| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинбатын Мөнхболор |
| Хэргийн индекс | 126/2023/0189/З |
| Дугаар | 126/ШШ2024/0091 |
| Огноо | 2024-04-01 |
| Маргааны төрөл | Газар, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 126/ШШ2024/0091
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ө,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарын газрын кадастрын цахим системийн бүртгэлийг өөрчилж бүртгүүлэхтэй холбоотой газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн М.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын мэдээллийн нэгдсэн систем болох www.egazar.qov.mn вэб сайт дахь Н ХХК-ийн эзэмшлийн газрын батлагдсан кадастрын зургийн цэг, солбицол, байршил, талбайн хэмжээг өөрчилсөн хариуцагч Хөвсгөл аймаг дахь Газрын харилцаа, барилга хот байгуулаптын газрын шийдвэрийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.
1.2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан нэмэгдүүлж Н ХХК- ийн эзэмшлийн 6712014102 нэгж талбарын дугаартай газрын кадастрын зургийг анх батлагдсан цэг, солбицол, талбайн хэмжээгээр өмнөх байдалд нь буцаан өөрчлөх, газрын мэдээллийн нэгдсэн систем болох www.eqazar.gov.mn вэб сайтад хуучин хэвэнд нь оруулж бүртгэхийг даалгах гэжээ.
1.3. Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын мэдээллийн нэгдсэн систем болох www.egazar.qov.mn вэб сайт дахь Н ХХК-ийн эзэмшлийн газрын батлагдсан кадастрын зургийн цэг, солбицол, байршил, талбайн хэмжээг өөрчилсөн хариуцагч Хөвсгөл аймаг дахь Газрын харилцаа, барилга хот байгуулаптын газрын үйлдлийг хүчингүй болгуулах, Н ХХК-ийн эзэмшлийн 6712014102 нэгж талбарын дугаартай газрын кадастрын зургийг анх батлагдсан цэг, солбицол, талбайн хэмжээгээр буцаан өөрчлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газрын мэдээллийн нэгдсэн систем болох www.egazar.gov.mn вэб сайтад оруулж бүртгэхийг даалгах гэжээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар
2.1. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 6712014102 дугаартай, 1193 м.кв талбай бүхий газрыг авто зогсоол, ногоон байгууламжийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгогдсон байна.
2.2. Уг захирамжийн дагуу 1193 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг олгосон боловч газрын мэдээллийн нэгдсэн системд дээрх байршил, талбайн хэмжээг өөрчилж 1261 м.кв хэмжээтэйгээр бүртгэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс 1261 м.кв газрыг ямар үндэслэлээр бүртгэсэн, мөн анх олгосон нэгж талбарын дугаар бүхий 1193 м.кв газрын байршил, хэмжээ, солбицлыг газрын мэдээллийн нэгдсэн системд бүртгүүлэхээр 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 4-12/675 дугаартай албан бичгээр хариуцагчид хандсан байна.
2.3. Хариуцагчаас уг албан бичигт хариу өгөөгүй, шийдвэрлээгүйтэй холбогдуулан 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Н ХХК-ийн зүгээс анх нэхэмжлэл гаргахдаа газрын мэдээллийн нэгдсэн систем болох www.egazar.qov.mn вэб сайт дахь Н ХХК-ийн эзэмшлийн газрын батлагдсан кадастрын зургийн цэг, солбицол, байршил, талбайн хэмжээг өөрчилсөн хариуцагч Хөвсгөл аймаг дахь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын шийдвэрийг хүчингүй болгуулах гэж гаргасан бөгөөд үүн дээр нэмэгдүүлсэн хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдпаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч Н ХХК-д Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжаар Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт, нэгж талбарын 6712014102 дугаартай, 1193 м.кв талбай бүхий газрыг Авто зогсоол, ногоон байгууламжийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгогдсон.
Н ХХК-ийн зүгээс 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын мэдээллийн нэгдсэн систем болохwww.egazar.qov.mn вэб сайтаас эзэмшил газрынхаа мэдээллийг татаж үзэхэд дээр дурдсан компанийн эзэмшлийн газрын батлагдсан кадастрын зургийн цэг солбицол, байршил, талбайн хэмжээнд өөрчлөлт орсон байсан. Н ХХК-ийн зүгээс эзэмшил газрынхаа кадастрын зураг, хэмжээ, байршилд оруулах тухай аливаа хүсэлт гаргаагүй бөгөөд ийнхүү өөрчлөлт оруулах тухай бидэнд огт мэдэгдээгүй болно. Нэхэмжпэгчийн зүгээс Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандан 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 4-12/675 дугаартай албан бичгээр гомдол гаргасан боловч тус газраас ямар нэгэн хариу өгөөгүй. Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын зүгээс манай эзэмшлийн газрын кадастрын зурагт урьдчилан мэдэгдэлгүйгээр, үндэслэл нь тодорхой бус байдлаар өөрчлөлт оруулснаар бид эзэмшил газрынхаа зарим хэсгийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болж эрх, хууль ёсны ашиг сонирхол маань зөрчигдөж байна. Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын зүгээс хэний гаргасан, ямар захиргааны актыг үндэслэн газрын мэдээллийн сан дахь нэхэмжлэгчийн ззэмшлийн газрын кадастрын зурагг өөрчлөлт оруулсан нь тодорхойгүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэлсэн тайлбартаа кадастрын зургийг өөрчлөхтэй холбоотой захиргааны акт гараагүй гэж тайлбарласан. Хариуцагчийн үйлдэл нь энэ мэтчилэнгээр эрх зүйн зөрчилтэй байгаа учир Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу газрын мэдээллийн нэгдсэн систем болох www.egazar.aov.mn вэб сайт дахь Н ХХК-ийн эзэмшлийн 6712014102 нэгж талбарын дугаартай газрын батлагдсан кадастрын зургийн цэг, солбицол, байршил, талбайн хэмжээг өөрчилсөн хариуцагч Хөвсгөл аймаг дахь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож өгнө үү. Нэхэмжпэгчийн эзэмшлийн газрын кадастрын зурагт өөрчлөлт оруулсан хариуцагчийн үйлдлийг илт хууль бус гэж үзэх үндэслэл байгаа учир хариуцагч нь нэхэмжпэгчийн эзэмшлийн газрын кадастрын зургийг анх батлагдсан цэг, солбицол, талбайн хэмжээгээр өмнөх байдалд нь буцаан өөрчилж, хуучин хэвэнд нь оруулан бүртгэх үүрэгтэй гэж үзэж байна. Мөн шүүхээс хэдийгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон ч хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын кадастрын зургийг өмнөх байдалд нь буцаан өөрчлөхгүй, хуучин хэвэнд нь оруулан бүртгэхгүй хэвээр үлдээх бодит нөхцөл байгаа учир ийм үйлдэл хийхийг даалгасан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Иймд хариуцагчид Н ХХК-ийн эзэмшлийн 6712014102 нэгж талбарын дугаартай газрын кадастрын зургийг анх батлагдсан цэг, солбицол, талбайн хэмжээгээр өмнөх байдалд нь буцаан өөрчлөх, газрын мэдээллийн нэгдсэн систем болохwww.eqazar.gov.mn вэб сайтад хуучин хэвэнд нь оруулж бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
3.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н ХХК-д Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт тус сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 491 дугаар захирамжийн дагуу Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт, нэгж талбарын 6712014102 дугаартай, 1193 м.кв талбай бүхий газрыг Авто зогсоол, ногоон байгууламжийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгогдсон байдаг. Иргэн, хуулийн этгээдийн гэрчилгээний дагуу хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас кадастрын зургыг 1193 м.кв талбайн хэмжээгээр баталгаажуулж гаргаж өгсөн байдаг. Нэхэмжлэгч Н ХХК нь тус газраа зориулалтын дагуу буюу ногоон байгууламж, авто зогсоол болгон ашиглаж ирсэн. Мөн сүүлд хавтаст хэрэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтаар зориулалтын дагуу авто зогсоолын талбайгаа сайжруулах зорилгоор ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллаад явж байсан. Уг ажлын хүрээнд кадастрын зургаар цэг солбилцлын аль хэсгээр нь манай газар байгааг эргэж харах шаардлагатай болоод 2023 оны 9 дүгээр сард манай компанийн газрын мэргэжилтэн газрын мэдээллийн нэгдсэн сан болох www.egazar.gov.mn сайтад нэвтэрч үзсэн. Уг сан нь нийтэд ил тод бөгөөд бүх хэн харах боломжтой. Н ХХК-д олгогдсон 1193 м.кв газрыг илт бус үйлдлээр буюу талбайн хэмжээг цэг солбилцол байршлыг хариуцагч өөрчилсөн байсан. Номин худалдааны төв нь тухайн газрыг авто засвар ногоон байгууламжийн чиглэлээр ашиглаж байгаа. Анхны зургаар ашиглахаар ажил хийж байхад дараа нь өөрчилж системд бүртгэсэн байсан. Тухайн системд бүртгэхдээ Т хэлбэрийн газар байсныг Г хэлбэртэй болгож өөрчилсөн байсан. Тэгэхээр энэ өөрчлөлтийн улмаас захиргааны байгууллагын эс үйлдлээр тухайн газрыг манай эзэмшил биш болгосноор Чамбай зам ХХК-тай нийт 100,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч Номин худалдааны төвийн авто зогсоолын иргэдэд үйлчлэх хүртээмжийг сайжруулахад саад болсон. Үндсэндээ нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол мөнгөөр илэрхийлэгдэхгүйгээр эдийн засгийн хор хохирол учирсан нөхцөл байдал үүсч байна. Улсын дээд шүүхийн 2023 оны шинэ тайлбарт мөнгөөр хэмжигдэхүйц санхүүгийн хохирлыг гаргуулах гэж тайлбарласан байсан. Нэхэмжлэгчид санхүүгийн хохирол үүсч магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Нэхэмжлэгч Н ХХК-иас газрын кадастр өөрчлөгдснийг 2023 оны 9 дүгээр сард мэдээд хугацаа алдалгүй хариуцагч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гомдол гаргасан боловч хуульд заасан 30 хоногийн хугацаанд ямар нэгэн байдлаар тайлбар, хариу ч ирүүлээгүй учраас захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Тус захиргааны байгууллагаас гаргасан эс үйлдлийн шийдвэрүүд нь Захиргааны ерөнхий хуулийг илт зөрчсөн асуудал байгаа. Эхний тохиолдолд кадастрын зургийг өөрчилсөн үйлдэл буюу захиргааны байгууллага оролцогчдын эрх ашиг хөндөгдөж байгааг мэдэгдэх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд зааснаар оролцогч талуудад мэдэгдэх үүрэгтэй уг үүргээ биелүүлээгүй. Сонсох ажиллагаа хийгдээгүй байна. Ерөнхийдөө ямар нэгэн байдлаар танай газрыг ингэж өөрчиллөө шүү, энэ хэсэг нь нийтийн эзэмшил талбай шүү гэдэг ч юм уу, энэ хэсгийг нь танай эзэмшилд нэмж олголоо шүү гэх байдлаар мэдэгдсэн зүйл огт байхгүй. Бид өөрсдөө мэдээллийн системд орж байж өөрчлөгсөн болохыг мэдэж байгаа. Захиргааны байгууллагын зүгээс гаргасан захиргааны актыг нэхэмжлэгч талд мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй гэсэн маш том эрх зүйн зөрчлийг гаргасан байгаа. Захиргааны ерөнхий хуульд эрх зүйн зөрчилтэй захиргааны акт байгаа учраас хариуцагчийн эс үйлдэл нь хууль бус байна гэж үзэж байна. Хариуцагч тал 2 удаа хариу тайлбар гаргасан байдаг. 2 удаагийн тайлбар ерөнхийдөө агуулга нь ижилхэн байсан. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3 дахь хэсэгт Газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх гэж заасан. Мөн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.9 дэх хэсэгт заасан Газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн эрхүүдийг тус тус зөрчсөн байна. Сумын газрын даамал болон дүүргийн газрын даамалуудын эрх хэмжээг тодорхой заагаад өгсөн байгаа. Газрын тухай хуулийн 23.4.3-т Эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх гэж зааж өгсөн байгаа. Мөн хуулийн 23.4.4-т Газрын мэдээллийн санг эрхлэх гэж тус тус зааж тодорхой зааж өгсөн. Хариуцагч өөрийн үүргийг биелүүлээгүй гол шалтгаан нь кадастрын зургыг өөрчилсөн үйлдэлээ залруулах боломжгүй байдлаар тайлбарлаж хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Залруулахгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байна. Иймд Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын зүгээс батлагдсан газрын байршлыг сольсон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Н ХХК-ийн зүгээс гаргасан гомдлын дагуу хууль бус үйлдлээ залруулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин залруулж батлагдсан кадастрын дагуу зурагдсан цэг, солбилцол талбайн хэмжээгээр газрын нэгдсэн мэдээллийн сан egazar.gov.mn-д бүртгэхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг, Н ХХК-ийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
Нэгдүгээрт, 2018 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгах хүсэлт өгөхдөө холбогдох шаардпага хангасан материалыг ирүүлээгүй бөгөөд эрх бүхий байгууллагаар хийлгүүлсэн кадастрын зураг нь манай байгууллагын нэгж талбарын хувийн хэрэгт байхгүй, нзгж талбарын хувийн хэргийг үүсгээгүй, тухайн үед хариуцан ажиллаж байсан мэргэжилтэн, хэлтсийн дарга нар ажлаас гарсан байгаа бөгөөд нэгж талбарын эргэлтийн цэг, газрын байршлыг өөрчилсөн эсэхийг нягтлах боломжгүй байна.
Хоёрдугаарт, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг газар зохион байгуулалтын төлөвлөлт хариуцсан ахпах мэргэжилтнээр хянагдан баталгаажуулж уламжлагддаг бөгөөд тус газарт төлөвлөгөө боловсруулах саналыг нэгтгэх, хээрийн судалгаа хийгдэх үйл ажиллагааг хийгдээгүй улмаас нийтийн эзэмшлийн явган хүний гарц, олон нийтэд байршуулах самбар зэргийг хамарсан газрыг оролцуулсан кадастрын зураг үйлдэж газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан нь олон нийтийн эрх ашгийг хөндөж бусдад давуу эрх олгогдож байна. Аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжийн 13 дахь заалтаар эзэмшүүлсэн шийдвэрээс хойш өөрчлөлт орсон захирамж гараагүй ба газар эзэмшүүлэх шийдвэр нь 1400 м.кв хэмжээтэйгээр гарсан боловч газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ нь 1193 м.кв, газрын кадастрын мэдээллийн системд 1261 м.кв хэмжээтэйгээр тус тус бүртгэгдсэн байгаа нь мэдээллүүд хоорондоо зөрүүтэй боловч газар эзэмшигч хуулийн этгээдийн газар ашиглалтын зориулалт, талбайн хэмжээг буруулж нөлөөлөх шийдвэр гараагүй. Газрын цахим системд бүртгэлтэй байгаа 1261 м.кв Н ХХК-ийн авто зогсоолын газар ашиглалттай тохирч байгаа тул газрын кадастрын цахим системийн бүртгэл зураглалаар газар эзэмших эрхийг баталгаажуулж хэвээр үлдээх нь зүйтэй байна. Иймд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2018 онд гаргаж өгсөн кадастрын зурагт төрийн байгууллагын тамга тэмдэг байхгүй, албажаагүй байна. Зөвхөн гарын үсэг л зурагдсан болохоос биш тамга тэмдэг байхгүй учраас түүнийг засаж залруулах боломжгүй. 2018 оноос өмнө тухайн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа газраас хасагдсан хэсэг угаасаа явган хүний зам байсан. Нийтийн эзэмшлийн газрын талбай учраас хэнд ч эзэмшүүлэх боломжгүй газар байгаа. 2018 оны тухайн гаргасан газрын зураг тамга тэмдэгээр албажаагүй учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын мэдээллийн нэгдсэн систем болох www.egazar.qov.mn вэб сайт дахь Н ХХК-ийн эзэмшлийн газрын батлагдсан кадастрын зургийн цэг, солбицол, байршил, талбайн хэмжээг өөрчилсөн хариуцагч Хөвсгөл аймаг дахь Газрын харилцаа, барилга хот байгуулаптын газрын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
2.1. Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 50 дугаар тогтоолын хавсралтаар нэхэмжлэгчийн эзэмшиж буй Мөрөн сумын 6 дугаар багт байрлах 1400 м.кв газартай холбоотойгоор газар эзэмших гэрээ гэрчилгээг олгох арга хэмжээ авахыг шийдвэрлэсэн байна. Улмаар Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/491 дугаартай захирамжийн хавсралтаар нэхэмжлэгчид 1400 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.
2.2. Дээрх захирамжийг үндэслэн нэхэмжлэгчид 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 000326403 дугаартай, 6712014102 нэгж талбарын дугаар бүхий 1193 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээг олгож (1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар тал), 6701-2018/00581 дугаартай газар эзэмшүүлэх гэрээг (1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дүгээр тал) байгуулж, 6712014102 нэгж талбарын дугаар бүхий кадастрын зургийг (1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дугаар тал) олгосон байна.
2.3. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д кадастр гэж газар ... тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг, 3.1.4-д нэгж талбар (парсель) гэж хилээр хязгаарлагдсан, ашиглалтын зориулалт адил, эзэмшигч, ашиглагч, өмчлөгч нь нэг, оноосон дугаартай, кадастрт тусгавал зохих эдлэн газар, объект буюу түүний хэсгийг, 3.1.14-д газрын улсын бүртгэл гэж тодорхой хил заагаар бусад газраас тусгаарлагдсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг эзэмших, ашиглах эрх, түүний шилжилтийг бүртгэж, баталгаажуулах үйл ажиллагааг гэж тус тус заажээ.
2.4. Үүнээс үзвэл, аймгийн газрын мэдээллийн санд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нэр дээр кадастрын зураг бүртгэгдэх үндэслэл нь тухайн газрыг эзэмших, ашиглах эрх нь хуульд зааснаар баталгаажсан байх явдал бөгөөд газрын мэдээллийн санг хөтлөх үйл ажиллагааг мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хөтлөн явуулах эрхтэй байна.
2.5. Хариуцагчаас нэхэмжлэгчийн эзэмшиж буй 6712014102 нэгж талбарын дугаар бүхий 1193 м.кв талбай бүхий хэмжээтэй газрыг газрын мэдээллийн нэгдсэн системд оруулахдаа нэгж талбарын цэг солбицол, байршил, хэмжээг өөрчилж 1261 м.кв болгож оруулсан болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрынwww.egazar.gov.mn/map сайтад хадгалагдаж буй кадастрын зураг (1 дүгээр хавтаст хэргийн .... дүгээр тал)-аар тогтоогдож байх бөгөөд уг талбайн хэмжээний хувьд 1261 м.кв гэсэнтэй хэргийн оролцогчдоос маргадаггүй болно.
2.6. Дээрх 1261 м.кв хэмжээ бүхий газрын мэдээллийг кадастрын цахим мэдээллийн санд юуг үндэслэн бүртгэсэн талаар нотлох баримтыг гаргуулахаар хариуцагч руу шүүхээс 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 04/71, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 04/82 дугаартай албан бичгүүдээр шаардсан боловч холбогдох баримтуудыг ирүүлээгүй, шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...кадастрын цахим мэдээллийн санд кадастрын зургаас өөрчилж бүртгэхтэй холбоотой аливаа шийдвэр манай байгууллагаас гардаггүй. ... Тухайн үеийн газар зохион байгуулагч уг мэдээллийг оруулсан... гэж тайлбарласан болно.
2.7. Үүнээс үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны үйл ажиллагаа бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх ёстой байтал хариуцагчаас нэхэмжлэгчийн кадастрын зургийг газрын цахим мэдээллийн санд бүртгэхдээ дээрх зарчмыг зөрчиж дур мэдэн нэгж талбарын цэг, байршлыг дур мэдэн өөрчилж бүртгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Н ХХК-ийн эзэмшлийн 6712014102 нэгж талбарын дугаартай газрын кадастрын зургийг анх батлагдсан цэг, солбицол, талбайн хэмжээгээр буцаан өөрчлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газрын мэдээллийн нэгдсэн систем болохwww.egazar.gov.mn вэб сайтад оруулж бүртгэхийг даалгах шаардлагын тухайд:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгчийн газрын кадастрын цахим мэдээллийн санд оруулахыг хүсч буй газрын кадастрын зураг нь тамга тэмдэггүй, цэг солбицолгүй, мөн кадастрын цахим мэдээллийн санд өөрчлөлт оруулах хүсэлтдээ тамга тэмдэг, цэг, солбицлын дугаартай кадастрын зургаа хавсаргаж өгөөгүй учраас бүртгэх боломжгүй гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Нотлох баримт хүргүүлэх тухай албан бичигтээ хавсарган ирүүлсэн 6712014102 нэгж талбарын дугаар бүхий хоёр кадастрын зургийн цэг солбицол нь ижил байх бөгөөд тамга тэмдэг дарагдсан, түүнчлэн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... кадастрын мэдээллийн цахим санд өөрчлөлт оруулах хүсэлтийг тодруулах үүднээс цэг солбицол бүхий кадастрын зургийг е-мэйл хаягаар авсан гэж тайлбарлаж байгаагаас үзвэл хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.
3.3. Түүнчлэн хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...хээрийн судалгаа хийгдэх үйл ажиллагааг хийгдээгүй улмаас нийтийн эзэмшлийн явган хүний гарц, олон нийтэд байршуулах самбар зэргийг хамарсан газрыг оролцуулсан кадастрын зураг үйлдэж газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан нь олон нийтийн эрх ашгийг хөндөж бусдад давуу эрх олгогдож байна гэжээ.
3.4. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалын хавсралтаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын 4.2-т эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааны дарааллыг заасан байх бөгөөд хариуцагчийн тайлбартаа дурдаж буй хээрийн судалгаа хийгдэх үйл явц нь газар эзэмшүүлэх захирамж гарахаас өмнөх үйл ажиллагаа байна.
3.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгчид анх маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн шийдвэр үндэслэлтэй эсэх талаар шүүх дүгнэх боломжгүй тул хариуцагчийн дээрх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.
3.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх гэж заасан бөгөөдхариуцагчаас уг газар нь нийтийн эзэмшлийн явган хүний гарц, олон нийтэд байршуулах самбар зэргийг хамарсан гэж тайлбарласантай холбоотой маргаан бүхий газар нь нийтийн эзэмшлийн газарт хамаарч байгаа талаар баримт гаргаж өгөөгүй, мөн нэгэнт Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар уг газрыг эзэмшүүлсэн байхад эзэмшүүлсэн газрыг кадастрын мэдээллийн нэгдсэн системд бүртгэхгүй байх үндэслэлээ дээрх байдлаар тайлбарлаж татгалзаж байгаа нь үндэслэлгүй болно.
3.7. Нөгөөтэйгүүр маргаан бүхий 6712014102 нэгж талбарын дугаартай кадастрын зураг бүхий газарт нэхэмжлэгчээс ногоон байгууламж, явган хүний зам хийхээр төлөвлөж Чамбай зам ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан ЕГ: Шифр NR 2022 дпугаар бүхий Хөвсгөл аймөг, Мөрөн хот Номин бөөний төв гадна зогсоолын зураг (1 дүгээр хавтаст хэргийн 102-106 дугаар тал), 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн NR/23/608 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 96-100 дугаар тал)зэргээр тогтоогдож байна.
3.8. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д Аймаг, нийслэлийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна, 23.3.3-д Газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх гэж тус тус заасны хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн газрын кадастрыг мэдээллийн санд өөрсдийн гаргасан кадастрын зургийн дагуу бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байх тул газрын мэдээллийн нэгдсэн систем болох www.egazar.gov.mn вэб сайтад 6712014102 нэгж талбарын дугаар бүхий 1193 м.кв кадастрын зургийг бүртгэхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын мэдээллийн нэгдсэн систем болох www.egazar.qov.mn вэб сайт дахь Н ХХК-ийн эзэмшлийн газрын батлагдсан кадастрын зургийн цэг, солбицол, байршил, талбайн хэмжээг өөрчилсөн хариуцагч Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын үйлдлийг хүчингүй болгож, Н ХХК-ийн эзэмшлийн 6712014102 нэгж талбарын дугаартай газрын кадастрын зургийг анх батлагдсан цэг, солбицол, талбайн хэмжээгээр буцаан өөрчлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газрын мэдээллийн нэгдсэн систем болох www.egazar.gov.mn вэб сайтад оруулж бүртгэхийг даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР