Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 883

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт М-н Б-д холбогдох эрүүгийн 1706 0194 90387 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Б овогт М-н Б

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутагт байх автобусны буудлын ТҮЦ дэргэд хохирогч Ш.Быг толгойн тус газар нь модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч М.Б-ий мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, Ботаникийн эцэс дээр найз Алтангэрэлтэй таарч 0.75 литрийн хагас шил архи уугаад найзаасаа салаад явж байхад зүс таних Улаанаа гэгч нь хэдэн хүнтэй явж байгаад таарч улмаар мөнгөө нийлүүлж 1 шил архи хувааж ууцгаасан. Би сүүлийн 4 жил архи уугаагүй, нэг мэдэхэд согтсон байсан, гэхдээ биеэ авч явах чадвартай байсан. Ингээд харих гэж байгаад танихгүй гудамжны хүмүүстэй маргалдаж байгаад нэг мэдэхэд цагдаа дээр ирсэн байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 36 дугаар хуудас/,

Хохирогч Ш.Бы мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагийн орчим би Ботаникийн эцэс орж ТҮЦ-нээс тамхи аваад явж байтал хоёр согтуу хүн нэгнийгээ доороо хийгээд зодолдож байхаар нь би очиж салгасан чинь дээр байсан залуу босож ирээд газраас мод аваад миний толгой руу хоёр удаа цохиж толгой хагалсан. Тэгсэн надтай хамт ажилладаг залуу намайг хүнд цохиулахыг харсан бололтой цагдаад дуудлага өгсөн байсан....” гэх мэдүүлэг. /хэргийн 14-17 дугаар хуудас/,

Гэрч А.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би тэр өдөр 17 цагийн үед ажил дээрээ Ботаникийн эцэс дээр байж байтал манай ажилтан Батсайхан автобусны буудал дээр согтуу хүнтэй барьцалдсан байгаа харагдсан юм. Ингээд би очоод Батсайханыг аваад ажлын байр руугаа эргэтэл тэр согтуу хүн хашааны хайс болох модоор толгой руу нэг удаа цохиж авсан. Цохисон хүн нь явах гээд байхаар нь барьж байгаад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 22-23 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹11320 дүгнэлтэд “Ш.Бы биед чамархайн няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 25 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 28 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутагт байх автобусны буудлын ТҮЦ дэргэд хохирогч Ш.Б-г толгойн тус газар нь модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.Б-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч М.Б-д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч М.Б-д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.