Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 126/ШШ2024/0005

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.А,

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Э нарын хоорондын төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалттай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.    2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын комисст холбогдууланЗахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулсан Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцуулах тухай бүртгэхээс татгалзсан шийдвэр Хөвсгөл аймгийн салбар зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 13/87 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзсан /эс үйлдэхүй/-г хууль бус болохыг тогтоож нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул уг сонгон шалгаруулалтад оролцуулахаар Т.О намайг бүртгэхийг Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлд даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

1.2.    Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр буюу 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчээс Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын комисст холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулсан Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцуулах тухай бүртгэхээс татгалзсан шийдвэр буюу Хөвсгөл аймгийн салбар зөвлөлийн комиссын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 13/87 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, уг сонгон шалгаруулалтад оролцуулахаар Т.О намайг бүртгэхийг Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн комисст даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар

2.1. Нэхэмжлэгч нь Төрийн албаны салбар зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулсан Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн боловч ажилласан жилийн нотлох баримт дутуу гэсэн үндэслэлээр сонгон шалгаруулалтын бүртгэлээс хасч шийдвэрлэсэн байх бөгөөд үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлд 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нэмэлт материал хавсарган сонгон шалгаруулалтад бүртгүүлэхээр өргөдлийг гаргасан байна.

2.2. Уг өргөдлийн хариуд маргаан бүхий татгалзсан шийдвэр болох Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 13/87 дугаартай албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

2.3. Нэхэмжлэгч нь уг албан бичгийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Төрийн албаны зөвлөлд 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/2225 дугаартай албан бичгээр хариу өгсөн, тус хариуг эс зөвшөөрч 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл

3.1. Нэхэмжлэгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Түмэнбаярын Октябрьбаяр нь Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр томилогдон ажиллаж байна. Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс уг орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр явуулахаар зарласан ба миний бие Т.О нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тухайн сонгон шалгаруулалтад оролцохоор цахимаар бүртгүүлсэн юм.

Гэтэл бүртгэлийг баталгаажуулах салбар зөвлөлийн хурал 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр болж уг хурлаар намайг бүртгэлээс хассан тухай миний 90111136 дугаарт /91386767/-аас Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Э гэдэг хүн Таны ажилласан жилийн нотлох баримт дутуу учир бүртгэлээс хассан гэж утсаар мэдэгдэж хэлсэн даруй өөрийн биеэр Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Л.Ютай уулзахад ажилласан жилийн нотлох баримт дутуу учир бүртгэлээс хассан, материалыг дахин татах тухай өргөдлөө бичиж өгч болно гэж хэлэхээр нь Төрийн албаны шалгалт өгөх болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 7 дугаар зүйлийн 7.7-д(Комисс шаардлагатай бол баримт бичгийн үнэн зөвийг магадлах зорилгоор нэмэлт материал татан авах шаардах эрхтэйгэж заасны дагуу өргөдлөө цахим хаягаар нь өгсөн боловч Хөвсгөл аймгийн Салбар зөвлөлөөс 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 13/87 дугаартай албан бичгээр дахин татгалзсан хариуг өгч, улмаар уг шалгаруулалтад оролцуулаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26.2, 26.4, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.4, 27.2-т заасан заалтыг зөрчсөн хууль бус шийдвэр /эс үйлдэхүй/ гаргаж нэхэмжлэгч Т.О миний Төрийн жинхэнэ албан тушаалын Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлэх, оролцох эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байна.

Ийм учраас хариуцагчийн дээрх хууль бус шийдвэр Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 13/87 тоот албан бичиг сонгон шалгаруулалтад бүртгээгүй эс үйлдэхүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 ... захиргааны акт болох бичгээр өгсөн албан тоотыг хууль бусад тооцож хүчингүй болгуулах, бүртгэхгүй байгаа /эс үйлдэхүй/ хууль бус болохыг тогтоолгож уг сонгон шалгаруулалтад оролцуулахаар бүртгэхийг Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд даалгахыг хүсэж байна.

Хариуцагчийн дээрх хууль бус шийдвэр /эс үйлдэхүй/ нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан ил тод байх 4.2.4-т заасан иргэн хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчимтай нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх төрийн албаны баталгаагаар хангагдах зэрэг эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулсан Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцуулах тухай бүртгэхээс татгалзсан шийдвэр Хөвсгөл аймгийн салбар зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 13/87 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзсан /эс үйлдэхүй/-г хууль бус болохыг тогтоож нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул уг сонгон шалгаруулалтад оролцуулахаар Т.О намайг бүртгэхийг Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлд даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Хөвсгөл аймгийн ахмад настны үйлчилгээний төвийн даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зарласан. Энийг хууль бус гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулсан Хөвсгөл аймгийн ахмад настны үйлчилгээний төвийн даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцуулах бүртгэлээс хассан шийдвэрийг хууль бус гэж нэхэмжлэл гаргасан. Т.О намайг Хөвсгөл аймгийн ахмад настны үйлчилгээний төвийн даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад бүртгэж оролцуулахыг хүсэж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахад миний бие Хөвсгөл аймгийн ахмад настны үйлчилгээний төвийн даргын түр орлон гүйцэтгэгчээр 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс томилогдож эхлээд 2023 оны 8 дугаар сард тухайн байгууллагын даргын сул орон тоог зарлаж 9 дүгээр сарын 8-ны өдөр сонгон шалгаруулалтын шалгалтыг авсан. Миний бие 9 дүгээр сарын 1-ний өдөр тухайн сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн бүртгэл, материалуудаа хүргэж өгсөн. Бүртгэлийг баталгаажуулах салбар зөвлөлийн хурал 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр болж уг хурлаар намайг бүртгэлээс хассан тухай мэдэгдсэн. Яг юу болов, гэж би өөрийн биеэр очиж Хөвсгөл аймгийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Э болон Л.Ютай нартай уулзаад яагаад намайг хасав гэхэд ажилласан жилийг нотлох тушаал дутуу гэсэн. Бүртгэлээс энийг дахин татах тухай өргөдлөө бичиж өг гэж. Энхзаяа болон Л.Ю нар хэлсний дагуу би өргөдөл бичиж өгсөн. Төрийн албаны шалгалт өгөх болон сонгон шалгаруулалт дэвшүүлэх журмын 7 дугаар зүйлийн 7.7-д зааснаар комисс шаардлагатай бол баримт бичгийг үнэн зөвийг магадлах зорилгоор нэмэлт материал шаардах, татан авах эрхтэй гэсний дагуу миний материалыг цахимаар авснаар хянаж шийдвэрлэх журмын дагуу хүсэлт гаргах нэг өдрийн боломж ашиглаж хүсэлтээ гаргаж өгсөн. 9 дүгээр сарын 7-ны өдөр 13/83 дугаартай албан бичгээр татгалзсан хариу өгсөн. Чатаар хариу тайлбар надад хүргүүлсэн. Миний гомдолд төрийн албаны салбар зөвлөл шалгалтын бүртгэлийн хугацаа дууссан даруй хуралдаад таныг бүртгэхээс татгалзсан гэсэн зүйл хэлсэн. Яагаад Төрийн албаны зөвлөл, төрийн албаны салбар зөвлөл иргэндээ ээлгүй байгаа юм бэ. Урьд нь шалгаад нягтлаад таны энэ материал дутуу байна шүү. Та энэ дээрээ анхаар, энэ дутуу байна, энэ ийм байна гэж тайлбарлаж өгөөгүй юм бэ. Материал өгснөөс хойш 2, 3 хоногийн дараа шалгалтын бүртгэл дууссан. Энэ хугацаанд төрийн албаны зөвлөлийн нарийн бичгийн дарга компьютер дээрээ Т.Оын ийм ийм материал ирсэн байна гэж хараад хянаад сууж байдаг. Өмнө нь бүртгэл дуусах гэж байна шүү, Т.Оаа таны материал ийм ийм байна. Энэ дээрээ анхаараад дутуу байгаа материалаа цахимдаа хий гэдэг юм уу, ингэж яагаад зөвлөж хэлээгүй юм бэ. Шалгалтын бүртгэл дууссан таныг бүртгэх боломжгүй гэж хэлээд орой над руу утасдсан. Би за ойлголоо гэж хэлээд маргааш өглөө нь ирээд яагаад намайг бүртгэсэнгүй бэ юу болов гэхэд таны энэ бүрдүүлсэн баримт шаардлага хангаагүй учир хассан гэсэн. Би яах ёстой вэ, би шалгалтдаа орох ёстой. Миний бүх бичиг баримт бүрэн гэхэд та Л.Ю зөвлөлийн даргатай очоод уулз гэж нарийн бичгийн дарга хэлэхэд нь би уулзаад ийм ийм зүйл боллоо намайг бүртгэлээс хассан байна гэхэд та өргөдлөө бичээд өг бид нар шийдвэрлэнэ гэж амаар хэлж амласан байдаг. Би хүсэлт бичээд Хөвсгөл аймгийн салбар зөвлөл болон Төрийн албаны зөвлөлд явуулсан. Яагаад гэвэл би өөртөө итгэлтэй миний шалгалтын материалууд бүрэн, төрийн албанд ажилласан жил хангалттай учир энэ өргөдлийг бичээд өгчихөд шалгалтад орох үндэслэл болох юм байна, шийдвэрлэгдэх юм байна гэж ойлгосон учраас өргөдөл бичиж өгсөн. 24 цагийн дотор хариу өгөхдөө таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Төрийн албаны зөвлөл болон Төрийн албаны салбар зөвлөл иргэдийн тэгш эрхийн хангаж оролцуулахгүй байгаа. Яагаад иргэндээ ээлгүй төр байгаад байгаа. Төр гэхээр иргэдээ чирэгдүүлж, ялгаварлаж ямар нэгэн байдлаар эрхийн зөрчих эрхтэй юм бэ гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгаа гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар захиргааны байгууллага тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг нь хэрэглэх эсхүл хэрэглэхгүй байх сонгох боломжийг олгосон байдаг. Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөл нь төрийн албаны шалгалт өгөх болзол шалгаруулалтыг хангасан иргэн шалгалтын материалаа төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дээшлүүлэх, сонгон шалгаруулах журмын 7.2-т зааснаар энэ журмын 5.1-т заасан болзлыг хангасан албан хаагч, иргэний мэдээллийг цахим бүртгэлд оруулна гэж тодорхойлсон. Миний үйлчлүүлэгч 5.1-т заасан болзол шалгуурыг хангасан учир тухайн журмын 7.2 дугаар зүйлийн 2-т заасан цахим бүртгэлд шалгалтад орохоор хүсэлтээ болон холбогдох материалаа илгээсэн байдаг. Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөл нь миний үйлчлүүлэгчийн нотлох баримтыг үзээд улсад ажилласан жил нийт 3 жил 8 сар байна. Энэ тухайн шалгуур шаардлагыг хангаагүй байна гэж татгалзаж бүртгэлээс хассан талаар 2023 оны 9 дүгээр сарын 5-ны орой ажил тарсан хойно мэдэгдсэн. Уг мэдэгдлийг хүлээн авснаар 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өглөө миний үйлчлүүлэгч дутуу хүргүүлсэн бүртгэлтэй холбоотой материалаа гүйцээж өгөхөөр хүсэлтээ Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн. 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн 13/87 дугаартай албан тоотоор тухайн журмын 7.1, 7.2-т зааснаар таны цахимаар ирүүлсэн материалын хүрээнд хянаж шалгах, түүнтэй холбоотой материал нэмэлтээр шаардаж авах хянах эрхээ эдлэхээс биш таны гомдлыг хүлээж авах боломжгүй гэж тайлбарлаж татгалзсан байдаг. Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 7.8-д Энэ журамд заасан болзлыг хангаж холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагч, иргэнийг бүртгэх тухай асуудлыг комисс хуралдаанаараа хэлэлцэх бөгөөд болзол хангаагүй бол энэ тухай шалгалт эхлэхээс ажлын нэгээс доошгүй өдрийн өмнө шалгалтыг цахим системээр мэдэгдэнэ гэж заасан. Журамд ингээд заагаад өгсөн. Мэдэгдэж байна. Мэдэгдээд 7.9 дүгээр зүйлд зааснаар нэг өдрийн дотор мэдэгдсэнээс хойш гомдлыг ажлын 1 хоногийн дотор багтааж гаргана. Комисс уг гомдлыг шалгалт эхлэхээс өмнө шийдвэрлэн гэж заасан. Яагаад энэ гомдлыг гаргана гэж тодорхой зааж өгсөн бэ, яагаад шалгалт эхлэхээс нэг хоногийн өмнө цахим системээр мэдэгдээд байгаа юм бэ. Гомдол гаргагчийн цахимаар ирүүлсэн материалуудын үнэн зөвийг нягтлах, шалгах, нэмэлт материалууд авах эрхийн хүрээнд яагаад шалгаж шаардаж авахгүй байгаа юм. Энэ хуулийн холбогдох заалтуудаар гомдол гаргах эрхийг нь эдлүүлээд, түүнд эргэлзээтэй байгаа шаардлага хангахгүй байгаа материалуудыг нь нэмэлтээр аваад өгөөд байгаа хүсэлт, гомдлыг нь яагаад үндэслэлгүй гэж үзээд татгалзаад байгаа юм. Энэ татгалзал, шалгалтад оруулахгүй байгаа Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн эс үйлдэхүй, бүртгэлтэй холбоотой материал дутуу гэдэг байдлаар хандаж байгаа нь өөрөө миний үйлчлүүлэгчийг тухай төрийн албаны сонгон шалгаруулалтад оруулахгүй байх гэсэн санаа зорилго байсан юм биш үү гэсэн хардалт төрүүлж байгаа. Хувийн ашиг сонирхлоор хандаад байгаа нөхцөл байдлыг мөн илтгэж байгаа. Холбогдох материал бүрдүүлэх болон сонгон шалгаруулах журмыг тодорхойлоод заагаад өгсөн байна. Уг журмын 7.7, 7.8, 7.9-т заасан заалтуудыг Хөвсгөл аймаг дахь төрийн албаны салбар зөвлөл нь буруу тайлбарлаж хэрэглээд байгаа юм. Зөвхөн цахимаар ирүүлсэн материалын хүрээнд шалгана гээд байгаа нь бол яагаад нэмэлт материал авна бүрдүүлнэ гээд байгаа юм. Өнөөдөр төрийн захиргааны байгууллага нь хуульд заасан журмаа хуульд нийцүүлэн хэрэглэхгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөд байна гэж байгааг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж оролцож байна. Төрийн алба иргэн, төрийн албан хаагчдыг өрсөлдүүлж сонгож аваад байгаа нь гол зарчим. Иргэн, албан хаагч дундаас шилдгийг нь сонгох ийм зорилгыг л агуулж байгаа. Бичиг баримтын бүрдэлтэй холбоотой асуудал дээр шалгаж байгаа бол түүнд шалгалтын материал, бүртгэлтэй холбоотой шалгалт гомдлоо ирүүлэх гэсэн шалгалтын хүрээн ч гэсэн гомдлыг хүлээж аваад шалгаад байгаа энэ журмын зорилго агуулгын хүрээнд нэмэлтээр бичиг баримт бүрдүүлэх, нэмэлт материал шаардах эрхийн хүрээнд Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөл бол журмынхаа хүрээнд хууль болон журмыг зөв тайлбарлаж хэрэглэсэн бол өнөөдөр миний үйлчлүүлэгчийн эрх ашиг хөндөхгүй байх байсан. Мөн өрсөлдөх зарчмын хүрээнд шалгуулах, шалгагдах эрх тухайн үед хэрэгжээд явахад өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан. Миний үйлчлүүлэгч хэлж байна. Төрийн захиргааны байгууллага яагаад иргэндээ ийм энэрэнгүй биш байдаг юм бэ. Хууль ёсны зарчим, энэрэнгүй ёсны зарчим яагаад баримталдаггүй юм бэ. Яагаад боломж олгохгүй байгаа юм бэ. Захиргаа өөрөө иргэндээ, төрийн албан хаагчдаа туслах гүйцэтгэх эрх мэдэл хэрэгжүүлж байгаагийн хүрээнд мэдээлэл арга зүй, хууль эрх зүйн мэдлэгээр тодорхой хэмжээгээр зөвлөн туслах түүнд боломж олгох хуульд заасан хугацаанд нь гомдлоо гаргаад шалгаж шийдвэрлүүлэх, нэмэлт материалаа өгөх шаардаж, авах эрхээ эдлүүлж, эдлэхгүй байгаа юм бэ, гэдэг асуудал дээр гомдож нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Ийм учир эдгээр нөхцөл байдлууд дээр өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаа гэжээ.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн дарга Л.Ю шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Т.Оын нэхэмжлэлтэй танилцлаа. Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөл аймгийн Засаг даргаас ирүүлсэн захиалгын дагуу аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын сул орон тооны захиалгыг 2023 оны 07 дугаар сард хүлээн авч, сул орон тооны зарыг Төрийн албаны зөвлөлийн сайтад 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 00 минутаас 09 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цаг 00 минут хүртэл байршуулж бүртгэлийг цахим системээр хийсэн.

Шалгалт 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр эхлэх хуваарьтай тул шалгалтын комиссыг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хуралдуулж, бүртгэх эсэх шийдвэрийг гаргаж, бүртгэлийг 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 09.00 цагт системд баталгаажилт хийж ажилласан.

Бүртгэл баталгаажуулснаас хойш 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн огноотой Төрийн албаны зөвлөлд хаягласан өргөдлийг Т.О Салбар зөвлөлийн нарийн бичгийн даргад ирүүлсэн ба Т.От гомдлыг яаралтай Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхийг зөвлөөд, хувийг Төрийн албаны салбар зөвлөлд гэсэн байсан тул харьяалалын дагуу Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын газрын ахлах шинжээч С.Эд хувь чатаар хүргүүлсэн. Уг албан тушаалтан нь төрийн захиргааны албан тушаалын тусгай шалгалтын сонгон шалгаруулалтын асуудлыг хариуцаж ажилладаг. Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын газраас 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүргүүлсэн гомдолтой танилцаад комиссоороо хэлэлцээд шийдвэр гарга гэсэн чиглэл утсаар өгсөн тул комиссын гишүүдээр гомдлыг цахимаар хэлэлцүүлж, Т.От гомдлын хариуг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 13/87 дугаартай албан бичгээрfacebook хувь чатаар хүргүүлсэн.

Т.Оын гомдолд ... өгөөгүй материалыг нэмэлтээр татан үзэж болно гэсэн заалтын дагуу татан харах боломжтой гэж үзэж байна. Нэмэлт материалыг хавсаргав гэсэн байсан. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам-ын 7 дугаар зүйлийн 7.7-д Комисс шаардлагатай гэж үзвэл баримт бичгийн үнэн зөвийг магадлах зорилгоор нэмэлт материал шаардах, нягтлах эрхтэй гэж заасан байх ба өргөдөлд дурдсан асуудал нь нэмэлт материал шаардаж нягтлах үндэслэл биш, бүртгэлийн хугацаанд цахим системд ирүүлээгүй баримтыг цаасаар нэмж авч, бүртгүүлэх хүсэлт байна, бүртгэлд ирүүлээгүй баримтыг нэмэлтээр авч хянах эрхгүй, авч хянасан тохиолдолд тухайн иргэнд давуу байдал үүсгэх нөхцөлд хүрнэ гэж үзэж шалгалтын комиссын гишүүдийн олонхын саналаар гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Уг орон тоонд 4 хүн бүртгүүлэхээр материал ирүүлсэн ба:

Нэг. Ч.Э - Баримтын бүрдүүлбэр бүрэн ирүүлсэн, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангасан тул бүртгэгдсэн,

Хоёр. Б.Э - Баримт ирүүлэхдээ ажилласан жилийн шаардлага хангасан байдлыг тогтоох тушаал ирүүлээгүй, шалгалтын зард Төрийн албанд ажилласан жил тооцох, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгааг тогтоох зорилгоор албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар-аар тогтоохоор заасан ба туршлагын шаардлага хангаж буй байдлыг тогтоох боломжгүй, баримтын бүрдүүлбэр дутуу байсан тул бүртгэхээс татгалзсан,

Гурав. Хүрэлбаатарын Мөнхнасан - Анкет хадгалсан төлөвтэй, уг орон тоог сонгож материал илгээгүй тул бүртгэлийн баримтыг хянахгүй, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн,

Дөрөв. Т.Ок  Туршлага буюу ажилласан жил тооцох баримт дутуу ирүүлсэн, цахимд системд ирүүлсэн баримтаар 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд томилогдсон тушаал ирүүлсэн, чөлөөлөгдсөн тушаал байхгүй, туршлагыг тооцоход 3 жил 8 сар ажилласан туршлагатай, албан тушаалын тодорхойлолтын туршлага хэсэгт Улсад 4-өөс доошгүй жил, төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлагатай ба улсад 4-өөс доошгүй жил ажилласан байх туршлагын шаардлага хангаагүй гэж үзэж шалгалтын комисс бүртгэхээс татгалзаж тус тус шийдвэрлэсэн болно.

Аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын сонгон шалгаруулалтыг 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт зохион байгуулсан. Уг сул орон тооны сонгон шалгаруулалтад Ч.Э оролцож, нийт 10 төрлийн шалгалтад 100 онооноос 67.8 оноо авч тэнцсэн тул Салбар зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 95 дугаар тогтоолоор нэр дэвшүүлж, тогтоолыг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр томилох эрх бүхий албан тушаалтан аймгийн Засаг дарга П.Л-т хүргүүлсэн.

Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах шалгалтын 4 төрлийн шалгалтыг тестээр, 6 төрлийн шалгалтыг ярилцлагаар авдаг ба ярилцлагын шалгалтыг комиссын гишүүн тус бүрийн өгсөн онооны нийлбэр дунджаар тооцож оноог өгдөг. Шалгалтын оноог харуулбал,

 

Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн дарга

Ч.Э өгсөн оноо

УЗБ

М

БА

ТС

ХН

ГУ

Нийт

ХЭЗ

ДШ

АШ

МХ

1.

Л.Ю

7

7

8

9

9

8

48

5

5

6

10

2.

Ч.Д

5

5

5

6

7

6

34

3.

Б.Б

7

6

7

7

6

6

39

4.

Б.А

6

6

6

5

6

7

36

5.

Ж.Г

8

7

8

8

9

8

48

6.

Ц.Б

7

8

8

8

8

7

46

7.

Нийт

40

39

42

43

45

42

251

8.

Ярилцлагын дундаж

6.7

6.5

7.0

7.2

7.5

7.0

41.8

10.

Дундаж

20.2

21.7

 

26

11.

Шалгалтын нийт оноо

67.8

 

Т.О нь уг сонгон шалгаруулалтын бүртгэлтэй холбогдуулж Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газарт 2023 оны 10 сард гомдол гаргасан ба Салбар зөвлөл тус байгууллагуудад холбогдох тайлбар, баримтыг бүрэн хүргүүлж хянуулсан. Авлигатай тэмцэх газраас сонгон шалгаруулалтын цахим системд нэвтрэх эрх, нууц үгийг авч мөн хянасан. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/2225 дугаартай албан бичгээр ... таны гомдолд дурдсан асуудлыг Төрийн албаны зөвлөл хүлээн авч, хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн хариуг Т.От өгсөн байдаг.

Бүртгэлийн хянаж байх явцад Т.Оын туршлага нотлох баримт дутуу байсан тул 90111136 (Төрийн албан хаагчийн анкетад бүртгэлтэй) дугаартай утас руу комиссын нарийн бичгийн дарга залгаж, ямар баримт ирүүлсэн талаар тодруулсан. Шаардлагатай тохиолдолд иргэний баримтыг хянахдаа дутуу хянах, баримт үлдээхгүй байх зорилгоор тодруулж асуух тохиолдол байдаг. Тухайн үед туршлага нотлох ямар баримт бүртгэлийн системд ирүүлсэн талаар тодруулж асуусан ба бүртгэл цуцлах талаар мэдэгдээгүй. Учир нь Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 7.8-д Энэ журамд заасан болзлыг хангаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагч, иргэн (цаашид оролцогч гэх)-ийг бүртгэх эсэх тухай асуудлыг комисс хуралдаанаараа хэлэлцэх бөгөөд болзол хангаагүй бол энэ тухай шалгалт эхлэхээс ажлын 1-ээс доошгүй өдрийн өмнө шалтгааныг цахим системээр мэдэгдэнэ гэж заасан. Бүртгэлийг цуцлахдаа бүртгэл цуцалсан үндэслэлийг заавал системд шивж оруулдаг ба энэ шалтгаан тухайн иргэнд харагдаж байдаг. Өөрөөр хэлбэл, бүртгэл баталгаажуулсан эсхүл цуцалсан талаар оролцогч бүрд тусгайлан утсаар мэдэгддэггүй ба зөвхөн цахим системд баталгаажуулж, эсхүл цуцлах үйлдлийг хийдэг, оролцогч хийгээд бусад иргэдэд бүртгэл хэрхэн хийгдсэн байдал бүрэн нээлттэй харагдаж байдаг болно.

Салбар зөвлөлөөс томилогдсон шалгалтын комисс шалгалтын үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж ажилласан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжпэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэнд-Аюуш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд албан бичгээр нотлох баримтын хамт шүүхэд тайлбар хүргүүлсэн. Өнөөдөр нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа тайлбартаа уялдуулаад дараах нэмэлт тайлбарыг өгье. Төрийн албаны салбар зөвлөлөөс томилогдсон шалгалтын комисс төрийн албаны зөвлөлөөс баталсан журмын дагуу шалгалтыг зохион байгуулах ёстой. Бид олон хууль тогтоомжоор эрх, үүрэг хязгаарлагдсан байдаг. Маш өндөр хариуцлагыг хүлээж ажилдаг. Аль болох алдаа дутагдалгүй, хэн нэгэн хүний эрх ашгийг хөндөхгүй байхыг баримталж ажилдаг. Нэхэмжлэгчийн өгөөд байгаа тайлбарыг журмын дагуу эхнээс нь тайлбарлая. Ерөнхийдөө салбар зөвлөлөөс харьяаллаас нь эхлээд заасан байгаа. Журмын 4.4 дүгээр зүйл дээр орон нутгийн болон төрийн захиргааны ажилтны удирдах албан тушаалтнуудын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны салбар зөвлөл зохион байгуулна. Зохион байгуулахдаа журмын 6.2-т заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Энэ дээр эрх, үүрэг тодорхой байгаа. Баримтыг цахимаар хүлээж авна. Цахимаар хүлээж авахдаа бид нар юуг ил тод байлгах ёстой вэ, гэхээр тэр сонгон шалгаруулалтыг ямар хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах вэ, ямар шаардлага хангасан хүнийг оролцуулахыг тавсан байгаа. Мөн ямар баримт материалын бүрдүүлбэр хангаж ирүүлэх вэ гэдгийг зар дээр болон журам дээр заасан байдаг. Оролцогч өөрөө зар руугаа ороход бүгд нээлттэй харах боломжтой. Албан тушаалын тодорхойлолтоо хүртэл тавьж өгдөг. Тэндээс шаардлагаа харна. Ямар ч бичиг үсэг тайлагдсан хүн бүрэн ойлгоод илгээх боломжтой. Иргэд өөрсдөө дүрэм журамтай танилцаад материалаа илгээгээд сонгон шалгаруулалт яваад ирсэн. Сая нэхэмжлэгчийн өмгөөлөгч яриад байна. 7.2.5 дахь хэсэгт зааснаар бүртгүүлж буй албан хаагч, иргэн баримт бичиг мэдээллийг үнэн зөв, бүрэн оруулна. Салбар зөвлөл болоод шалгалтын комисс хэн шалгалтад орох гэж байгааг мэдэхгүй. Нээлттэй явж байгаа учраас надад урьдчилж хэлсэнгүй. Заавар зөвлөгөө өгсөнгүй гэж байгаа. Заавар зөвлөгөө бүх юм нээлттэй байгаа. Хэлсэнгүй гэж байна. Зар дээр бүх юм ойлгомжтой байгаа. Бид нар хэнийг шалгалтад орж ирнэ гээд хүлээгээд байж байх ёстой юм. Орлон гүйцэтгэж байгаагаараа би чи нааш ир орох юм байна, би бэлдээд өгье гэх байсан юм уу. Энэ ашиг сонирхол биш үү. 7.7 дугаар зүйлийг тайлбарлаад байх шиг байна. Комисс нэмэлт материал авч болох байхад аваагүй гэж тайлбарлаад байна. Энэ заалт өөрөө баримт бичгийн үнэн зөвийг магадлах зорилгоор нэмэлт материал авч болно гэсэн. Таны бүртгүүлсэн материал хуурамч юм уу, үг үсэг нь гаргагдахгүй юм уу, эргэлзээтэй байх юм бол бид нар нэмэлт материалыг татаж үзэж болно. Энэ бол бид нарт олгогдсон эрх. Түүнээс иргэний хариуцлагагүй үүднээс дутуу оруулсан баримтыг авах үүрэг байхгүй. Комиссын гаргасан шийдвэрийн дагуу төрийн албаны зөвлөл дээр маргаан үүсэж хянагдсан. Авлигатай тэмцэх газраас хоёр удаа хаясан, шалгуулсан. Магадгүй өнөөдөр Т.Оын хоёр дахь удаагийн гомдол хэлэлцсэн хуралдаанаар энэ хүнийг оруулчихъя гээд баримт аваад шийдсэн байсан бол өнөөдөр нэг хүн гомдол гаргасан бол бид нар дээр эрүүгийн хэрэг үүссэн байх ёстой байсан байх. Таны оруулаагүй материалыг зард заасан хугацаанд, зард заасан системээр хүлээж аваагүй баримтыг чинь бид нар шаардлагыг чинь хангуулаад бүртгэх юм бол танд давуу байдал үүсэх тийм нөхцөл байдал үүссэн. Комиссын гишүүд хууль тогтоомжид заасан эрхийнхээ хүрээнд шийдвэрээ гаргаж ажилласан. Комиссын шийдвэр бол хамтын шийдвэр. Нэхэмжлэгч Л.Ютай уулзсан, С.Энхбаатартай уулзсан, өргөдлөө бичээд өгөх юм бол авчихъя гэж зөвлөсөн гэж хэлсэн гэж байна. Л.Ю бол комиссын дарга, С.Э гэдэг хүн нарийн бичгийн дарга юм. Эцсийн дүндээ би ганцаараа шийдвэр гаргахгүй. Энэ дээр хариуцлагатай хэлэхэд өргөдлөө өгөх юм бол таны баримтыг аваад бүртгэе гэж нэг ч үг амнаасаа гаргаагүй. Би хариуцлагатай хэлье. Ярьж байгаа үг, хэлж байгаа болгон хариуцлагатай үнэн, зөв байх ёстой. Л.Ю дарга тантай юу ярьсныг би мэдэхгүй. Өнөөдрийн хувьд би тантай уулзаад ийм нөхцөл байдлын улмаас бүртгэл цуцлагдлаа. Ийм нөхцөл байдал үүссэн гэсэн. Гомдол гаргая гэсэн. Иргэний гомдол гаргах эрхийг хязгаарлаж болохгүй. Ийм учир та гомдлоо өгч болно гэсэн. Та гомдлоо гаргасан, комисс түүнийг хэлэлцсэн. Гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нэг өдрийн дотор хэлэлцээд хариу өгсөн байх. Таны гомдол төрийн албаны зөвлөлд гэж ирсэн. Би нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ шийдвэртэй цуг ирсэн. Энэ өргөдөл Төрийн албаны зөвлөлд гэсэн байсан учир би Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын комисст шилжүүлсэн. Төрийн албаны зөвлөлд гэсэн гомдол байгаа учир харьяаллын дагуу танайд шилжүүлсэн байна. Нэг өдрийн дотор хариу өгөх ёстой, бид нарт хариу өгөөч гэсэн. Референт комиссоороо хэлэлцээд хариу өг гэсэн чиглэл өгсөн. Бид нарын харилцсан харилцаа нотлох баримтыг гаргаад өгсөн байгаа. Үүний дагуу бид нар бүртгэлийг 9 дүгээр сарын 6-ны өдөр биш 9 дүгээр сарын 5-ны өдөр хянасан. 15 цагаас 18 цаг 30 минутын хооронд хянасан. Ажил тарсан учир системд бүртгэлийн баталгаажилт хийгээгүй. 9 дүгээр сарын 6-ны өдөр системд баталгаажилтаа хийсэн. Тэгээд 11 цагийн үед уулзаад өргөдөл өгөөд явсан. Энэ өргөдлийг шуурхай шийдвэрлэх арга хэмжээг тухай үед аваад 6-ны өдрөө цахим системээр хэлэлцээд саналаа аваад бид шийдвэрээ гаргасан. Хэн нэгэнд давуу байдал үүсгэж байна. Ийм учир нэмэлтээр материал авах асуудлыг дэмжихгүй байна гэсэн гишүүдийн 100% саналаар 13/83 гэсэн албан бичиг гаргасан. Сонгон шалгаруулалт зохион байгуулагдахад 4 хүн бүртгүүлсэн байсан. н.Энхбаатар байсан байх нэхэмжлэгчтэй нэгэн адил ажилласан жилийн шаардлага хангасан баримтаа ирүүлээгүй байсан. Зар дээр болоод журам дээр юу гэж заасан байгаа вэ гэхээр ажилласан жилийн шаардлага, туршлага солилцсон албан тушаал дээр томилж, чөлөөлөгдсөн шийдвэрээр тогтооно гэж заасан. Нэхэмжлэгч цахим материалд юу ирүүлсэн бэ гэхээр зөвхөн нийгмийн даатгалын лавлагаа ирүүлсэн. Нийгмийн даатгалын дэвтрийн тушаал шийдвэрийн бичилттэй хэсэг байгаагүй. 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2023 оны 9 сар хүртэл ажиллаж байгаа нийгмийн даатгалын лавлагаа. Өөр баримт ирүүлээгүй. Энэ хүний ямар албан тушаал дээр ажиллаж байсан гэдгийг тогтооход хүндрэлтэй. Тушаалд Ардчилсан намын улс төрийн ажилтнаар томилогдсон тушаал, аймгийн Засаг даргын Тамгын газарт хэвлэлийн ажилтнаар томилогдсон тушаал, Ахмадын асрамж үйлчилгээний төвийн даргын орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан тушаал байсан. Тушаалын огноог харахаар мөн 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш байсан. Хугацаа тоолох журмын дагуу хугацааг нь тоолоод үзэхээр албан тушаалын тодорхойлолт дээр төрийн албанд 3 жил, улсад 4 жил гэсэн шаардлага байсан. 4 жил ажилласан баримт тэр дотор хараагүй. Хараагүй учир хүний баримтыг дутуу хяначих уу дээ гээд бүртгэлийг хяналт хийж байх явцдаа Т.Отай би өөрөө холбогдсон. Таны ийм ийм баримт ирсэн байна. Ийм шаардлагатай юм байна. Өөр баримт ирүүлсэн үү гэж асуусан. Өөр юм асуугаагүй. Ийм баримт байгаа учир нягтлах зорилгоор асууж байгаа юм шүү. Тэрнээс чамайг бүртгэлээс хасчихлаа гэж хэлээгүй. Ингээд 8-ны өдөр сонгон шалгаруулалт явсан. Ч.Энхбат гэдэг хүн сонгон шалгаруулалтад орсон. Баримтын бүрдүүлбэр ямар ч асуудалгүй төгс бүрдүүлсэн байсан. Дээрээс нь шаардлага хангасан учир Чулуунбаатарын Энхбат гэдэг хүнийг Ахмадын асрамж үйлчилгээний төвийн даргаар томилохоор 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 95 дугаартай тогтоолд гарсан. Тогтоолын талаар би тайлбартаа дурдагдсан. Т.Оын энэ асуудлаас болоод энэ хүний эрх, ашиг одоо болтол хөндөгдөж байгаа. Яагаад хөндөгдөж байгаа вэ, гэхээр энэ хүнийг нэр дэвшүүлснээс хойш 30 хоногийн дотор томилогдох ёстой. Томилгоо одоо хүртэл хийгдээгүй явж байна. Тогтоолын хэрэгжилт хангагдаагүй явж байна. Т.Оын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах хугацааг хүлээлээ, Авлигатай тэмцэх газар шалгуулах хугацаа хүлээсэн. Мөн одоо шүүхийн маргааныг хүлээгээд энэ хүн томилогдсон албан тушаалд томилуулж чадахгүй өдий хүрч байна. Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэгчийн гомдлыг хянаад таны гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн хариу өгсөн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг харахад Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлийг зөрчсөн гэж тайлбарласан байна. Энэ заалт төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоог нөхөхтэй холбоотой сонгон шалгаруулалтын сул орон тооны сонгон шалгаруулалтыг ирүүлэхтэй холбоотой хуулийн заалт. Таны өрсөлдсөн албан тушаал төрийн жинхэнэ албан тушаал биш. Төрийн алба өөрөө 4 ангилалтай. Төрийн үйлчилгээ, төрийн захиргаа, улс төрийн, төрийн тусгай гэсэн. Энэ 4 ангилал дотор төрийн захиргаа, төрийн тусгай нь жинхэнэ албан тушаал байна гээд засан байгаа. Та өнөөдөр нэхэмжлэлээ гаргахдаа төрийн жинхэнэ албан тушаалыг нөхөхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг үндэслэл болгож байна. Зохицуулалтын агуулгыг харахаар сул орон тоо. Шатлан дэвшүүлэх, нөхөх дараалал гэж байгаа. Энэ дотроо 27 дугаар зүйлийн 1.4 дүгээр зүйл гэж байгаа. Энэ нь 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хүчингүй болсон заалт. Энэ заалтыг үндэслээд Төрийн албаны салбар зөвлөлийн томилогдсон шалгалтын комиссын гаргасан шийдвэр хууль бус байгаа гэж байгаа нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэлд миний холбогдсон дугаарыг 91386767 гэж тавьсан байна. Надад ийм дугаар байхгүй. 91756767 гэсэн дугаараас холбогдсон байж магадгүй. Журмын 7.7 дугаар зүйл ерөөсөө үнэн зөв магадлах зорилгоор нэмэлт материал авах заалт юм. Ямар ээлгүй, ямар харгис юм бэ гээд байна. Төрийн алба өөрөө төрийн алба хаагчийг хязгаарлал дотор байлгаж байдаг. Бид нар ч гэсэн үүрэг хариуцлага хүлээж байгаагийн хувьд алдаа эндэгдэлгүй ажиллах гэж хичээж байна. Тэрнээс биш танд ээлтэй байх гээд давуу байдал үүсгээд байх боломж байхгүй. Тийм учраас эрх, ашиг нь хөндөгдөж байгаа Ч.Энхбат гуравдагч этгээдээр орж ирэх байсан болов уу гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн гаргасан хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.  Нэхэмжлэгчээс ...Төрийн албаны шалгалт өгөх болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 7 дугаар зүйлийн 7.7-д заасны дагуу өргөдөл болон нэмэлт материалаа өгсөн боловч татгалзсан хариуг өгч, уг сонгон шалгаруулалтад оролцуулаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.4, 27.2-т заасныг зөрчсөн хууль бус шийдвэр... гэж, хариуцагчаас нэхэмжлэгч нь туршлага буюу ажилласан жил тооцох баримт дутуу ирүүлсэн тул сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзсан ... Төрийн албаны шалгалт өгөх болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 7 дугаар зүйлийн 7.7 дахь заалт нь бүртгэлд ирүүлээгүй баримтыг нэмэлтээр авч хянах зохицуулалт биш тул татгалзсан шийдвэр хуульд нийцсэн... гэж тус тус маргажээ.

3.  Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах комисс томилох тухай 94 дугаартай тогтоолоор 2023 оны 09 дүгээр сард зохион байгуулагдах төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах комиссыг байгуулсан байх бөгөөд дээрх төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчид хамаарах аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын сонгон шалгаруулалтад оролцохоор нэхэмжлэгч цахимаар бүртгүүлсэн байна.

4.  Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 66.1.11-д Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах, холбогдох журмыг батлах гэж, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам-ын 7 дугаар зүйлийн 7.2-т Энэ журмын 5.1-д заасан болзлыг хангасан албан хаагч, иргэн дараах баримт бичиг, мэдээллийг цахим бүртгэлд оруулна гэж заан бүрдүүлэх баримт бичгийг жагсаан дурджээ.

5.  Нэхэмжлэгчээс аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын сонгон шалгаруулалтад бүртгүүлэхдээ бүрдүүлсэн материал нь уг албан тушаалд тавигдах шаардлага буюу улсад 4-өөс доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

6.  Тодруулбал, Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 7 дугаар зүйлийн 7.2.7-д хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 7.2.9-д албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн, түр чөлөөлөгдсөн, халагдсан шийдвэр гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчээс ажилласан жилтэй холбоотой нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дүгээр тал), Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай ажилд томилсон тушаал (1 дүгээр хавтаст хэргийн 83 дугаар тал), Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/23 дугаартай захирамж(1 дүгээр хавтаст хэргийн 84-85 дугаар тал), Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/59 дүгээр тушаал (1 дүгээр хавтаст хэргийн 86-87 дугаар тал)-ыг хавсаргаж өгсөн.

7.  Хариуцагчаас уг бүрдүүлсэн баримт бичигт үндэслэн сонгон шалгаруулалт зарлаж буй албан тушаалд тавигдах тусгай шаардлага болох улсад 4-өөс доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй буюу нэхэмжлэгчийн бүрдүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос үзэхэд 2020оны 1 дүгээр сараас 2023 оны 08 дугаар сар хүртэл тооцоход 3 жил 7 сарын хугацаанд ажилласан талаар баримт авагдсан байна.

8.  Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 7 дугаар зүйлийн 7.5-д Бүртгүүлж буй албан хаагч, иргэн баримт бичиг, мэдээллийг цахим системд үнэн зөв, бүрэн оруулна гэж заасны дагуу сонгон шалгаруулалтад бүртгүүлж байгаа иргэд өөрсдийн бүрдүүлж байгаа баримт бичгээ сонгон шалгаруулалтын зар болон дээрх журмын 7.2-д заасанд нийцүүлэн бүрэн бөгөөд үнэн зөв оруулах учиртай байтал нэхэмжлэгч нь өөрийн улсад ажилласан жилийг нотлосон баримт бичгийг бүрэн оруулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

9.  Нэхэмжлэгчээс ...Төрийн албаны шалгалт өгөх болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 7 дугаар зүйлийн 7.7-д заасны дагуу өргөдөл болон нэмэлт материалаа өгсөн боловч татгалзсан хариуг өгч, уг сонгон шалгаруулалтад оролцуулаагүй хууль бус... гэжээ.

10.   Уг сонгон шалгаруулалтын журмын 7.7-д Комисс шаардлагатай гэж үзвэл баримт бичгийн үнэн зөвийг магадлах зорилгоор нэмэлт материал шаардах, нягтлах эрхтэй гэж заасан байна. Энэхүү зохицуулалт нь комисс нь сонгон шалгаруулалтад бүртгүүлэгчийн бүрдүүлж өгсөн баримтын үнэн зөвийг шалгах зорилгоор бүртгүүлэгчээс нэмэлт материал авах зохицуулалт болохоос бус огт өгөөгүй материалыг нэмж авах зохицуулалт биш бөгөөд энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...өргөдөлд дурдсан асуудал нь нэмэлт материал шаардаж нягтлах үндэслэл биш, бүртгэлийн хугацаанд цахим системд ирүүлээгүй баримтыг цаасаар нэмж авч, бүртгүүлэх хүсэлт байна. Бүртгэлд ирүүлээгүй баримтыг нэмэлтээр авч хянах эрхгүй, авч хянасан тохиолдолд тухайн иргэнд давуу байдал үүсгэх нөхцөлд хүрнэ гэх тайлбар үндэслэлтэй байна.

11.   Түүнчлэн нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ маргаан бүхий албан бичгийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.4, 27.2-т заасныг зөрчсөн хууль бус шийдвэр гэж тайлбарлах боловч дээрх хуулийн заалтууд нь төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалттай холбоотой зохицуулалт, сонгон шалгаруулалт зарласан Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын албан тушаал нь төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагч тул дээрх хуулийн заалт хамаарахгүй болно.

12.   Эдгээрээс дүгнэвэл нэхэмжлэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан гомдлыг шийдвэрлэсэн Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн комиссын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 13/84 дугаартай албан бичиг нь хууль болон журмыг зөрчөөгүй байх тул сонгон шалгаруулалтад нэхэмжлэгчийг бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй.

13.  Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын комисст холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулсан Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцуулах тухай бүртгэхээс татгалзсан шийдвэр буюу Хөвсгөл аймгийн салбар зөвлөлийн комиссын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 13/87 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, уг сонгон шалгаруулалтад оролцуулахаар Т.О намайг бүртгэхийг Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн комисст даалгах шаардлага бүхий Т.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.1.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын комисст холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулсан Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцуулах тухай бүртгэхээс татгалзсан шийдвэр буюу Хөвсгөл аймгийн салбар зөвлөлийн комиссын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 13/87 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, уг сонгон шалгаруулалтад оролцуулахаар Т.О намайг бүртгэхийг Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн комисст даалгах шаардлага бүхийТ.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР