| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2024/04484/И |
| Дугаар | 181/ШШ2024/03361 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 181/ШШ2024/03361
2024 09 16 181/ШШ2024/03361
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, тоотод байрлах П...ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, тоотод оршин суух Д овогт С.Н/РД: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 11,795,873.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П...ХХК-ийн төлөөлөгч П.Эр нь хариуцагч С.Н холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,795,873.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
...Нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрээний гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах гэтэл төлөхөөр талууд тохиролцов" гэж заасны дагуу 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 2024 оны 8 дугаар сарын 15-ны өнөөдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн тул зээлдэгч С.Н нь хугацаа хэтрүүлсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Тодруулбал С.Н нь 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн "гэрээний хугацаа, эргэн төлөлтийн хуваариа ноцтой зөрчсөний улмаас үндсэн зээл 9,011,233.53 төгрөг, хүү 2 735 741 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.898.65 төгрөг буюу нийт 11,795,873.18 төгрөгийг төлөөгүй байна. Иймд С.Нгоос талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 11,795,873.18 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
Миний бие Сүхбаатар овогтой Н нь П...ХХК-аас нэхэмжилж байгаа 11,795,873.18 төгрөгийг төлж барагдуулахаа бүрэн хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П...ХХК нь хариуцагч С.Н холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 11,795,873.18 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 11,795,873.18 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,683 төгрөгийн тал хувь болох 101,841.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 101,841.5 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. П...ХХК нь хариуцагч С.Н холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 11,795,873.18 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийн баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,683 төгрөгийн тал хувь болох 101,841.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 101,841.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ