Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 858

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч  О.Г,  О.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ү овогт О-н О, Ү овогт О-н Г нарт холбогдох эрүүгийн 1706 0280 40344 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 19 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ажилтай, ам бүл , нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ү овогт О-н О

2. Монгол Улсын иргэн, 19 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ү овогт О-н Г

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч  О.О,  О.Г нар нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянбулагийн 10 гудамж, 1 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьд нь архи ууж намайг зодсон, гэр орон шатахад олигтой харж байгаагүй гэсэн шалтгаанаар маргалдаж  О.О нь  О.Г-ийн биед,  О.Г нь  О.О-ийн эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  О.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч  О.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч  О.Г-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 18-нд гэртээ 11 цагийн үед байж байхад дүү О нилээн халамцуу над руу утсаар яриад би танайд очлоо гэсэн. Цагийн дараа ээж Хулганаа, ач охин Энхжин нарын хамт манай гэрт ирсэн. Тэр үед нь би хоол хийгээд сууж байсан болохоор От аягатай хоол хийж өгсөн. Тэгсэн би махгүй хоол иддэггүй гээд аягатай хоол шидчихсэн тэгэхээр нь аягыг нь тавьчихаад байж байтал О авч ирсэн архиа тойруулсан, би тэрнээс хоёр татаад л Отгочимэг ихэнхийг нь уучихшиг болсон. Тэгээд багын явдлаа ярьж сууж байгаад О бид хоёр маргалдсан. Би аяга аваад толгой руу нэг удаа цохисон тэгсэн О миний гар руу хагарсан аягаар цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 37-38 дугаар хуудас/,

Шүүгдэгч  О.О-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэр өдөр Г эгч бил хоёр нэг шил архи уусан тэгсэн эгч Г би хэдэн жилийн өмнө гэрийг чинь шатаасан дахиад өөр ч юм хийж чадна шүү гэсэн. Тэрнээс болж муудалцаад Г босож ирээд намайг үсдэж аваад ширээн дээр байсан аяга аваад толгой руу цохисон. Тэгсэн би хэсэг ухаан балартахад миний цээж, гэдэс рүү хэд хэдэн удаа өшиглөж зодсон...” гэх мэдүүлэг. /хэргийн 42 дугаар хуудас/,

Хохирогч  О.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зорины задгайд оршин суух эгч  О.Гийн гэрт нь ээж, зээгийн хамтаар очсон. Тэднийд очихдоо би нэг шил Хараа архи аваад ээж Хулганаа эгч Г нарын хамтаар уусан. Архиа уугаад дууссан чинь Г би чамд одоо архи авч өгнө чи наанаа хүлээж бай гэхээр нь ээж бид хоёр явлаа гэхэд тэр намайг архи авч чадахгүй гэж бодож байна уу гэснээ ширээн дээрээс аяга аваад толгой руу нэг удаа цохиж хагалсан. Тэгснээ зүүн нүд хэсэг рүү мөн цохисон, аяга нь хагарч өөрийх нь гар зүсэгдсэн байсан. Толгойноос цус гарахад хажуу айлын Ганаа гэж эгч цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-13 дугаар хуудас/,

Хохирогч  О.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Тэр өдөр хэдэн байсан билээ одоо өдрийг нь сайн санахгүй байна намайг гэртээ 11 цагийн үед байж байхад дүү О нилээн халамцуу над руу утсаар яриад би танайд очлоо гэсэн тэгэхээр нь тэг тэг гэсэн чинь цагийн дараа ээж Х, ач охин Э нарын хамт манай гэрт ирсэн. Тэр үед нь би хоол хийгээд сууж байсан болохоор От аягатай хоол хийж өгсөн. Тэгсэн би махгүй хоол иддэггүй гээд аягатай хоол шидчихсэн, аягыг нь тавьчихаад байж байтал О авч ирсэн архиа тойруулсан. Би тэрнээс хоёр татаад л О ихэнхийг нь уучихшиг болсон. Багын явдлаа ярьж сууж байгаад О бид хоёр маргалдсан. Би аяга аваад толгой руу нэг удаа цохисон тэгсэн О миний гар руу хагарсан аягаар цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн ¹13331 дүгнэлтэд “ О.О-н биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зулайн хуйханд шарх, цээж, зүүн хөх, зүүн мөр, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх 2017.10.18-нд үүссэн байх боломжтой гэмтэл байна. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 18 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹549 дүгнэлтэд “ О.Г-т зүүн хацар, баруун шуу, бугуйны зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн гэмтэл болно” гэжээ /хэргийн 22 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 25, 28 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 26, 29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч  О.О,  О.Г нар нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянбулагийн 10 гудамж, 1 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьд нь архи ууж намайг зодсон, гэр орон шатахад олигтой харж байгаагүй гэсэн шалтгаанаар маргалдаж  О.О нь  О.Гийн биед,  О.Г нь  О.Оийн эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч  О.О,  О.Г нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нар нь ойлгосон байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч  О.О,  О.Г нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч  О.О,  О.Г нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч  О.О,  О.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.