| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00869/И |
| Дугаар | 151/ШШ2024/00772 |
| Огноо | 2024-09-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 151/ШШ2024/00772
| 2024 09 13 | 151/ШШ2024/00772 |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: ....капитал ББСБ ХХК
/Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал тауэр 7 давхар 712 тоот/,
Хариуцагч: Алтанхуягийн ....
/Төв аймаг, Зуунмод сум, 3 дугаар баг, Баянхошуу 8 дугаар гудамж 23 тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт нийт 726,834 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ....капитал ББСБ ХХК нь хариуцагч А.....т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 726,834 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
1.1 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: "....капитал ББСБ ХХК нь А.....т 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 20231109-17074 тоот зээлийн эрх нээсэн. 2023 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 100,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй, 2023 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 400,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй ХААН банкны 5758022641 тоот дансанд тус тус шилжүүлсэн. Хариуцагч А..... гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул 726,834 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн хуулбар, цахим зээлийн гэрээний хуулбар, хүү тооцооллын хүснэгт зэргийг тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. А.....ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 726,834 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг ....капитал ББСБ ХХК гаргасан байна.
3. Хариуцагч А..... нь зээлийн гэрээний үүрэгт 726,834 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгч ....капитал ББСБ ХХК-ийн тус шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна.
4. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заасан.
6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч ....капитал ББСБ ХХК нь хариуцагч А.....т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 726,834 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,995 төгрөгийн тал хувь 10,997 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 16,255.5 төгрөгийг, хариуцагч А.....ээс 10,997 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ....капитал ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
8. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч ....капитал ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 726,834 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А..... биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,995 төгрөгийн тал хувь 10,997 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 16,255.5 төгрөгийг, хариуцагч А.....ээс 10,997 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ....капитал ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ