| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00617/и |
| Дугаар | 151/ШШ2024/00536 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 151/ШШ2024/00536
2024 06 05 151/ШШ2024/00536
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т*******т ХХК,
/Төв аймаг, Сэргэлэн сум, 1 дүгээр баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т***********т ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргасан байна.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: тухай "Т***********т ХХК Ж.М*******отой 2019 оны 07 дугаар сарын 20-нд байгуулсан ТТТ/2019/***-2 дугаартай "Хамтран ажиллах гэрээ"-ний дагуу Улаанбаатар-Өмнөговь аймаг Ухаа худаг-Улаанбаатар чиглэлд мидлинг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн. Гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг Б талд шилжүүлэх нь А талын үүрэг. Гэтэл жолооч нь тээвэрлэлт хийх явцдаа шатахууныг 108 ойл ХХК-с нэр тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэн зээл авч яваад дараа нь тооцоо нийлэхдээ уг зээлсэн шатахууны зардлаа хасуулахгүйгээр давхар зардал гаргуулж авсан. Тиймээс тус зардлыг жолоочоос нэхэмжилж, шүүхэд хандсан. Хариуцагчаас түлшний үнэ 1,042,974 төгрөгийг нэхэмжилсэн ч тухайн хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж байна гэж тодорхойлсон.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, ******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШЗ2024/05074 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар, 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ТТТ/2019/***2-2 дугаар Хамтран ажиллах гэрээний хуулбар, Шатахуун тослох материалын зарлагын падааны хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
4. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нотлох баримт гаргуулах ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгч Т***********т ХХК-ийн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.М*******ог эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.3-т ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасан.
3. Т***********т ХХК нь Ж.М*******ог эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан.
4. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Үүнд: нэхэмжлэгч Т***********т ХХК нь Ж.М*******отой 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хамтран ажиллах гэрээг байгуулсан, тухайн гэрээний үүрэгт 1,042,974 төгрөг гаргуулахаар хариуцагчаар сонгож ******** дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
6. ******** дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШЗ2024/05074 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан Т***********т ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.М*******од холбогдох 1,042,974 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар нэхэмжлэлд дурдсан этгээд байх бөгөөд Ж********* овогтой М*********ог хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй.
8. Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 567 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн бичгийн нотлох баримт болох Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар Л***н Г****н овогт Ж******ны М*********о /РД:*********/ нь Улаанбаатар хот, ******** дүүрэг, 26 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс дундгол гудамж, 30в байр, 83 тоотод оршин суудаг болох нь тогтоогдсон.
9. Улаанбаатар хот, ******** дүүрэг, ** дугаар хорооны Засаг даргийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 26/51* дугаар тодорхойлолтод Ж*******н овогтой М*********о *********** регистрийн дугаартай **в байр, ** тоотод албан ёсны бүртгэлтэй боловч хаягтаа амьдардаггүй нь үнэн болно гэсэн байх ба Ламын Г*****н овогт Ж******ны М*********о /РД:*********/-ын оршин суугаа газрын хаяг тодорхойгүй нь эрэн сурвалжлах нь үндэслэл болно.
10. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т***********т ХХК-ийн хүсэлтийг ханган, Л***н Г****н овогт Ж*****ны М*********о /РД:*********/-г эрэн сурвалжилж, мөн зүйлийн 155.4-т зааснаар түүний оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
11. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгч Т***********т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Л***н Г********н овогт Ж**********ны М*********о /РД:*********/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж түүний оршин суугаа хаягийг тогтоож, нэхэмжлэгч Т***********т ХХК-д мэдэгдэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ