Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2024/03496

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 25 181/ШШ2024/03496

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,  тоот хаягт оршин суух Ц  овогт Ундрахын Ц  /РД:  /-ы нэхэмжлэлтэй,

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц  Ц  /РД:  -ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхтайван оролцов.

(Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар эзгүйд нь хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.1. НэхэмжлэгчУ.Цн нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Цыг эрэн сурвалжлуулахыг хүссэн ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Иргэн Ц.Ц нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр миний бие Ц.Ц  нэр дээр 5,399,460 төгрөгийн үнэ бүхий I Phone 14 PRO MAX 256 GB утсыг лизингээр авсан бөгөөд тэр үед хариуцагч нь БГД,   тоот хаягт байсан. Хариуцагч нь удаа дараа зээлээ хоцорч төлж байгаад төлөхөө больж харилцах, холбоо тогтоох боломжгүй болсон. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.

2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Оршин суугаа хаягийн лавлагаа, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрин 430  дугаар Санхүү түрээсийн гэрээний хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хэлцэлийн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ20  дүгээр захирамжийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

НэхэмжлэгчУ.Цн нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Цыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.

Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

1. Ц.Ц ньУ.Цнтэй байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрин 4303 дугаар Санхүү түрээсийн гэрээний хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хэлцэлийн хуулбар хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй гэж үзлээ.

1. Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 102/  дүгээр захирамжаар Баянгол дүүрэг  тоот хаяг алдаатай болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

2. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн дээрх захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул шүүх дахин нотлохгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгчУ.Цний хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Цыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Ц Ц  /РД:  /-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Ц.Цыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Цы оршин суугаа хаягийг олж тогтоонУ.Цн /утас:  -д мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ