| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 1831002990228 |
| Дугаар | 2019/ДШМ/03 |
| Огноо | 2019-01-16 |
| Зүйл хэсэг | 213.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2019/ДШМ/03
*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Г.Давааренчин
Д.Буянжаргал
Оролцогчид:
Прокурор М.Энхбаатар
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2018/ШЗ/402 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* ******* Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201718000139 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1994 оны 03 сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* ******* гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн ******* Бат-Эрдэнэ, регистрийн дугаар МЮ94030911
Шүүгдэгч ******* нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* ******* 3 дугаар ******* “Бөхлөө” гэх газарт “Сайга МК” царкийн буугаар, галтай сумаар буудан ой хээрийн түймэр гарган байгаль экологид 204.276.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
*******д холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 402 дугаартай захирамжаар:
Шүүгдэгч ******* овгийн ******* Бат-Эрдэнэд холбогдох 201718000139 дугаартай эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн прокурорын газарт буцааж,
*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Прокурорын газарт очтол хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:
“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.
“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө гарах шийдвэрийн заалтыг баримтлан хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Иймд *******д холбогдох Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 402 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив... гэжээ.
Шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:..Хэлэх зүйлгүй...гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү...гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:...Эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна...гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* ******* 3 дугаар ******* “Бөхлөө” гэх газарт “Сайга МК” царкийн буугаар, галтай сумаар буудан ой хээрийн түймэр гарган байгаль экологид 204.276.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн / 2002 оны/ тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ..
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
*******д холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 402 дугаартай захирамжаар:
Шүүгдэгч ******* овгийн ******* Бат-Эрдэнэд холбогдох 201718000139 дугаартай эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн прокурорын газарт буцааж,
*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Прокурорын газарт очтол хэвээр хэрэглэж шийдвэрлэсэн байна.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №15 дугаартай эсэргүүцлийн дагуу *******д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал: Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21- ний өдрийн №85, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №59 дугаартай магадлалуудад заасан ажиллагаануудыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүрэн хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй, хавтаст хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлэг явуулж 2018/ШЗ/395 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-д “...Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол хүсэлтийг шийдвэрлэнэ...” гэж заасны дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаанаас хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Түүнчлэн галт зэвсгийн шинжээч томилж галтай сумны шинж чанар, хүчин чадал, шаталтын хугацаа, суманд өртсөн тухайн обьектын шинж чанараас /чийгтэй, болон хуурай байдал гэх мэт/ шалтгаалан далд шаталт үүсгэж байгаад тодорхой хугацааны дараа илэрч түймэр үүсгэх боломжтой эсэх зэрэг байдлуудыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 402 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №15 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1,2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 402 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №15 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Д.БУЯНЖАРГАЛ