| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00851/И |
| Дугаар | 151/ШШ2024/00776 |
| Огноо | 2024-09-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 151/ШШ2024/00776
| 2024 09 13 | 151/ШШ2024/00776 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Бр овогт С-ийн Н
/Т аймаг, Б сум, дүгээр баг, Ч дугаар хороо тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: С.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Н нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргасан байна.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие хүүхдийн тэтгэмж тогтоолгохоор Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Ж.Ат нь тухайн хаягт оршин суудаггүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэж тодорхойлсон.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Ж.Ат-ны иргэний үнэмлэхийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШЗ2024/16507 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
4. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нотлох баримт гаргуулах ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.Н-ын хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.А-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.3-т ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасан.
3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Үүнд: Нэхэмжлэгч С.Н, Ж.А-аас хүүхдийн тэтгэмж гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
5. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШЗ2024/16507 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан С.Н-ын нэхэмжлэлтэй Ж.А-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
6. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргахад Ж.А нь хариуцагчаар оролцвол зохих этгээдэд хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар нэхэмжлэлд дурдагдсан этгээд байх тул хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй.
7. Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 775 дугаар албан бичиг, түүнд хавсарган Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар Б овогт Ж-ын А /РД:НИ/ нь дүүрэг, 3 дугаар хороо, Бага наран 13 дугаар гудамж, 162а тоотод оршин суудаг болох нь тогтоогдсон.
8. Ун дүүрэг, 3 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 164 дугаар тодорхойлолтоор Ж.А нь дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь нотлогдож байна.
9. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Н-ын Б овогт Ж-ын А9 /РД:НИ3/-г эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж, мөн зүйлийн 155.4-т зааснаар түүний оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Т аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгч С.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б овогт Ж-ын А /РД:Н/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, оршин суугаа хаягийг тогтоон нэхэмжлэгч р овогт С-ийн Н-д албан бичгээр мэдэгдэхийг Т аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Т аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ