| | 2024 06 24 | 151/ШШ2024/00606 | | Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би, Нэхэмжлэгч: С****** л******** ХХК /Улаанбаатар хот, ************ дүүрэг, 1 дүгээр хороо, *****, * давхар тоотод байрлах/, Хариуцагч: Б*****н овогт А******лийн Г********н /Төв аймаг, ***** сум, * дугаар баг, ****ад оршин суух/ Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт нийт 1,947,141.29 төгрөг гаргуулах тухай. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч С****** л******** ХХК нь хариуцагч А.Г********нд холбогдуулан гэрээний үүрэгт нийт 1,947,141.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. 1.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: А******** овогтой Г********н нь С****** л******** ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр БЗГ21-09** тоот Зээлийн гэрээ байгуулж 1,999,900 төгрөгийг жилийн 39.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл авсан болно. 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 1,176,871.61 төгрөг, төлөх ёстой хүү 680,575.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,894.24 төгрөг, нотариатын зардал 6,800 төгрөг, нийт 1,947,141.29 төгрөгийг хариуцагч Алтангэрэл овогтой Г********наас гаргуулж өгнө үү. Зээлдэгч Алтангэрэл овогтой Г********н нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 500 хоногт хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна гэжээ. 2. Хариуцагч А.Г********н нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Г********н миний бие С****** л******** ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. 2021 онд гар утасны зээл авсан нь үнэн. Зээлээ хугацаанд нь төлж чадаагүй. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,947,141.29 төгрөгийг төлж барагдуулахад маргах зүйл байхгүй. Иймд 3 хувааж төлж барагдуулна. 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,547,141,29 төгрөгийг тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ. 3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дансны хуулга, төлбөрийн баримт зэргийг тус тус гаргаж өгсөн. ҮНДЭСЛЭХ нь: 1.Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 2.Нэхэмжлэгч С****** л******** ХХК нь хариуцагч А.Г********нд холбогдуулан гэрээний үүрэгт нийт 1,947,141.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. 3.Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээгээр тэдгээрийн эрх үүргийн харилцааг тодорхойлох бөгөөд хариуцагч тус гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна. 4.Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээний үүрэг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй ба хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. 5.Хариуцагч А.Г********н нь ...1,947,141.29 төгрөгийг 3 сарын хугацаанд хувааж 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,547,141,29 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбар бичгээр гаргасан байна. /хх-20/ 6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар тус тус заасан. 7.Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Г********н нь цаашид маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзнэ. 8.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч С****** л******** ХХК-ийн гэрээний үүрэгт нийт 1,947,141.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч А.Г********ны зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв. 9.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүй болохыг дурдах нь зүйтэй. 10.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,200 төгрөгийн тал хувь 23,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 23,100 төгрөгийг, хариуцагч А.Г********наас 23,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С****** л******** ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ. 11.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдах нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч С****** л******** ХХК-ийн гэрээний үүрэгт нийт 1,947,141.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Г********н зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,200 төгрөгийн тал хувь 23,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 23,100 төгрөгийг, хариуцагч А.Г********наас 23,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С****** л******** ХХК-д олгосугай. 3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай. 4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай. ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ |