Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2024/00677

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2024/00677

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С овогт О-ийн У,

/Ут/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.У нь Т аймгийн Б сумын Улсын асрамжийн газарт 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн сувилагчаар, 1990 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1993 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сумын хүн эмнэлэгт сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 1988 онд ажилд орсон тушаал, 1993 онд ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд архиваас гарахгүй, хөдөлмөрийн дэвтэрт дарагдсан тамга бүдэг гэх шалтгааны улмаас тэтгэвэр тогтоолгох боломжгүйд хүрээд байна. Иймд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан гэжээ.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Үндэсний төв архивын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 03-08/3572 дугаар албан бичиг, Б дахь улсын асрамжийн газрын 1989 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 04 дүгээр тушаал, хавсралтын хуулбарууд, төв аймгийн төрийн архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 280 дугаар албан бичиг, Б дахь улсын асрамжийн газрын даргын 1989 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 38а дугаар тушаалын хуулбар, Т аймгийн Б сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгчийн 1990 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 9 дүгээр тушаалын хуулбар, О.У-ын 226090 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Т аймгийн Б сумын хүн эмнэлгийн ерөнхий эмчийн 1991 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 7 дугаар тушаал эх хувь, хүн эмнэлгийн 1993 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн нярай хүүхэдтэй эхчүүдэд олгох тэтгэмж нэрсийн жагсаалт эх хувь, Б хүн эмнэлэг 1993 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн нярай хүүхэдтэй эхчүүдэд олгох тэтгэмж нэрсийн жагсаалт эх хувь, Б 1990 оны 4 дүгээр сарын цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар, Ажлын цагийн баланс хуулбарууд, Цалингийн тооцооны хүснэгтийн хуулбарууд, 1991 оны 06 дугаар сарын 11-ны өдөр төрсний бүртгэлийн лавлагаа, итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

4. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Т аймгийн Төрийн архивын тасаг, Үндэсний төв архиваас тус тус нотлох баримт бүрдүүлж, гэрч Д.Э-аас мэдүүлэг авах ажиллагааг хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1..Нэхэмжлэгч Ч.Ц ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Ч.Ц нь Г аймгийн Гуулийн тэжээлийн аж ахуйд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тракторчиноор, Эүйлдвэрийн уулын технологийн тээврийн цехэд 1994 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жолоочоор ажилласан гэж тайлбарласан.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- Э үйлдвэр ТӨҮГ-ын төрөлжсөн архивын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 182 дугаар Архивын лавлагаа-нд М.Ц-ыг 1994 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс Хүн даацын машин механизмын хэсэгт авто ачигчийн жолоочоор авч ажиллуулсугай..., Монгол-Оросын хамтарсан Э үйлдвэрийн Авто тээврийн байгууллагын даргын 1995 оны 06 дугаар сарын 06-ны 178 дугаар тушаалаар 1995 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс ажлаас халсугай гэх бичилт /хх-4/

- БНМАУ-ын Сангийн аж ахуйн Яамны харьяа Г аймаг дахь Гуулингийн Тэжээлийн аж ахуйн даргын 1982 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 77 дугаар Ажилд авах тухай тушаалд ...1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн авч ажиллуулсугай. ... Ц гэх бичилт /хх-5/,

- 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ч-ийн Ц-т олгосон 009216 дугаар хөдөлмөрийн дэвтэрт 3. 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Тэжээлийн аж ахуйд тракторчноор авч ажиллуулав,

4. 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ... ажлаас чөлөөлөв,

5. 1994 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Э үйлдвэрийн уулын технологийн цехэд авто ачигчаар авч ажиллуулав.

6. 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Нийгмийн даатгалын багц хууль үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг хаав гэж бичигдсэн байна.

- Г аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 50 дугаар архивын лавлагаанд Ч.Ц-ын ажиллаж байсан Гуулин тосгоны ТАА Гуулин тал ХК 1992-1993 онд НДШ төлж байсан гэх бичилт /хх-10/,

- БНМАУ-ын хүн амын регистрийн 119 дүгээр картын хуулбарт 1988 онд Тэжээлийн аж ахуйд тракторчин ажилтай гэх бичилт /хх-26/,

- БНМАУ-ын Хөдөө аж ахуйн Яамны харьяа Г аймаг дахь Гуулингийн Тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 50 дугаар Зарим механикжуулагчдыг шагнах тухай тушаалын хуулбарт ...М.Ц... 20 төгрөг, талархлын бичгээр шагнасугай гэх бичилт /хх-30/,

- Г аймаг Гуулингийн тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 56 дугаар Амралтын хуваарь батлах тухай тушаалын хуулбар, хавсралтад ...58-т М.Ц... гэх бичилт /хх-31-32/,

- Г аймаг Гуулийн тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 61 дүгээр Үйлчилгээний жолооч нарт нэмэгдэл цалин олгох тухай тушаалын хуулбарт ...М.Ц-ын 3 хоногийг нөхөн амруулж... гэх бичилт /хх-33/,

- Гэрч М.М-ын шүүхэд гаргасан мэдүүлэг зэрэг дээр дурдагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар тооцож, түүнд бичигдсэн байдлыг үндэслэн Ч.Ц-ын ажилласан хугацааг тооцож тодорхойлов.

4. Ч.Ц-ын ажиллаж байсан байдал тогтоох нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх эрх зүйн ач холбогдолтой байх тул хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд түүний ажиллаж байсан байдлыг тооцож тогтоов.

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан  овогт Ч-ийн Ц-ыг Г-тай аймгийн Гуулийн тэжээлийн аж ахуйд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тракторчиноор, Эрдэнэт үйлдвэрийн уулын технологийн тээврийн цехэд 1994 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж овогт Ч Ц /РД:ДС/-ыг Г аймгийн Гуулийн тэжээлийн аж ахуйд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тракторчиноор, Эрдэнэт үйлдвэрийн уулын технологийн тээврийн цехэд 1994 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Т аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ