Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 151/ШШ2024/00574

 


 

2024 06 13

151/ШШ2024/00574

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

Нэхэмжлэгч: Т*** Б****** Ф*******ББСБ ХХК

/Улаанбаатар хот, ********** дүүрэг, *** дугаар хороо, *********, Махатма Ганди хороолол, Богд Жавзандамба гудамж-***, *** барилга, * дүгээр давхрын *** тоотод байрлах/,

Хариуцагч: М******л овогт О******н А********а

/Төв аймаг, Баян суманд байрлах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа нээлттэй, хаалттай ****** дугаар хорих ангид хорих ял эдэлж байгаа /Улаанбаатар хот, ******* дүүрэг, *** дугаар хороо, Р**** ****** тоотод оршин суух хаягтай/

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 8,366,845.20 төгрөг гаргуулах тухай.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т*** Б****** Ф*******ББСБ ХХК нь хариуцагч О.А************ад холбогдуулан гэрээний үүрэгт нийт 8,366,845.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

1.1. Зээлдэгч О.А************а нь Т*** Б****** Ф*******ББСБ ХХК-аас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 1108083 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 21082 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 4,690,000.00 төгрөгийн зээлийг сарын 2,7 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2024 оны 2 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч О.А************а нь анх зээл авсан өдрөөс хойш үндсэн төлбөр, хүүгийн төлбөр нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч О.А************а нь 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар 784 хоног хугацаа хэтэрсэн. Тодруулбал: Үндсэн зээлийн үлдэгдэл 4,690,000.00 төгрөг, Зээлийн хүү 3,626,380.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 336,465.08 төгрөг, нийт 8,352,845.20 төгрөг төлөхөөр байна. Т*** Б****** Ф*******ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч О.А************а зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч О.А************а нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4 дүгээр зүйлд заасны дагуу гэрээг нэг талын санаачлагчаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Талуудын хооронд байгуулсан 1108083 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,690,000.00 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,326,380.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 336,465.08 төгрөг, нотариатын зардалд 14,000.00 төгрөг бүгд 8,366,845.20 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч О.А************агаас гаргуулж ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч О.А************а нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О**********э овогтой А********а миний бие Т*** Б****** Ф*******ББСБ-ын нэхэмжилж байгаа 8,366,845.20 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Мөн 8 сарын дотор төлөх болно. Иймд 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 30,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 30,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 30,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 30,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 30,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 30,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 4,093,422 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 4,093,422 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1108083 дугаар цахим зээлийн эрх нээх гэрээний хуулбар, цахим зээлийн дэд гэрээний хуулбар, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга,2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шилжүүлгийн хуулга, дансны хуулга зэргийг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Т*** Б****** Ф*******ББСБ ХХК нь хариуцагч О.А************ад холбогдуулан гэрээний үүрэгт нийт 8,366,845.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

3. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээгээр тэдгээрийн эрх үүргийн харилцааг тодорхойлох бөгөөд хариуцагч тус гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.

  4. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээний үүрэг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй ба хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

5. Хариуцагч О.А************а нь ...8,366,845.20 төгрөгийг 8 хувааж 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 30,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 30,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 30,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 30,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 30,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 30,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 4,093,422 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 4,093,422 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбар бичгээр гаргасан байна. /хх-25/

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар тус тус заасан.

7. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.А************а нь цаашид маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзнэ.

8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Т*** Б****** Ф*******ББСБ ХХК-ийн гэрээний үүрэгт нийт 8,366,845.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч О.А************агийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

9. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 148,819.52 төгрөгийн тал хувь 74,409.76 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 74,409.76 төгрөгийг, хариуцагч О.А************агаас 74,409.76 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Таван Толгой Финанс ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

11. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч Т*** Б****** Ф*******ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 8,366,845.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.А************а зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 148,819.52 төгрөгийн тал хувь 74,409.76 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 74,409.76 төгрөгийг, хариуцагч О.А************агаас 74,409.76 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т*** Б****** Ф*******ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.

 

ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУУЛ