| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Батзориг |
| Хэргийн индекс | 201718000139 |
| Дугаар | 2019/ДШМ/02 |
| Огноо | 2019-01-16 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2019/ДШМ/02
*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Г.Давааренчин
Д.Буянжаргал
Оролцогчид:
Прокурор А.Энхтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нарыг оролцуулж, ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*******8 оны *******2 дугаар сарын *******0-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 20*******8/ШЦТ/248 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор ******* ******* Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн *******-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Отгонбаярт холбогдох эрүүгийн *******83*******002990228 дугаартай хэргийг 20*******9 оны 0******* ******* сарын 03-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд Ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* аймаг, ******* суманд *******985 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* ******* ******* ******* ******* ******* *******, , оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх овогт Отгонбаяр, /РД:МА-850806*******2/,
Шүүгдэгч ******* нь 20*******8 оны 09 ******* сарын **************-ний өдөр зөвшөөрөлгүйгээр ******* ******* “32 нугачаа, 96 тархи" гэх газраас 3,0******* м3 мод бэлтгэн, өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Киа Бонго жи2” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх *******т холбогдох эрүүгийн хэргийг 20*******8 оны *******2 дугаар сарын *******0-ны өдөр хянан хэлэлцээд 248 дугаартай шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч овогт Отгонбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.4-р зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт Отгонбаярыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн *******.3, 7.5-р зүйлийн *******.2-д зааснаар хавтаст хэргийн *******5, 2*******-р хуудсанд авагдсан “эд хөрөнгө битүүмжпэх тухай” тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжпэгдсэн 3 метрийн урттай, *******7 ширхэг түлээний хуурай нарс, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай, цэнхэр өнгийн хуучин “Киа бонго Жи 2” маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгуулахаар ******* ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлж, мөн шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хятад цагаан хөрөөний үнэ *******00.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...энэ гэмт хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинж буюу санаатай үйлдэгдсэн эсэх нь эргэлзээтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан заасан гэмт хэргийн гол үндсэн шинж нь зөвшөөрөлгүйгээр...мод бэлтгэсэн байхыг шаарддаг ба энэ хэрэгт холбогдсон *******ын хувьд 20*******8 оны 09 ******* сарын **************-ний өдөр “Хаан банк”-нд мод бэлтгэх төлбөрийг тушаасан байсан учраас болно гэж ойлгож ургах чадвараа алдсан хэрэглээний хуурай мод бэлтгэсэн.
Иймд ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*******8 оны *******2 дугаар сарын *******0-ны өдрийн 248 дугаартай тогтоолыг хянан үзэж *******ын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна гэсэн гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэжээ
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Давж заалдсан гомдлоо дэмжиж байна... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан тайлбар, дүгнэлтдээ:... Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүх хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* нь 20*******8 оны 09 ******* сарын **************-ний өдөр зөвшөөрөлгүйгээр ******* ******* “32 нугачаа, 96 тархи" гэх газраас 3,0******* м3 мод бэлтгэн, өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Киа Бонго жи2” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт ******* ******* Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгчийг дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжээр торгох ял шийтгэж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгсэл, хэрэгт битүүмжлэгдсэн 3 метрийн урттай *******7 ширхэг түлээний хуурай нарсан модыг хураахаар, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөөний үнэнд *******00.000 төгрөг гаргуулан хурааж улсын орлого болгохоор тус тус зааж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийн материалыг судлан үзэхэд: Шүүгдэгч нь дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлгүүд, гэрч , , , нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, хохирлын үнэлгээ гаргасан шинжээчийн 20*******8 оны *******0 дугаар сарын *******2-ны өдрийн *******8-04-0*******5/50 дугаартай дүгнэлт /хх47-48х/, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашин болон хөрөөний үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-57х/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цуглуулсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолдоо дурдсан...тухайн өдөр мод бэлтгэх төлбөрийг төлсөн байсан, Ойн тухай хуулийн 9 ******* зүйлийн 9.2-д зааснаар иргэн...төлбөр төлсний үндсэн дээр ашиглалтын бүсийн ойгоос мод, дагалдах баялгийг ашиглах эрхтэй...тул холбогдох хуулийг зөрчөөгүй... гэх гомдлын хувьд: Иргэн ахуйн зориулалтаар мод бэлтгэх бол Ойн тухай хуулийн 34 ******* зүйлд заасны дагуу зохих зөвшөөрлийг зайлшгүй авах шаардлагатай бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-д “Зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар...мод бэлтгэж болно” гэж, 35.4.2-д ” зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ” гэж тус тус хуульчилснаас үзэхэд иргэн хэн боловч Ойн тухай хуульд заасны дагуу ахуйн зориулалтаар мод бэлтгэж ашиглахдаа зохих зөвшөөрлийг урьдчилан авсны үндсэн дээр ашиглах эрхтэй байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Түүнчлэн хавтаст хэргийн 47 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлтийг 20*******8 оны *******0 дугаар сарын *******2-ны өдөр шүүгдэгчид танилцуулсан байх ба ийнхүү танилцуулахад шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэг санал дүгнэлт гаргаагүй /хх-49х/, шинжээч нь тухайн модыг ургах чадвараа алдсан хэрэглээний хуурай мод байсан талаар болон хохирлыг ямар аргачлалаар хэрхэн тооцсон талаар тодорхой мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой мэдүүлсэн /хх-5*******-52х/, дүгнэлт нь зохих хууль, журмын дагуу гарсан зэргээс үзэхэд үнэлгээг үндэслэлгүй гаргасан гэж үзэн үгүйсгэх ямар нэг үндэслэл, баримтгүй, хуульд заасны дагуу гаргуулж цуглуулсан дээрх баримтууд нь үндэслэлтэй байх тул ойгоос бэлтгэсэн модны үнэлгээ үндэслэлтэй гараагүй гэх гомдлыг мөн хүлээн авах боломжгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Харин анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргахдаа шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураах үндэслэлийн талаар зохих дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийг зөрчсөн, энэ нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн *******.6-д заасан хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байх боловч дээр дурдсан хөрөнгө, орлого, тээврийн хэрэгслийг хурааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг зөрчөөгүй байх тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар зохих дүгнэлтийг хийж шийтгэх тогтоолыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын эзэмшлийн хөрөөний үнэ *******00.000 төгрөг, хууль бусаар бэлтгэсэн модоо тээвэрлэсэн өөрийнх нь эзэмшлийн автомашин, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох модыг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн *******,2-д заасны дагуу хураахаар Тогтоох хэсэгтээ заасан нь үндэслэлтэй, шийтгэх тогтоолыг хүчингүй болголгүйгээр зохих дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Харин энэ талаар анхан шатны шүүх цаашид анхаарах шаарлагатайг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 ******* зүйлийн *******, *******.*******,2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
*******.******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*******8 оны *******2 дугаар сарын *******0-ны өдрийн 20*******8/ШЦТ/248 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.******* ******* зүйлийн *******,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Д.БУЯНЖАРГАЛ