| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00532/И |
| Дугаар | 151/ШШ20241/00548 |
| Огноо | 2024-06-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 151/ШШ20241/00548
2024 06 06 151/ШШ2024/00548
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б********* овогт Б********** Ө************,
/Төв аймаг, Зуунмод сум, 2 дугаар баг, Ланс хийд, 7 дугаар гудамж , 1 тоотод оршин суух/
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Ө*****н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ө*****н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
1.1. Хүсэлтийн үндэслэлээ: Төв аймгийн Зуунмод сумын кино театрт Төв аймгийн Зуунмод сумын кино театрт 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оныг хүртэл 7 жилийн хугацаанд үйлчлэгч, бичиг хэрэг, билет шалгагч, касс, тус тус ажилласан. Миний Төв аймгийн Кино театрт 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бичээчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Ажилд орсон тушаал архиваас шүүлгээд гаргахгүйн улмаас ажилласан жил тооцогдохгүйд хүрээд байна. Иймд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулга, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Төв аймгийн кино үйлдвэрийн даргын 1988 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ээлжийн Амралт олгох тухай тушаалын хуулбар, Төв аймгийн Кино театрын даргын 1989 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар Ажил өөрчлөх тухай тушаалын хуулбар, Төв аймгийн Кино театрын даргын 1990 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 64 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, Төв аймгийн Кино үйлдвэрийн газрын даргын 1994 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 34 дугаар Ажилд томилох тухай тушаалын хуулбар, гэрэл зураг, гэрч*******,******* нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулга болон ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
3. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбар, Төв аймгийн Төрийн архивын тасгаас тус тус нотлох баримт бүрдүүлж, гэрч*******,******* нараас мэдүүлэг авах ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1..Нэхэмжлэгч Б.Ө*****ны ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Б.Ө*****н нь анх ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй, архивт байхгүй байгаа тул 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймгийн кино театрт бичээчээр ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:
- Төв аймгийн Кино үйлдвэрийн даргын 1988 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбарт Кино театрын үйлчлэгч Батсүх овогтой Өнөрсайхан 1988 оны ээлжийн амралтыг олгож... гэх бичилт /хх-8/,
- Төв аймгийн Кино театрын даргын 1989 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар Ажил өөрчлөх тухай тушаалын хуулбарт Кино театрын Өнөрсайханыг билет шалгагчаар... гэх бичилт /хх-9/,
- Төв аймгийн Кино театрын даргын 1990 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 64 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбарт ....үйлчлэгч Өнөрсайхан... 1990 оны ээлжийн амралт олгох... гэх бичилт /хх-10/,
- Төв аймгийн Кино үйлдвэрийн газрын даргын 1994 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 34 дугаар Ажилд томилох тухай тушаалын хуулбарт ...Батсүх овогтой Өнөрсайханыг хавсран гүйцэтгүүлэх... гэх бичилт /хх-11/,
- Төв аймгийн Кино театрын даргын 1988 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 81 дугаар Түр ажилд авах тухай тушаалын хуулбарт Өнөрсайханыг 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс кассын үндсэн цалингаар... гэх бичилт /хх-28/
- Гэрч*******,******* нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч нарын шүүхэд гаргасан мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар тооцож, түүнд бичигдсэн байдлыг үндэслэн Б.Ө*****ны ажилласан хугацааг тооцож тодорхойлох нь зүйтэй байна.
4. Нэхэмжлэгч Б.Ө*****н Төв аймгийн Кино театрт 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бичээчээр ажиллаж байсан болох нь дээр дурдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б********* овогт Б********** Ө************ыг Төв аймгийн Кино театрт 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бичээчээр ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.
6. Б.Ө*****ны ажиллаж байсан байдлыг тогтоох нь түүний өндөр насны тэтгэвэр тогтоох эрх зүйн ач холбогдолтой гэж дүгнэлээ.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б********* овогт Б********** Ө************ /РД:***********/-ын ажиллаж байсан хугацаа нь Төв аймгийн Зуунмод сумын Кино театрт 1987 оны 09 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бичээчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ