-27 /,

 

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн шинжээчийн ....дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Тоёота приүс-20 маркийн .... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Т.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Тоёота приүс-20 маркийн .... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Т.М нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй бөгөөд осол хэргийг газарт тормосны мөргүй байна. Уг зам тээврийн осол нь Тоёота приүс-20 маркийн .... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Т.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна. Жолооч Т.М нь автомашин жолоодох В ангиллын 1137830 тоот жолооны үнэмлэхтэй байна. Шинээр нөхцөл илрээгүй гэжээ. / хх- 31/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-5-9/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх-10/,

 

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-49/ зэргийг шинжлэн судлав.

 

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 

          Шүүгдэгч Т.М нь 2017 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт .... улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Д.Нийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох Шүүгдэгч Т.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 09-нд ээжтэйгээ дэлгүүрийн бараанд явахаар орой Замын-Үүд сум руу явж байсан. Айраг сумын нутаг дэвсгэр өнгөрөөд 30 дугаар зөрлөгийн ойролцоо онхолдсон гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Т.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: Дорноговь аймгийн Айраг сумын пост өнгөрөөд төмөр замын 30 дугаар зөрлөг арай хүрээгүй явж байгаад өглөө 4 цагийн үед би үүрэглээд гэнэтхэн машин засмал замын хажуугийн шороон хөвөөн дээгүүр явахад нь өмнө нь том жалга байна гэж хараад машинаа огцом эргүүлсэн. Тэгтэл машины тэнцвэр алдагдаж замын зүүн гар талруу онхолдоод дөрвөн дугуйн дээрээ шороон дээр буусан... гэсэн мэдүүлэг, Хохирогч Д.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны  10 дугаар сарын 09-ний орой 22 цаг өнгөрч байхад би хүү Мын хамт машинаараа Замын-Үүд сум руу бараандаа явсан. Хүү маань машинаа жолоодоод хажууд нь би суугаад шөнийн 03 цаг хүртэл явсан. ... машин зогсчихсон байсан. Хүүгээсээ би “чи яасан бэ” гэхэд хүү уйлчихсан, “ээжээ 2-уулаа онхолдчихлоо” гэсэн. Тухайн үед надад ямар нэгэн зовиур өвчин мэдэгдээгүй. Машинаас буугаад машинаа хартал машин эвдэрчихсэн 4 дугуй дээрээ засмал замын хажууд шороон дээр зогсож байсан гэсэн мэдүүлэг /хх-15/,   Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлт, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн шинжээчийн ....дугаартай шинжээчийн дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Т.Мыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Мыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Т.Мыг  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ГАНБОЛД