| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2024/04583/И |
| Дугаар | 181/ШШ2024/03373 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 181/ШШ2024/03373
2024 09 16 181/ШШ2024/03373
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн байрлах, А....ББСБ ХХК, /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 42А байр, 05 тоотод оршин суух, С овогт Б Т /РД: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: хэрэглээний зээлийн эрхийн гэрээний үүрэгт нийт 6.893.657 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А....ББСБ ХХК нь хариуцагч Б.Т холбогдуулан хэрэглээний зээлийн эрхийн гэрээний үүрэгт нийт 6.893.657 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч Б.Т нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 71034 дугаар цахим зээлийн гэрээг байгуулж 3.780.000 төгрөгийн зээлийг 2.15 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 7102 дугаар цахим зээлийн гэрээг байгуулж 3.400.000 төгрөгийн зээлийг 1.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 71 дугаар цахим зээлийн гэрээг байгуулж 3.550.000 төгрөгийн зээлийг 2.1 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай тус тус зээлж авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 5.817.069 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2.469.865 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 8.286.934 төгрөг төлсөн байна. Зээлдэгчтэй байгуулсан 710 дугаар зээлийн гэрээний хугацаа 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр, 71 дугаар цахим зээлийн гэрээний хугацаа 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, 71 дугаар цахим зээлийн гэрээний хугацаа 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7 дугаар гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2.554.444 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1.047.308 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 118.068 төгрөг, 710259 дугаар гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1.426.978 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 398.328 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 67.658 төгрөг, 710159 дугаар гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 931.509 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 282.193 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 62.171 төгрөг, нотариатын төлбөрт 5.000 төгрөг нийт 6.893,657 төгрөгийг хариуцагч Б.Тгээс гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: А....ББСБ ХХК нь хариуцагчийн зөвшөөрлийг хүлээн зөвшөөрч байх тул баталж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.Тэ нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, дараах бичгийн тайлбарыг гаргасан. Үүнд:
...Миний бие А....ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 6.893.657 төгрөгийг төлж барагдуулна, хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А....ББСБ ХХК нь хариуцагч Б.Т холбогдуулан хэрэглээний зээлийн эрхийн гэрээний үүрэгт нийт 6.893.657 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч Б.Т нэхэмжлэлийн шаардлага болох 6.893.657 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.249 төгрөгийн тал хувь болох 62.624,5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 62.624,5 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. А....ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Тд холбогдох иргэний хэргийн хариуцагч Б.Т нэхэмжлэлийн шаардлага 6.893.657 /зургаан сая найман зуун ерэн гурван мянга зургаан зуун тавин долоо/ төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.249 /нэг зуун хорин таван мянга хоёр зуун дөчин ес/ төгрөгийн тал хувь болох 62.624,5 /жаран хоёр мянга зургаан зуун хорин дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 62.624,5 /жаран хоёр мянга зургаан зуун хорин дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ