| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00652/И |
| Дугаар | 151/ШШ2024/00615 |
| Огноо | 2024-06-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 151/ШШ2024/00615
2024 06 27 151/ШШ2024/00615
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т***********ХХК,
/Төв аймаг, ***** сум, * дүгээр баг, ******** хөгжил төв, *** тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Адъяасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т***********ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргасан байна.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хариуцагч Э.Х*****р нь Galaxy A54 (128GB) гар утсыг худалдан авах зорилгоор 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр******* ХХК-аас зээл авсан. Э.Х*****р нь зээлээ төлөхгүй байгаа бөгөөд үндсэн зээл 1,549,900.00 төгрөг, зээлийн хүү 200,714.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,162.22 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг ******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.
Шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/Ш32023/20908 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд түүний хаана оршин сууж байгааг мэдэхгүй байх тул хариуцагч Э.Х*****р РД:******** /**** дүүрэг, *** дугаар хороо, * дугаар гудамж, *** тоот/ эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж байна гэж тодорхойлсон.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШЗ2024/05074 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 8-ЗГ-23070093 дугаар зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн барьцааны гэрээний хуулбар, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хамтран ажиллах гэрээний хуулбар, бараа хүлээлгэн өгсөн актын хуулбар, Э.Х*****рын иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтыг өгсөн.
4. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Э.Х*****рын оршин суух хаягийн лавлагааг гаргуулах ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгч Т***********ХХК-ийн хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.3-т ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасан.
3. Т***********ХХК нь Э.Х*****рыг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлж, түүний оршин суугаа газрын мэдэхгүйн улмаас холбогдох баримтыг нэхэмжлэлд хавсаргаж, түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан.
4. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Үүнд: Нэхэмжлэгч Т***********ХХК нь Э.Х*****ртай 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 8-ЗГ-23070093 дугаар Зээлийн гэрээг байгуулсан, тухайн гэрээний үүрэгт 1,755,776.48 төгрөг гаргуулахаар хариуцагчаар сонгож ******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
6. ******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШЗ2023/20908 дугаар шүүгчийн захирамжаар Т***********ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Х*****рт холбогдох 1,755,776.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар Э******** Х*****рыг хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээсэн, хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээр нотлогдсон гэж үзнэ.
8. Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 660 дугаар албан бичиг, түүнийн хавсралтаар Б****н овогт Э******** Х*****р /РД:********/ нь Улаанбаатар хот, **** дүүрэг, *** дугаар хороо, * дугаар гудамж, *** тоотод оршин суудаг гэж бүртгэгдсэн. /хх-26/,
9. Дээрх хаягт оршин суудаггүй болох нь ******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШЗ/20908 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. /хх-15-16/
10. Б*****н овогт Э******** Х*****р /РД:********/-ын оршин суугаа газрын хаяг тодорхойгүй нь эрэн сурвалжлах нь үндэслэл болно.
11. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т***********ХХК-ийн хүсэлтийг ханган, Б*****н овогт Э******** Х*****р /РД:********/-ыг эрэн сурвалжилж, мөн зүйлийн 155.4-т зааснаар түүний оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
12. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгч Т***********ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б*****н овогт Э******** Х*****р /РД:********/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж түүний оршин суугаа хаягийг тогтоож, нэхэмжлэгч Т***********ХХК-д мэдэгдэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ