| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00696/И |
| Дугаар | 151/ШШ2024/00765 |
| Огноо | 2024-09-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 151/ШШ2024/00765
| 2024 09 04 | 151/ШШ2024/00765 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Мовогт Д-ийн Б,
/Т аймаг, А сум, Х2 дугаар баг, Ц гэх газарт оршин суух/
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б нь Б аймгийн Б сумын С-ын зам нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл малчнаар, Т аймгийн А сумын Нөхөрлөл тэжээлийн аж ахуйд 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох, мөн бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие Д.Бн 1968 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б аймгийн Баянлиг сумын Давагийн 3 дахь хүү болон мэндэлсэн. Намайг төрсөн эцэг маань 18 насанд хүрэх үед Баянхонгор аймгийн Богд суманд оршин суух Д.О гэх айлд өргүүлсэн. Тухайн үед миний өргөж авсан аав болон төрсөн эцэг эх маань өргөж авсан талаараа сум болон бүртгэлийн байгууллагад ямар нэгэн байдлаар тэмдэглэл хийлгээгүй ба би 1986 оноос хойш Т.О гэх айлд амьдарсан. Ингээд миний бие 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдаж, ардын армын 126 дугаар ангид цэргийн алба хааж, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр халагдаж ирсэн. Цэргийн албанаас халагдаж ирээд Бр аймгийн Богд сумын Сүхбаатар нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр малчнаар ажилд орж, хөдөлмөрийн дэвтэр нээж өгсөн. Гэвч хөдөлмөрийн дэвтэр нээхдээ Очирбат гэж нээсэн байдаг. Миний бие хэдийгээр О гэх хүнд өргүүлж тэнд өрх тусгаарлаж явсан боловч улсын бүртгэлээр миний овог төрсөн эцэг Даваг гэх хүнээр өнөөдрийг хүртэл овоглож байна. Би 2023 онд өндөр насны тэтгэвэрт гарах болзол хангасан боловч Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатар нэгдлээс 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн овгийг Очирбат гэж буруу бичсэн учраас бичиг баримтын зөрүүтэй нөхцөл үүссэн.
Иймд Б аймгийн Бсумын С-ын нэгдлээс 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нээсэн О-ын Б гэж нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Д-ын Бн мөн болохыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү
Мөн 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээс нээж өгсөн 768948 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нээхэд Д-ын Б гэж нээсэн ба миний төрсөн аавын нэр Д овгийн Д гэж нэртэй Г үсгийг урд хойно буруу бичиж овгийн зөрүүтэй болсон.
Иймд 2000 онын 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн 768948 дугаартай Д-ын Бн гэх нийгмийн даатгалын дэвтрийг Д-ын Б мөн болохыг тус тус тогтоолгох,
Миний бие цэргийн албанаас 1989 оны 10 дугаар сарын 15-ны халагдаж ирээд Б аймгийн Б сумын С нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр малчнаар ажилд орж, 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан. Миний өргөж авсан Т.О нь өөрийн төрсөн хоёр охин буюу эгч нар маань Улаанбаатар хотод амьдардаг байсан ба аав Т.О нь охид руугаа ойртоно гээд Т аймгийн А сум руу шилжин суурьших болсон. Энэ шилжих үед миний бие С нэгдлээс Т аймгийн А сумын нөхөрлөл тэжээлийн аж ахуйд шилжиж 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажилласан. Н тэжээлийн аж ахуйн 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс Н ХК болон өөрчлөгдсөн тул миний бие нөхөрлөл ХК-д шилжиж 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтрийн овог зөрүүтэй, С нэгдэлд ажиллаж байх хугацааны тушаал шийдвэр, цалингийн баримт архиваас гарахгүй байгаа тул өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй нэг жилийн хугацаа өнгөрөөд байна. Иймд Б аймгийн Б сумын С нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл малчнаар, Т аймгийн А сумын Н тэжээлийн аж ахуйд 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэжээ
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэх хөдөлмөрийн дэвтэр, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа хуулбар, зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
4. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбар, Т аймгийн Төрийн архивын тасгаас лавлагаа, Б аймгийн Төрийн архивын тасгаас лавлагаа, Үндэсний төв архиваас лавлагаа тус тус гаргуулж, гэрч Ж.Ү, Д.Б нараас мэдүүлэг авах ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1..Нэхэмжлэгч Д.Б-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.Б нь Б аймгийн С зам нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл малчнаар, Төв аймгийн Аргалант сумын Нөхөрлөл тэжээлийн аж ахуйд 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар тус тус ажилласан, мөн О-ын Б гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр болон Дагва Б гэж бичигдсэн нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор тайлбарласан.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал тогтоолгох гэж заасан.
4. Хүний ажиллаж байсан байдлыг тогтооход хүсэлт гаргагчийн ажиллаж байсан буюу нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанаас хамаарч ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэдэг.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд Д.Баярсайханы улсад шимтгэл төлсөн болон ажиллаж байсан байдал нь тогтоогдсонгүй.
6. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нотлох баримтыг Таймгийн Төрийн архив болон Б аймгийн Төрийн архивын газраас нотлох баримтыг шүүж цуглуулах ажиллагааг хийсэн.
7. Т аймгийн Төрийн архивын газраас 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 397 дугаар албан бичигт Иргэн Да-йн Б нь Нөхөрлөлийн тэжээлийн аж ахуйд 1990-1992 онд малчнаар ажилласан жилийн цалин, нотлох баримт шүүлгэх, захиалга ирүүлснээс 1990-1992 оны тушаалд энэ хүнтэй холбоотой нотлох баримт гараагүй, мөн тэжээлийн аж ахуйн цалингийн баримт тус төрийн архивт шилжиж ирээгүй. /хх 31/
8. Б аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 691 дугаар архивын лавлагаанд Танай хүсэлийн дагуу Иргэн Д-ийн Б-ы Б сумын С-ын зам нэгдэлд малчнаар 1989 оны 11 дүгээр сарын 01-нээс 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан жилийн цалин, нотлох баримтын лавлагааг шүүж үзэхэд энэ хүнтэй холбоотой мэдээлэл гараагүй болно гэжээ. /хх-36/
9. Т аймгийн Улсын бүртгэлийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 685 дугаар албан бичигт хавсарган ирүүлсэн ХААТР 1 маягтад Д Бн Ср зам нэгдэлд ямаачин, мөн хаягийн хуудаст Дяр гэж тус тус тэмдэглэгдсэн байна.
10. Гэрч Д.Ба Д.Б 1991 онд аав ээжтэйгээ шилжиж ирээд 1993 оны хооронд Төв аймгийн Ат суманд Нөхөрлөл сангийн аж ахуй хувьчлагдаад хувиараа мал малласан үнэн болохыг тодорхойлов гэж,
11. Гэрч Ж.Үт 1990 оноос хонь хариулж эхэлсэн одоог хүртэл Т аймгийн Аргалант суманд мал малладаг гэх мэдүүлэг өгч тус тусын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбарыг хавсаргасан.
12. Гэрч Д.Б нь Т аймгийн А суманд Нөхөрлөл сангийн аж ахуйд 1977 оноос 1985 оныг хүртэл малын эмчээр, 1885 оноос 1987 оныг хүртэл намын дээд сургуульд сурч, 1987 оноос 1989 онд аймгийн намын хороонд хөдөө аж ахуйн эрхлэгч хийж, 1989 оноос 2000 он хүртэл Т аймгийн А суманд намын үүрийн дарга Нөхөрлөл сангийн аж ахуйн захирал хийж байгаад 2000 оноос 2012 он хүртэл сумын засаг дарга хийж байгаад тэтгэвэрт гарсан ... гэрч Ж.Ү нь Т аймгийн А сумын сангийн аж ахуйд 1979 оноос 1990 оныг дуустал Хөлөө аж ахуйн механикаар, 1990 оноос 2008 он хүртэл бригадын даргаар ажиллаж байсан байх ба гэрчүүдийн мэдүүлэг нь тодорхой эх сурвалжид үндэслэсэн мэдээлэл байх ёстой.
13. Гэрч Д.Б, Ж.Ү нар нь нэхэмжлэгч Д.Б-ыг Т аймгийн А сумын Нөхөрлөл тэжээлийн аж ахуйд 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан гэж мэдүүлж байх хэдий ч мэдүүлгүүд нь баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй байна.
14. Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар Б нь Д гэх овогтой байх бөгөөд өөрөөр бичигдснийг өөр байдлаар залруулга хийх боломжгүй юм.
15. Д гэж бичигдснийг зөвтгөх нь Б өөрийн хүсэл зоригоос хамаарна.
16. О гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчийн мөн болохыг тогтоолгох нь өндөр насны тэтгэвэр тогтоолгоход төдийлөн ач холбогдолгүй байна.
17. Учир нь: Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас тухайн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тушаал шийдвэр гараагүй.
18. Тухайн хөдөлмөрийн дэвтэр нь орсон гарсан тушаалаар баталгаажих тул баталгаажихгүй хөдөлмөрийн дэвтэр нь ач холбогдолгүй болно.
19. 768948 дугаар Нийгмийн даатгалын дэвтэрт /ВЗ гэх регистрын дугаар бичигдсэн байх бөгөөд тухайн дугаар нь эцгийн нэр буруу бичигдсэн эсэхээс үл хамааран нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцогдох тул нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоох шаардлагагүй юм.
20. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-ы Бр аймгийн Б сумын С зам нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл малчнаар, Т аймгийн А сумын Нөхөрлөл тэжээлийн аж ахуйд 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох болон хөдөлмөрийн дэвтрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлүүдийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
21. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар М овогт Д-ийн Б /РД:ВЗ/-ы Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатар зам нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл малчнаар, Төв аймгийн Аргалант сумын Нөхөрлөл тэжээлийн аж ахуйд 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох болон хөдөлмөрийн дэвтрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлүүдийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ