Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2024/03404

 

 

 

 

 

2024 09 17 181/ШШ2024/03404

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,   Э.... ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б  овогт Б.У РД: /-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхтайван оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.... ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.У  эрэн сурвалжлуулахыг хүссэн ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Б.У нь манай компанитай Хоммедиа үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 27 дугаар гэрээг байгуулсан. Б.У нь гэрээний үүргээ үл биелүүлж 2024 оны 8 дугаар сарын байдлаар 654.165 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байгаа тул гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6.-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бидний зүгээс төлбөр төлөхийг сануулан удаа дараа мэдэгдэл өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Хэрэглэгч үйлчилгээг авах үедээ Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 18-ын 974 тоотод оршин сууж байсан бөгөөд одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Э.... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Э.... ХХК-ийн 01/290 дугаар Итгэмжлэл олгох тухай албан бичиг, 220  дугаар хэрэглэгчийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Угийн цахим үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 672 дугаар тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Э.... ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Уг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С  шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэж шүүх хуралдааныг өөрийнхөө эзгүйд хийж хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

1. Иргэн Б.У нь Э.... ХХК-тай 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 22  дугаар хэрэглэгчийн гэрээг байгуулсан нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд Б.У хариуцагч болох хуульзүйн үндэслэлтэй.

2. Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 6 дугаар тодорхойлолтоос үзэхэд Б.У нь Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 18-ын  тоот хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдож байна. Мөн шүүхээс нэхэмжлэлд бичигдсэн Б.Угийн     дугааруудад холбогдоход тус дугаарыг худалдаж авсан, Уртнасан гэж хүн байхгүй гэх хариуг өгсөн болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1., 155.4 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Э.... ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Уг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б  овогт Б.У РД: -г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.Уг эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б  овогт Б.У РД /-ийн оршин суугаа хаягийг олж тогтоон Э.... ХХК /утас: /-д мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ