Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2024/00617

 

 

 

2024 06 27 151/ШШ2024/00617

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б*****н овогт Цэ********рын Б*********ж

/Төв аймаг, ***** сум, * дүгээр баг, ******** дугаар гудамж, * тоотод оршин суух/,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Б*********ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Адъяасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Б*********ж нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

1.1. Хүсэлтийн үндэслэлээ: Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл галч, барилгачнаар, 1986 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл барилгачнаар, 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл уурын зуухны галчаар, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл барилгачнаар, 1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл уурын зуухны машинистаар, 1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл уурын зуухны машинистаар, 1991 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл худгийн моторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, Нийгмийн даатгалын зөвлөмжийн хуудас, 2024 оны 05 дугар сарын 09-ний өдрийн 810 дугаар Үндэсний төв архивын тодорхойлолт, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2022 оны 02 дугар сарын 14-ний өдрийн 112 дуугар архивын лавлагааны хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06/853 дугаар Батлан хамгаалахын төв архивын лавлагааны хуулбар,

Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн даргын

-1983 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 114 дүгээр Ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт,

-1983 оны 07 дугар сарын 21-ний өдрийн 173 дугаар Гэнэт халагдсаны болон ээлжийн амралт тооцож олгох тухай тушаал, түүний хавсралт,

-1986 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 191 дүгээр Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаал, түүний хавсралт,

-1986 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 258 дугаар Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаал,

-1988 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 270 дугаар Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаал,

-1989 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дугаар Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаал,

-1991 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 275 дугаар Ажилд томилох ажлаас чөлөөлөх тухай тушаал,

-1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 298 дугаар Усны товчоо байгуулагдсантай холбогдуулан ажилчид шилжүүлэх тухай тушаал зэргийн хуулбарууд,

гэрч Ү.Э*****гийн тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

гэрч Ч.Б********рын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 151/ШШ2023/00068 дугаар ажиллаж байсан байдал тогтоосон тухай шүүхийн шийдвэрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

3. Шүүх, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 151/ШЗ2024/02063 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг баримтлан Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Төрийн архивын тасгаас Ц.Б*********жид холбогдох нотлох баримт гаргуулан, гэрч Ү.Э*****г, Ч.Б********р нараас мэдүүлэг авах ажиллагааг хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Б*********жийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Ц.Б*********ж нь хөдөлмөрийн дэвтэр үрэгдүүлсэн, ажлаас гарсан тушаал байхгүйн улмаас ажилласан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.

Тэрээр Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл галч, барилгачнаар, 1986 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл барилгачнаар, 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл уурын зуухны галчаар, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл барилгачнаар, 1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл уурын зуухны машинистаар, 1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл уурын зуухны машинистаар, 1991 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл худгийн моторчноор ажилласан гэж тодорхойлсон. /хх-1-2/

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзэж, түүнд бичигдсэн байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар Ц.Б*********жийн ажилласан хугацааг тооцож тогтоов.

 

2024 оны 05 дугар сарын 09-ний өдрийн 810 дугаар Үндэсний төв архивын тодорхойлолт /хх-7/,

- Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2022 оны 02 дугар сарын 14-ний өдрийн 112 дуугар архивын лавлагааны хуулбар,

- 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06/853 дугаар Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбарт 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан ... 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 614754 дугар цэргийн батлахтай халагдсан гэх бичилт /хх-9/,

- Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн даргын 1983 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 114 дүгээр Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, хавсралт,

- Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн даргын 1983 оны 07 дугар сарын 21-ний өдрийн 173 дугаар Гэнэт халагдсаны болон ээлжийн амралт тооцож олгох тухай тушаалын хуулбар, хавсралтад Цэрэндолгорын Б*********ж барилга гэх бичилт /хх-13/

- Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн даргын 1986 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 191 дүгээр Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын хуулбарт ...Б*********ж нарыг барилгачнаар түр 07 дугаар сарын 30-ны өдрөөс... гэх бичилт /хх-15/,

- Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн даргын 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 258 дугаар Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын хуулбарт Ү.Б*********ж... нарыг 10 дугаар сарын 06-ны өдрөөс гэх бичилт /хх-17/,

- Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн даргын 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 270 дугаар Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын хуулбарт ...Ц.Б*********ж нарыг 10 дугаар сарын 24-ний өдрөөс... гэх бичилт /хх-19/,

- Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн даргын 1989 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дугаар Ажлаас чөлөөлж ажилд томилох туухай тушаалын хуулбарт Ц.Б*********жийг уурын зуухны машинистаар 01 дүгээр сарын 03-ны өдрөөс... гэх бичилт /хх-20/,

- Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн даргын 1991 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 275 дугаар Ажилд томилох ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбарт ...Цэрэндолгорын Б*********жийг 10 дугаар сарын 15-ны өдрөөс уурын зуухны моторчноор... гэх бичилт /хх-21/,

- Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн даргын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 298 дугаар Усны товчоо байгуулагдсантай холбогдуулан ажилчид шилжүүлэх тухай тушаалын хуулбарт ....Б*********жийг худгийн моторчноор... гэх бичилт /хх-23

- Гэрч Ү.Э*****г, Ч.Б********р нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч нарын шүүхэд гаргасан мэдүүлэг бичгийн нотлох баримтуудаар Ц.Б*********ж нь Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл худгийн моторчноор тус тус ажиллаж байсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

5. Төв аймгийн Төрийн архивын тасгаас ирүүлсэн Ц.Б*********жийн цалингийн түүврээр Ц.Б*********жийг 1982 оны 08 дугаар сараас 1987 оны 03 дугаар сар хүртэл, 1991 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал цалин авч байсан байх ба тухайн цалингийн баримтыг үндэслэн ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн он, сар, өдрийг тооцов.

6. Харин Ц.Б*********жийн 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б********н овогт Ц*******н Б********ж/РД:********/-ийг Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл худгын моторчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б********н овогт Ц*******н Б********ж/РД:********/-ийг Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл уурын зуухны галч, 1986 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл худгын моторчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ