| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00872/И |
| Дугаар | 151/ШШ2024/00775 |
| Огноо | 2024-09-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 151/ШШ2024/00775
| 2024 09 13 | 151/ШШ2024/00775 |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: А ХХК,
/Ум/,
Хариуцагч: Ховогт М-ын О
/Таймаг, сум, т, дугаар баг/,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 25,282,000 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч М.О-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 25,282,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: "А" ХХК нь М.О-той 2023 оны 10 дугаар сарын 24-нд "ХАА-н техник Худалдах, худалдан авах" №23/13 тоот гэрээ /гэрээний нийт үнийн дүн 42,000,000 төгрөг/ байгуулж Тукан-1600 өвс хаман боогч техник худалдсан болно. Уг гэрээний 4.1-д заасны дагуу Худалдан авагч барааны төлбөр болгон 20,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр худалдагчийн дансанд шилжүүлж, үлдэгдэл төлбөр болох 22,000,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө төлж барагдуулахаар заасан. М.Оргил нь гэрээ байгуулснаас хойш 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөгийг төлсөн. Энэ нь худалдан авагч гэрээний 4.1. заалтыг зөрчиж байгаа тул хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл төлбөрийн 0.2 хувьтай тэнцэх алданги худалдагчид төлөх ёстой. Иймд гэрээний дагуу төлөх ёстой үлдэгдэл 17,000,000 төгрөг болон алданги болох 8,282,000 төгрөг нийт 25,282,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч М.О нь хариу тайлбартаа: Ан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж буй 25,282,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Төлж барагдуулна. 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,800,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,800,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,800,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,800,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,800,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,800,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,800,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,800,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,882,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, худалдах худалдан авах гэрээ, хүлээлцэх акт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч М.О-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 25,282,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
3. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээгээр тэдгээрийн эрх үүргийн харилцааг тодорхойлох бөгөөд хариуцагч тус гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээний үүрэг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй ба хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.
5. Хариуцагч М.О нь ...25,282,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,800,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,800,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,800,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,800,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,800,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,800,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,800,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,800,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,882,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбар бичгээр гаргасан.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргахаар тус тус заасан.
7. Хариуцагч М.О нь цаашид маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзнэ.
8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Агротрак ХХК-ийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 25,282,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч М.О-ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
9. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284,360 төгрөгийн тал хувь 142,180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 142,180 төгрөгийг, хариуцагч М.О-оос 142,180 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ак ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
11. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч Агротрак ХХК-ийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 25,282,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Оргилын зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284,360 төгрөгийн тал хувь 142,180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 142,180 төгрөгийг, хариуцагч М.О-оос 142,180 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ