Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 881

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

улсын яллагч Б.Ганбулган,

хохирогч Н.Б,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-н А-т холбогдох эрүүгийн 1706 0052 80247 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б-н А

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 06 дугаар сарын 09-18-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Дүнжингарав худалдааны төвийн 286 дугаартай Н.Б лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа 412.500 төгрөг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ хэрэг 6 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл хагас жилийн хугацаа өнгөрч байна. Шүүгдэгчийн эцэг гэх хүн нь надтай утсаар ярихдаа хохирол төлбөр төлөхгүй гэж загнаад байсан. Би мөрдөн байцаалтын шатнаас хойш шүүгдэгчтэй уулзаагүй байж байгаад өнөөдөр л царайг нь харж байна. Уг хохирлын мөнгөөр би бараа авч эргэлдүүлж байсан бол надад хэрэгтэй байсан. Би шүүгдэгчээс 412.500 төгрөгийг нэхэмжилж байна гэв.  

Шүүгдэгч Б.А-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Тухайн үед түрээсийн байранд амьдарч байсан болохоор мөнгөний хэрэг их гарсан байсан. Ингээд утсаа алга болгоод утас авч, сим картаа сэргээсэн. Мөн надад унааны мөнгө гэж байгууллагаас өгдөггүй байсан учраас хэд хэдэн удаа такси барьж байсан. Би удахгүй төлнө...” гэх мэдүүлэг. /хэргийн 31 дүгээр хуудас/,

Хохирогч Н.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт Дүнжингарав худалдааны төвийн  дугаар лангуун дээр 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Б.А гэдэг эмэгтэйг худалдагчаар ажилд авсан юм. Б.А нь өдөр олсон орлогын мөнгийг орой болгон дансаар шилжүүлдэг байсан бөгөөд тухайн өдөр лангууныхаа барааг тоолж хүлээлгэж өгчихөөд буцаад 7 хоногийн дотор тооллого хийх ёстой байсан боловч ажилтай байсан учраас 9 хоног шалгаагүй юм. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тус лангууны бараанд тооллого хийхэд 412.500 төгрөгийн орлого дутаж байсан учраас Б.Аээс шалтгааныг нь тодруулахад найздаа өгсөн, барагдуулна гээд өгөхгүй байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 16-20 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 25 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 27 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 06 дугаар сарын 09-18-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Дүнжингарав худалдааны төвийн 286 дугаартай Н.Бат-Эрдэний лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа 412.500 төгрөг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.А-т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Б.А-т ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Аийг хохирлын 412.500 төгрөгийг хохирогч Н.Б-д 14 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоолоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.