Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 887

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

улсын яллагч Ч.Батбаяр,

хохирогч Э.Б,

шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц овогт Н Г-д холбогдох эрүүгийн 1706 0208 50287 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр аймагт төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан эдийн засагч мэргэжилтэй, оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Н Г

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн тоотод хохирогч Э.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Н.Г-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2014 онд Энхтогтох, Хэрлэнчимэг нарт хувиасаа 3 сая төгрөг зээлсэн. Ингээд түүнээс хойш авч чадалгүй өдий хүрсэн, гэрт нь 15 удаа очсон. Тэгээд хамгийн сүүлд 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Э-н охин Б-н гэрт очсон тэгэхэд хаана байгааг нь мэдэхгүй гээд байсан. Тэгээд гэрээсээ хөөгөөд байсан. Тэр өдөр Б тай орон дээр нь маргалдаж сууж байгаад Б-н хөл рүү ёвроод чи дандаа худлаа ярьж байдаг гэж хэлчихээд гартал миний араас чулуу шидээд чамайг дахиад ирвэл ална гээд байсан. Би ч дахиж хэрүүл хийлгүй гараад явсан, дахиж уулзаагүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 42-43 дугаар хуудас/,

Хохирогч Э.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Намайг 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 3 хүүхдийн хамт байж байхад Г гэх хүн 3 хүний хамтаар манай гэрт шууд орж ирээд танай аав, ээж чинь хаана байна гээд асуухаар нь би мэдэхгүй гэж хэлтэл сууж байснаа гэнэт босож ирээд хүүхдүүдийг зулбасганууд гэж хараагаад гэрт шүлсээ хаяад, босож ирээд намайг орон дээрээ хоёр сартай хүүхдээ тэврээд сууж байтал миний хоёр хөлний шилбэнээс дээд хэсэгт өвдөгний арай доод хэсэг рүү 3-4 удаа хөшиглөөд тэр аав, ээжийгээ олж өг, пизда, наахуу гэж хараагаад муу луйварчид гээд цохиж зодсон. Тухайн үед би гэртээ 2 сартай, 8 настай, 6 настай 3 хүүхдүүдтэйгээ байж байсан. Цуг явсан гурван хүн нь намайг яагаачгүй. Энэ Г гэх хүнээс манай аав, ээж 3 сая төгрөгийг 2015 онд зээлсэн юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 13-16 дугаар хуудас/,

Гэрч Ж.Х-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 14 цагийн орчим Хужирбуланд нэг айлд очсон ба тэр айлд нэг эмэгтэй, хоёр бага насны хүүхдийн хамт байсан. Г тэр эмэгтэйгээс аав, ээжийнхээ авсан мөнгийг өг эсвэл ээж, аавынхаа регистрийн дугаарыг өг, утасных нь дугаарыг өг гээд байсан. Манай аав, ээж хөдөө Говь-Алтай аймагт байгаа, таны мөнгийг төлнө Шүүхийн шийдвэрт өртэй байгаа тэрнийг нь төлж байгаа, би танд мөнгөн хазаар өгнө гээд байсан. Би Гын хүргэн гэх залуутай тамхи татах гээд гарсан ба биднийг хашаанд нь гэрийнх нь гадаа тамхи татаад зогсож байхад Г, Б хоёр удалгүй 5 минутын орчмын дараа нөгөө хүүхэнтэй хэрэлдсэн байдалтай гарч ирсэн ба тэр эмэгтэй чулуу авч шидээд хэл амаар доромжилоод байсан. Бид нар шууд гараад явсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн ¹11431 дүгнэлтэд “Э.Б-ийн биед баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 24 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 26 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Н.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 11-2-500 тоотод хохирогч Э.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Г-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Н.Г-д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Н.Г-д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.