Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2024/00557

 

 

2024 06 10

151/ШШ2024/00557

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

Нэхэмжлэгч: Төв аймгийн *********** сумын Засаг дарга

/Төв аймаг, *********** сум, * дүгээр баг/,

Хариуцагч А***** овогт О********гийн Б*********д

/Төв аймаг, *********** сум, Буурал * дүгээр баг, * дугаар гудамж, * тоотод оршин суух/

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт нийт 3,472,281 төгрөг гаргуулах тухай.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Төв аймгийн *********** сумын Засаг дарга нь хариуцагч О.Б**************дод холбогдуулан гэрээний үүрэгт нийт 3,472,281 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

1.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: О******г овогтой Б*********д нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Хоршоо хөгжүүлэх сан-аас 4,000,000 төгрөгийн зээлийг Усалгаатай газар тариалан эрхлэх төсөл хэрэгжүүлэхээр авсан бөгөөд зээл төлж дуусах хугацаа 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Зээлийг зориулалтын дагуу зарцуулсан боловч эргэн төлөх талаар удаа дараа мэдэгдэхэд хүлээн зөвшөөрдөг ч зээлийн эргэн төлөлтийг хийж барагдуулахгүй байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 2,342,838 төгрөг, зээлийн хүү 98,594 төгрөг, алданги 1,030,849 төгрөг, нийт 3,472,281 төгрөгийг гаргуулж Хоршоо хөгжүүлэх санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч О.Б**************д нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Б**************д миний бие Төв аймгийн *********** сумын нэхэмжлэлтэй танилцлаа. 2020 онд 4,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлээ хугацаанд нь төлж чадаагүй. Нэхэмжлэлийн шаардлага 3,472,281 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл,Төв аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/74 дүгээр захирамжийн хуулбар, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Төв аймгийн *********** сумын Сум хөгжүүлэх сан-аас олгох тухай 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 202002 дугаар зээлийн гэрээний хуулбар, Барьцаа хөрөнгийн гэрээний хуулбар, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Төв аймгийн *********** сумын Засаг дарга нь хариуцагч О.Б**************дод холбогдуулан гэрээний үүрэгт нийт 3,472,281 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

3. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээгээр тэдгээрийн эрх үүргийн харилцааг тодорхойлох бөгөөд хариуцагч тус гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээний үүрэг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй ба хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

5. Хариуцагч О.Б**************д нь ...3,472,281 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбар бичгээр гаргасан байна. /хх-29/

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар тус тус заасан.

7. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Б**************д нь цаашид маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзнэ.

8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүй болохыг дурдах нь зүйтэй.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагч О.Б**************доос улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 70,506 төгрөгийн тал хувь 35,253 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100140000941 тоот дансанд тушааж улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

10. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн *********** сумын Засаг даргын зээлийн гэрээний үүрэгт нийт 3,472,281 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Б**************дын зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагч О.Б**************доос улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 70,506 төгрөгийн тал хувь 35,253 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100140000941 тоот дансанд тушааж улсын орлогод оруулсугай

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.

 

ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУУЛ