Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 151/ШШ2024/00773

 

 

 

 

 

2024 09 13

151/ШШ2024/00773

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Т аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

Нэхэмжлэгч: .... капитал ББСБ ХХК

/Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал тауэр 7 давхар 712 тоот/,

Хариуцагч: .... ....

/Т аймаг, Зуунмод сум, Баянхошуу жишиг 1-37 тоот/

Нэхэмжлэлийн шаардлага: Ззээлийн гэрээний үүрэгт нийт 531,706 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч .... капитал ББСБ ХХК нь хариуцагч Х.....д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 531,706 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

1.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ".... капитал ББСБ" ХХК нь Х.....той 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 8516 тоот зээлийн эрх нээсэн. 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 725,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй зээлсэн. Х..... нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үлдэгдэл 531,706 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэх, цахим зээлийн гэрээ, хүү тооцооллын хүснэгт зэргийг тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Зээлийн гэрээний үүрэгт нийт 531,706 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг .... капитал ББСБ ХХК гаргасан.

3. Хариуцагч Х..... нь нэхэмжлэлийн шаардлага 531,706 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгч .... капитал ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.

4. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заасан.

6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч .... капитал ББСБ ХХК нь хариуцагч Х.....д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 531,706 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,602 төгрөгийн тал хувь 8,301 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 8,301 төгрөгийг, хариуцагч Х.....гоос 8,301 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .... капитал ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

8. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч .... капитал ББСБ ХХК-ийн гэрээний үүрэгт 531,706 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х..... биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,602 төгрөгийн тал хувь 8,301 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 8,301 төгрөгийг, хариуцагч Х.....гоос 8,301 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .... капитал ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ