| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2108019530046 |
| Дугаар | 2022/ДШМ/841 |
| Огноо | 2022-08-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2022/ДШМ/841
Б.С, Ш.Гнарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Улсболд,
яллагдагч Ш.Гөмгөөлөгч П.Гансүх,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/1335 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Улсболдын бичсэн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Б.С, Ш.Гнарт холбогдох 19530046 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв
1. Б.С,
2. Ш.Г,
Яллагдагч Б.С нь 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын 4 дүгээр байрны орчим “Л.Л.Эыг зодлоо” гэх шалтгаанаар Ш.Гнүүр болон хөл хэсэгт хөлөөрөө өшиглөж, гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хамрын нуруу, зовхи, баруун хонго, гуя, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
ялландагч Ш.Гнь 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын 4 дүгээр байрны хажуу талын хүүхдийн тоглоомын талбайд “манай охиныг зодлоо” гэх шалтгаанаар Л.Эмаргалдан улмаар түүний үснээс зулгааж, өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцралт, зулгаралт, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, нуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.С, Ш.Гнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...гэрч П.Х.Н “Л.Э нь намайг “чи яасан их юм ярьдаг юм” гээд үснээс татаад алгадсанаа доош нь унагаад үстээд чирээд байсан. Тэгээд босоод хартал тоглоомын талбайн нөгөө тал хүртэл намайг чирсэн байсан. Хүүхдүүд бид хоёрыг салгаад босоод ирэхэд намайг зоддог эгчийн эгч нь гээд Б.С гэх хүн ирээд намайг “миний дүүгийн өөдөөс яасан их тайлбар тавьдаг” юм гээд дүүтэйгээ нийлээд намайг үсдээд хэд хэдэн удаа цохиж өшиглөсөн. Тэгээд бид хэдийн хажууд байсан хүүхдүүд “цагдаа дуудчихлаа” гэсэн чинь тэр хоёр эгч намайг зодохоо болиод зугтаасан. Тухайн үед тэр хоёр эгч нийлж байгаад намайг зодсон. Намайг юм л болвол үсдээд цохиод байсан” гэж, Л.Л.Э, Б.С нар нь Ш.Гмаргалдахаас өмнө хүүхдийн тоглоомын талбай дээр бүлэглэн бусдыг зодож танхайрсан агуулгатай мэдүүлэг өгсөн байхад тухайн мэдүүлгийн эх сурвалжийг магадлах ажиллагаа явуулалгүйгээр зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон /хх 176-181/ нь буруу байна.
2. Гэрч Д.Идэрийн “Х.Н ээж нь ирээд “миний охиныг яагаад зодоод байгаа юм бэ, жоохон хүүхэд зодлоо” гэж хэлэхэд тэр хоёр пиво ууж байсан хоёр эгчийн дүү нь гэх эмэгтэй үсдэж дараад өшиглөсөн. Тэгсэн чинь хажуугаас тэр пиво ууж байсан 2 эмэгтэйн эгч нь гэх /өөрийгөө Б.С гэж хэлсэн/ эгч Х.Н ээжийн үснээс нь зулгаагаад тэр хоёр хамт Х.Н ээж рүү нь дайрсан. ...удалгүй Б.С гэх эмэгтэйн нөхөр нь гэж ах гарч ирээд чанга дуугаар зодолдохоо больцгоо гээд тэр Б.С гэх эмэгтэйг тэврээд Х.Н ээжээс холдуулсан” гэх мэдүүлэг /хх 63/, гэрч П.Х.Н “...тэгсэн нэг ах цаанаас гарч ирээд ээжийн хоёр гарыг ард нь мушгиж байгаад тэр хоёр эгчээр зодуулаад байсан. Тухайн үед нүүр рүү нь олон удаа өшиглөсөн” /хх 50/ гэх мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй, Ш.Г, Л.Л.Э нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг хэн хэрхэн учруулсан болох нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан асуудал баримтаар хангалттай нотлогдохгүй байна гэх өмгөөлөгчийн хүсэлт үндэслэлтэй байна.
3. Гэрч П.Х.Н биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 7535 дугаартай дүгнэлтэд тусгасан “Зовуур: Шилэн хүзүүгээр өвдөнө, толгой, зүүн чих өвдөнө, дүнгэнэн, зүүн бугуйгаар янгинан, юм даахгүй байна, дотор муухай оргино, огиод байна, толгой руу үе үе хатгуулна гэнэ. Үзлэгт: биеийн ерөнхий байдал дунд...дагзны булчингийн хөшингө 1 хуруу... 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ГССҮТ-ийн ХАЯТТ-н эмчийн үзлэгт: Онош: тархи доргилт..” гэх үйл баримтыг тухайн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт тусгаагүй нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.2-т заасан шинжлүүлэгч нь нэг цагийн хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол шаардлагатай тохиолдолд гэмтэл тус бүрт эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох ба эдгээрийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлж, хэрэв эдгээр гэмтлүүд нэг нэгэндээ харилцан нөлөөлж шинжлүүлэгчийн биеийн байдлыг хүндрүүлсэн бол тэдгээрийг бүрдэл байдлаар авч үзэж эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох” гэх заалт, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх” гэх заалтыг тус тус зөрчсөн, тодорхойгүй, бүрэн биш дүгнэлт гарсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан бөгөөд дээр дурдсан нөхцөл байдлыг нотлох ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С, Ш.Гнарт холбогдох эрүүгийн 2108019530046 тоот хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Улсболд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаагаар хийгдвэл зохих бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудад дурдагдсан насанд хүрээгүй гэрч Д.И, насанд хүрээгүй гэрч Э.Э, гэрч С.З, Б.Б, Б.М нарын мэдүүлгүүд, хохирогч Л.Л.Э, яллагдагч Б.С, Ш.Гнарын мэдүүлгүүдээр болж өнгөрсөн үйл баримтыг бүрэн тогтоож чадсан. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ханхүүгийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 7536 дугаартай дүгнэлт /хх 73-74/, шинжээч эмч Г.Ханхүүгийн мэдүүлэг /хх 69/, Шүүхийн шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч О.Нансалмаагийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 7516 дугаартай дүгнэлт /хх 90-91/, шинжээч эмч О.Нансалмаагийн мэдүүлэг /хх 71/ зэргээр хохирогч Л.Л.Э, Ш.Гнарын эрүүл мэндэд учирсан хохирол түүний гэмтлийн зэрэг, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр хэрхэн яаж учрах боломжтой талаар тус тус тогтоосон. Дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтаар яллагдагч Б.С, Ш.Гнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой юм.
2. Гэрч Д.Идэрийн мэдүүлэг /хх 63/, гэрч П.Х.Н мэдүүлэг /хх 50/ өөр хоорондоо зөрүүтэй, Ш.Г, Л.Л.Э нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг хэн хэрхэн учруулсан болох нь ойлгомжгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан асуудал баримтаар хангалттай нотлогдохгүй байна гэх өмгөөлөгчийн хүсэлт үндэслэлтэй байна гэжээ.
Хохирогч Л.Л.Эын эрүүл мэндэд учирсан гэмтлийн талаар Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч О.Нансалмаагийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “1.2. Л.Л.Эын биед тархи доргилт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх 7516 дугаартай дүгнэлт /хх 90-91/ гарсан байдаг. Дээрх дүгнэлтээр хохирогч Л.Л.Эын эрүүл мэндэд учирсан гэмтлийг хэн, хэрхэн яаж учруулсан талаар хохирогч Л.Л.Э нь “...тэгээд байж байтал тэр охины ээж нь гэх 40 гаран насны эмэгтэй гарч ирээд “хэн миний охиныг зодсон бэ” гэж хэлэхэд охин нь энэ эмэгтэй гээд намайг заахад тэр ээж нь гэх 40 гаран насны эгч миний гэдэс орчим үгийн зөрөөгүй өшиглөөд миний зүүн талын шанаа орчим гараараа цохиод үснээс зулгаагаад доошоо дарж унагаад миний нуруу хэсэг рүү нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлгийг өгсөн байх бөгөөд /хх 29/ мөн мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Э.Э нь “...тэгээд байж байтал манай байрны охин Х.Н ээж нь ирээд “миний охиныг яагаад зодоод байгаа юм бэ жаахан хүүхэд зодлоо” гэж хэлэхэд Хулантай анх муудалцаад Х.Н үснээс зулгаагаад байсан байсан эгч Б.С нь Х.Н ээжийн өмнөөс хэрэлдээд “чамд хамаагүй, чи эндээс зайл” гээд Х.Н ээжийн үснээс нь зулгаахад Х.Н ээж зөрүүлээд тэр дүү нь гээд байгаа анх Хулантай муудалцсан эгчийг үснээс нь зулгаагаад газар угзарч татаад доошоо унах үед нь нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх 67/, насанд хүрээгүй гэрч Д.Идэрийн “...тэгээд байж байтал манай байрны охин Х.Н ээж нь ирээд “миний охиныг яагаад зодоод байгаа юм бэ, жаахан хүүхэд зодлоо” гэж хэлэхэд тэр хоёр пиво ууж байсан хоёр эгчийн дүү нь гэх эмэгтэй үсдэж дараад өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх 63/ зэргээр болж өнгөрсөн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон хохирогч Л.Л.Эын эрүүл мэндэд учирсан хохирлыг яллагдагч Ш.Гнь учруулсан гэж үзэх үндэслэл бүрэн тогтоогдсон гэж үзэж байна. Хохирогч Ш.Гэрүүл мэндэд хэн хэрхэн, ямар байдлаар хөнгөн хохирлыг учруулсан талаар хэрэгт насанд хүрээгүй гэрч Д.Идэрийн “...тэр Б.С гэх эмэгтэй Х.Н ээж Ш.Гнар л хоорондоо харилцан зодолдоод байсан. Тэр Л.Э гэх миний салгасан эмэгтэй анх Х.Н ээж Гэрэлийн үснээс зулгаахаар нь би тэр эгчийг салгаад араас нь тэврээд цаашаа холдоод явсан” гэх мэдүүлэг /хх 63/, насанд хүрээгүй гэрч Э.Энхмөнхийн “...тэр Б.С гэх эмэгтэй Х.Н ээж Гэрэлийн нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөснийг би харсан” гэх мэдүүлэг /хх 67/, яллагдагч Б.Сгийн “...хохирогчтой би л зодолдсон өөр хүн хохирогчийн биед халдсан зүйл байхгүй. Би хохирогчийн гэдэс, хөл рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Би тухайн эмэгтэйгийн нүүр рүү үсдэлцэж байхдаа өшиглөсөн байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх 160/ тус тус өгсөн байх бөгөөд хохирогч Ш.Гэрүүл мэндэд учирсан Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ханхүүгийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “1. Ш.Гбиед хамрын нуруу, зовхи, баруун хонго, гуя, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөриин чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх 7536 дугаартай дүгнэлт /хх 73-74/, шинжээч эмч Г.Ханхүүгийн “...Ш.Гбиед учирсан хамрын нуруу, зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх ба гэмтлийн хөнгөн зэрэгт дангаараа хамаарна. Харин баруун хонго, нуруу, гуянд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх 69/ зэргээр хохирогч Ш.Гэрүүл мэндэд учирсан “...хамрын нуруу, зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал” гэх хөнгөн хохирлыг яллагдагч Б.С нь учруулсан байна гэж үзэх үндэслэл бүрэн тогтоогдсон болно. Нөгөөтэйгүүр гэрч П.Х.Н “...тэгсэн нэг ах цаанаас гарч ирээд ээжийн хоёр гарыг ард нь мушгиж байгаад тэр хоёр эгчээр зодуулаад байсан. Тухайн үед нүүр рүү нь олон удаа өшиглөсөн” гэх мэдүүлэгт /хх 50/ дурдагдсан Б.Сгийн нөхөр гэх Батжаргалын талаар насанд хүрээгүй гэрч Д.Идэр, насанд хүрээгүй гэрч Э.Энхмөнх нараас Батжаргал нь энэ болж буюу үйл явдалд оролцсон эсэх талаар тодруулж асуухад яллагдагч Б.С, Ш.Г, Л.Л.Э, П.Хулан нарын хоорондоо маргалдсан үйл явдалд огт оролцоогүй талаар мэдүүлж, зөвхөн яллагдагч Б.Сг яллагдагч Ш.Гээс салгасан байдаг. Мөн 2022 оны 6 дугаар сарын 08-ын өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийхээр хүсэлт гаргасан өмгөөлөгч П.Гансүхийн зүгээс хэргийг мөрдөн байцаалтад буцааснаар чухам ямар ажиллагааг хийлгүүлэх талаар үндэслэл бүхий хүсэлтийг гаргаагүй бөгөөд шүүгчийн захирамжинд дурдагдсан өмгөөлөгчийн хүсэлт үндэслэл бүхий байна гэж дүгнэх болсон шалтгаан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.
3. Хэрэгт гэрч П.Х.Н эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор мөрдөгчөөс шинжилгээ хийлгэх тухай шинжээч томилох тухай тогтоолын дагуу 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 7535 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн 7535 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гэрч П.Х.Н эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасны дагуу гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Шинжээч томилох тухай тогтоол болон шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4, 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нарт танилцуулсан байх бөгөөд шинжилгээтэй холбоотой асуудлын талаар хэргийн оролцогч нарын зүгээс нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх талаар хүсэлтийг гаргаагүй болно. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 7535 дугаартай дүгнэлттэй холбоотойгоор шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулан ямар бичгийн болон бусад нөхцөл байдлыг үнэлж шинжилгээг хийсэн талаар тодруулж асуух бүрэн боломжтой. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/1335 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.
Яллагдагч Ш.Гөмгөөлөгч П.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг мэтгэлцээний зарчмаар явагддаг. Энэ дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд мэтгэлцэж, нотлогдвол зохих байдлууд бүрэн дүүрэн нотлогдоогүй байна гэж дүгнэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор Н.Улсболдын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх зайлшгүй нөхцөл байдал үүсчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлох асуудлуудыг заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэнээс хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтууд нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүйгээс тодорхой асуудлуудад хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүсвэл хэргийг прокурорт буцаадаг.
Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримт, талуудын мэтгэлцээний байр суурь, үндэслэлээс үүдэн хэргийг прокурорт буцааж болох бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэлийг мөрдөгч, прокурор нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/1335 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Улсболдын бичсэн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/1335 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Улсболдын бичсэн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ