Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2019/ДШМ/01

 

                                        

 

Ш.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                      Даргалагч ерөнхий шүүгч           Б.Батзориг

                         Шүүгчид                                      Г.Давааренчин                                       

                                                                           Д.Буянжаргал

                      

Оролцогчид:

                      Прокурор                                       М.Энхбаатар

                        Шүүгдэгч                                          Ш.*******

                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2018/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 1802002760202 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1974 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******* *******” нөхөрлөлийн захирал ажилтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, Ган зам 1 дүгээр хэсэг, 29-21 тоотод оршин суух иргэний бүртгэлийн хаягтай боловч Улаанбаатар хот ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* тоотод түр оршин суудаг гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1995 оны 05 дугаар сарын 15- ны өдрийн 12 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1996 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 262 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 12-д зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх ******* ******* овогт *******гийн *******, /РД: ТД74062291/,

 

Холбогдсон хэргийн талаар: Ш.******* нь тусгай зөвшөөрөлгүйгээр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан 2 дугаар багийн нутаг “Цагаан зүрийн гол” гэх нэртэй газарт “******* *******” нөхөрлөл нэрээр 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 26-ны хооронд хууль бусаар ашигт малтмал олборлохоор боловсруулалт явуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ш.*******д холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 205 дугаартай шийтгэх тогтоолоор:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1,9, 36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгож

Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн Баттулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал олборлохоор боловсруулалт явуулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******гийн Баттулгыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.******* оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шүүгдэгч Ш.*******д оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар 1 жилийн хугацаанд ашигт малтмал хайх, олборлох, ашиглах, боловсруулалт хийхгүй байх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ж.Сандагсүрэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр давж заалдах шатны шүүхэд гаргасан №59 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай тухай прокурорын эсэргүүцэлдээ: “...Ш.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар 1 жилийн хугацаанд ашигт малтмал хайх, олборлох, ашиглах, боловсруулалт хийхгүй байх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

“...Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болох талаар заасан бөгөөд өөрөөр шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуульд оногдуулсан хорих ялыг тэнсэх гэсэн хуулийн зохицуулалт байхгүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ойлгож хэрэглэхээр зохицуулагдсан байна.

Мөн шүүх нь Ш.*******д 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар 1 жилийн хугацаанд ашигт малтмал хайх, олборлох, ашиглах, боловсруулалт хийхгүй байх үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ш.******* нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлэхгүй зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй гэж шийдвэрлэсэн мөртлөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна”, 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” 6 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж тус тус заасныг хэрэглэх боломжгүй болгожээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дүгээр сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Шүүгдэгч Ш.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Өөр хэлэх зүйлгүй... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна...гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Ш.******* нь тусгай зөвшөөрөлгүйгээр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан 2 дугаар багийн нутаг “Цагаан зүрийн гол” гэх нэртэй газарт “******* *******” нөхөрлөл нэрээр 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 26-ны хооронд хууль бусаар ашигт малтмал олборлохоор боловсруулалт явуулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Нийслэлийн Прокурорын Газрын прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дугаартай Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоолоор Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоолоор

Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн Баттулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал олборлохоор боловсруулалт явуулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******гийн Баттулгыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.******* оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шүүгдэгч Ш.*******д оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар 1 жилийн хугацаанд ашигт малтмал хайх, олборлох, ашиглах, боловсруулалт хийхгүй байх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн байна.

Дээд шатны прокурорын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 50 дугаартай эсэргүүцлийн дагуу Ш.*******д холбогдох эрүүгийн 1802002760202 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал Ш.******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч/1-р хх-ийн 34, 37-38-р ху/, гэрч/1-р хх-ийн 40-41-р ху/, З. /1-р хх-ийн 42-43-р ху/,/1-р хх-ийн 45-46-р ху/,/1-р хх-ийн 47-48-р ху/,/1-р хх-ийн 55-56-р ху/, /1-р хх-ийн 69-70-р ху/, шинжээч/1-р хх-ийн 234-235-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Байгаль орчны зөвлөх “Нуман Алтай” ХХК-ий шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/25 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 198-228-р ху/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 066/3931дугаартай албан бичиг /1-р хх-ийн 19-20-р ху/, Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7/4409 дугаартай албан бичиг /1-рхх-ийн 22-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол санал гаргаагүй байна.

Харин анхан шатны шүүх Ш.*******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шүүгдэгч Ш.*******д оногдуулсан 01 жилийн хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1–д .”...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно...”,

1.2-д ....энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх...”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “..Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...” гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 Иймд энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах байдлаар анхан шатны шүүхийн гаргасан хууль хэрэглээний алдааг зөвтгөх боломжтой байх тул Сэлэнгэ аймаг дахь Сум Дундын Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21 ний өдрийн 2018/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2,3,4 дүгээр заалтуудад өөрчлөлт оруулан, 5 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн  1.2, 39.7 дугаар зүйлийн  1.3, 39.9 дүгээр зүйлийн  1.4, 2-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

2 дугаар заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.2-д заасныг журамлан Ш.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 3.4-д зааснаар 1 жилийн хугацаанд ашигт малтмал хайх, олборлох, ашиглах, боловсруулалт хийхгүй байх үүрэг хүлээлгэж шийтгэсүгэй” гэж,

3 дугаар заалтыг:

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ш.*******д анхааруулсугай” гэж,

4 дүгээр заалтыг :

“4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар 186.1-д зааснаар тэнсэгдсэн этгээдийг нэгдсэн тоо бүртгэлд бүртгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын 5 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ