Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2024/03364

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 16 181/ШШ2024/03364

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

   Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг,   байрлах Н.... ББСБ ХХК /РД:  /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,   тоотод оршин суух Н  овогт Ц  М  /РД:  /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 5,184,455.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.... ББСБ ХХК-ийн төлөөлөгч Т.Д нь хариуцагч Ц.Мад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,184,455.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

...Тус байгууллагаас иргэн Ц.М нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр №ЗГ20220  тоот зээлийн гэрээ байгуулан сарын 3,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 4,200,000 төгрөгийн зээлийг S22 загварын гар утас худалдан авах зориулалтаар зээл авсан. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны А-203 дугаар тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн зээлийн ил тод байдлын журам-ын дагуу бодож, 2022 оны 05-р сарын 18-ны өдрөөс батлагдсан хуваарийн дагуу зээлээ төлөх байсан боловч зээл авснаас хойш 2022.06.21-ны өдөр 270,000 төгрөг, 2022.06.28-нд 268,300 төгрөг, 2022.08.29-ны өдөр 517,700 төгрөг 2022.11.15-нд 463,800 төгрөг, 2022.12.08-ны өдөр 695,400 төгрөг, 2023.05.23-нд 842.199 төгрөг, 2022.09.30-ны өдөр 258,800 төгрөг, 2022.11,21-нд 258,800 төгрөг, 5123.01.18-нд 476,400 төгрөг, 2023.02.21-нд 258,900 төгрөгийн төлөлт хийж үүнээс хойш энэ оны 08-р сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлт хийлгүй нийт 532 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Зээлдэгчтэй зээлийн гэрээний дагуу зээлээ төлөхийг утсан харилцаагаар холбогдож удаа дараа шаардсан боловч Би удахгүй хийнэ, маргааш хаана, өнөө маргаашгүй хаана гэх мэт худал мэдээлэл өгч хугацаа хэтрэлтэд хүрсэн байна. Зээлдэгч Ц.Мтай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, энэ оны 8 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,023,126.19 төгрөг, зээлийн хүү 1,797,774.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 359,554.89 төгрөг, нотариат ын зардал 4000 төгрөг, нийт 5,184,455.50 төгрөг гаргуулах. гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

Миний бие Ц.М нь Н.... ББСБ ХХК-д төлөх ёстой мөнгийг 3 сарын дотор тэнцүү төлөлттөй төлөхөөр тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс сар бүр 1,728,152 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж дуусгана. гэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.... ББСБ ХХК нь хариуцагч Г.Бадрахад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 5,184,455.50 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 5,184,455.50 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс сар бүр 1,728,152 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба үүнийг нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эн  дэмжсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,902 төгрөгийн тал хувь болох 48,951 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 48,951 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Н.... ББСБ ХХК нь хариуцагч Г.Б  холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 5,184,455.50 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2 024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс сар бүр 1,728,152 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийн баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 97,902 төгрөгийн тал хувь болох 48,951 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 48,951 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ж.БАТМӨНХ