Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 0390

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба  

Улсын яллагч Б.Жавхлантуяа  

Шүүгдэгч Б.Д- нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д- нарт холбогдох эрүүгийн 1725000000181 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээллтэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Х овгийн Б-гийн Д-, Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, урлагийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** баг ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: хх**********/

 

Шүүгдэгч Б.Д- нь 2017 оны 10 сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, ** багийн ** тоотод эхнэр С.О-ийг зодож  биед нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч С.О-ийн  “Манай нөхөр Д- нь 2017 оны 10 сарын 30-ны өдрийн орой 21 цагийн үед миний гар утсыг аваад үзэж байгаад чамтай яръя гэж байна гээд өгөхөөр нь аваад ярьсан чинь хүн дуугарахгүй байсан. Тэгсэн чинь чи янхан юм уу саппорогийн хойно ирсэн байна таксины жолооч уу янхан аваад ирсэн үү гэж ярьлаа гээд шууд архины шилэн хундага аваад толгой руу цохиод цус гарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/

 

2. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 06-ны өдрийн 933 дугаартай дүгнэлтийн “С.О-ийн биед толгойн оройд хуйханд нэг тооны зүсэгдсэн шарх үүсчээ. Уг гэмтэл нь үзүүр ирмэгтэй зүйлийн нэг удаагийн зүсэх зүсэгдэх хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 12-р хуудас/

 

3. Яллагдагч С.Д-гий “Ганзоригийн төрсөн өдөр болоод найзтайгаа тэмдэглэж манай гэрт архи уугаад Ганзориг найзыг хүргэж өгөөд буцаад гэртээ ирэхэд манай эхнэр гэртээ ирсэн байсан. Намайг гэрт байж байхад эхнэрийн гар утас дуугархаар нь гар утсыг нь авсан чинь байна уу? байна уу? гэж байгаад тасарсан. Дахиад залгахаар нь гар утсыг нь авсан чинь таксины жолооч уу? би наад янханы чинь данс руу мөнгө хийсэн ирсэн үү гэхээр нь би эхнэрт гар утсыг нь аваачиж өгөөд чамтай яръя гэж байна гэж хэлээд өгсөн. Утсаа орон дээр тавихаар би гар утсыг нь аваад мессежийг үзсэн чинь надтай ярьсан хүний дугаар руу Хаан банкны дансаа явуулсан байхаар маш их уур хүрээд тавиур дээр байсан хундага аваад шидсэн үү цохисон уу сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан толгойг нь хага цохиод эхнэрийн толгойноос цус гараад эхлэхээр нь эмнэлэг орсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 29-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д- мэдүүлэхдээ “Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн. Өөр нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч С.О- нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.Д- нь 2017 оны 10 сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, ** багийн ** тоотод эхнэр С.О-ийг зодож  биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч С.О-ийн мэдүүлэг, шүүх шинжилгээний албаны 933 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Б.Д-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Б.Д-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Дагваүрэнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

  5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС