| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2024/04433/И |
| Дугаар | 181/ШШ2024/03401 |
| Огноо | 2024-09-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2024/03401
2024 09 17 181/ШШ2024/03401
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, байрлах, М...ББСБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Хорхой нүдтэн овогт Л.б /РД: /-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхтайван оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М...ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Л.Б нг эрэн сурвалжлуулахыг хүссэн ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Иргэн Л.Б нтэй 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 2 дугаар зээлийн гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас байгуулагад бодит хохирол учруулаад байгаа бөгөөд зээлдэгч нь холбоо барих боломжгүй, албан ёсны бүртгэлтэй хаяг болох Сүхбаатар дүүргийн тоот хаягт амьдардаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор баталгаажсан. Иймд зээлдэгч Л.Б нг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М...ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М...ББСБ ХХК-ийн дугаар Итгэмжлэл олгох тухай албан бичиг, 22 дугаар зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Л.Б нгийн цахим үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч М...ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Л.Б нг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэж шүүх хуралдааныг өөрийнхөө эзгүйд хийж хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
1. Иргэн Л.Б н нь М...ББСБ ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 2 дугаар зээлийн гэрээ байгуулж, 3.599.910 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлж авснаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Уг гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд Л.Б н хариуцагч болох хуульзүйн үндэслэлтэй.
2. Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 299 дугаар тодорхойлолтоос үзэхэд Л.Б н нь Сүхбаатар дүүргийн тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдож байна. Мөн шүүхээс нэхэмжлэлд бичигдсэн Л.Б нгийн дугааруудад залгахад холбогдох боломжгүй, дугаарт залгахад Манай нагац дүү байгаа юм, холбоо бариагүй удаж байна, хаана байгааг нь мэдэхгүй,.., дугаарт залгахад дүү Л.Б нтэй холбоо бариагүй удаж байна, мэдэхгүй гэх хариуг тус тус өгсөн болно.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1., 155.4 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч М...ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Л.Б нг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Х овогт Л.б /РД: /-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Л.Б нгийн эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х овогт Л.б /РД: /-ийн оршин суугаа хаягийг олж тогтоон М...ББСБ ХХК /утас: /-д мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ