| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2024/03732/И |
| Дугаар | 181/ШШ2024/03362 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 181/ШШ2024/03362
2024 09 16 181/ШШ2024/03362
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, тоотод оршин суух Б овогт М Б /РД: /-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, тоотод оршин суух На Д /РД: ,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, тоотод оршин суух А О н /РД: / нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Н.Д , А.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
...М.Ба миний бие нь иргэн Н.Д А.О нарын хүсэлтийнх нь дагуу өөрийн Хаан банкны 5540 тоот данснаас Голомт банк дахь Н.Д 1605131980 тоот данс руу 6,000,000 төгрөгийг, Хаан банк дахь А.О 524 тоот данс руу 5,000,000 төгрөгийг тус, тус шилжүүлсэн. Ингэхдээ ямар нэгэн бичгийн гэрээ байгуулаагүй. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлдэгч Дамчаа, А.От нар нь 4,000,000 төгрөгийг буцаан төлсөн, миний зүгээс тэд нарт хандан үлдэгдэл 7,000,000 төгрөгийг буцаан төлөх талаар удаа дараа хэлж, сануулж шаардсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацаанд өгөөгүй болно. Иймд Н.Д А.О нараас зээлийн гэрээний үүрэг болох 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
Иргэн Ба нэхэмжилсэн 7,000,000 төгрөгийг сар болгоны 20-нд 1 сая төгрөгөөр өгч 7 сарын хугацаанд өгч барагдуулна. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Н.Д А.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 7,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага болох 7,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, сар болгоны 20-нд 1,000,000 төгрөгөөр өгч 7 сарын хугацаанд төлөхийг зөвшөөрсөн ба үүнийг нь нэхэмжлэгч М.Баасансүрэн дэмжсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийн тал хувь болох 63,457 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 63,457 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. М.Б нь хариуцагч Н.Д А.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 7,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч сар болгоны 20-нд 1,000,000 төгрөгөөр өгч 7 сарын хугацаанд төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийн баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 126,950 төгрөгийн тал хувь болох 63,457 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 63,457 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ