Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2019/ДШМ/05

 

 

 

 

Г.Баянмөнхөд холбогдох

эрүүгийн хэргийг шинээр илэрсэн

нөхцөл байдлын улмаас хянах тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч ерөнхий шүүгч     Б.Батзориг

                              Шүүгчид                                      Г.Давааренчин                                       

                                                                                            Д.Буянжаргал

                      

                               Оролцогчид:

                                          Прокурор                                   Б.Батсүх

                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өрлүүд овогт Ганбатын Баянмөнхөд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2018/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолыг Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтээр хянуулахаар ирүүлсэн 1818002520210 дугаартай 1 хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 25-ний өдөр Сэлэнгэ аймаг Орхонтуул суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, 2 ах, 2 эгч, дүүгийн хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг 2-32 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө 2 удаа ял шийтгүүлж байсан.

-Сум дундын 22 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 03 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын заримыг буюу 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 01 жил 03 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,

 -Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №08 дугаартай захирамжаар 06 сар 14 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

-Сэлэнгэ аймийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2018/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Өрлүүд овогт Ганбатын Баянмөнх /РД:МК98062510/

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Г.Баянмөнх 2017 оны 07 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1-р багт байрлах “Гэгээ” нэртэй /үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр/ бааранд хууль бусаар нэвтэрч Болор нэртэй архи 1 ширхэг, Вива нэртэй архи 1 ширхэг, боргио нэртэй пиво, ундаа, самар зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Ц.Болормаад 253.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 18 дугаар байр 19 тоотод оршин суух иргэн Б.Отгонжаргалын гэрээс 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 1 хос монетон ээмэг, монетон кулонтой гинж зэрэг эд зүйлс хулгайлж 360.000 төгрөгийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сони маркийн 42 инчийн зурагтыг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, Яармагийн 20-5016 тоотод оршин суух иргэн Э.Болорчимэгийн өвлийн орон сууцны вакум цонхыг эвдэн орж 32 инчийн Сони маркийн LCD зурагтыг хулгайлан авч 64.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Г.Баянмөнх, Б.Түвшинбат нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зул жавхлан” зочид буудлын ресепшиний өрөөний цонхоор нэвтэрч, дэвтрийн завсар байсан 97.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум  дахь сум дундын шүүх хэргийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 2018/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Өрлүүд овогтой Ганбатын Баянмөнхийг хүн байнга, амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Баянмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 03 жилийн хугацааны хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Баянмөнхийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 74 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Г.Баянмөнхөд өмнө авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Баянмөнхөөс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 146500 төгрөгийг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2-2-7 тоотод оршин суух хохирогч Боржигон овогт Цэдэнбалын Болормаад, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 18 дугаар байр 19 тоотод оршин суух хохирогч Булгадар овогт Батхуягийн Отгонжаргалд 360000 төгрөгийг, Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг, Төмөр замын 15 дугаар байр, 117 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Монгол овогт Анхзаяагийн Номин-Эрдэнэд 302400 төгрөгийг тус тус олгуулж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр давж заалдах шатны шүүхэд гаргасан №01 дугаартай “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс Г.Баянмөнх, Б.Түвшинбат нарт холбогдох хэргийн 427 дугаартай яллах дүгнэлтэнд дурьдсан үйлдэл нь 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн үйлдэл ба Г.Баянмөнхийн ял шийтгүүлэхээс өмнөх үйлдэл байна.

Г.Баянмөнхийн холбогдсон нэг цаг хугацаанд болсон, нэг төрлийн дээрх хоёр хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2-т “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай ба түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нь нэгтгэх боломжгүй байна.

Учир нь гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т тодорхой заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул Г.Баянмөнхөд шүүх ял оногдуулсан тохиолдолд уг ялуудыг нэгтгэхэд дээр дурдсан аргыг хэрэглэх үндэслэлгүй.

Түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1-д уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тоггоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуусан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгггэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ.

Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй байна гэж дүгнээд 1818002520210 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2018/ШЗ/1087 тоот захирамжаар яллагдагч Г.Баянмөнх, Б.Түвшинбат нарт холбогдох хэргүүдийг нэпгэн шийдвэрлэх шаардлагатай үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Иймд Г.Баянмөнхийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг топоосон Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сумын дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2018/шцт/51 дугаартай шийтгэх топоолыг хүчингүй болгож, хэрэп мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж, прокурорт буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Г.Баянмөнх нь 2017 оны 07 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1-р багт байрлах “Гэгээ” нэртэй /үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр/ бааранд хууль бусаар нэвтэрч Болор нэртэй архи 1 ширхэг, Вива нэртэй архи 1 ширхэг, боргио нэртэй пиво, ундаа, самар зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Ц.Болормаад 253.000 төгрөгийн хохирол, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 18 дугаар байр 19 тоотод оршин суух иргэн Б.Отгонжаргалын гэрээс 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 1 хос монетон ээмэг, монетон кулонтой гинж зэрэг эд зүйлс хулгайлж 360.000 төгрөгийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сони маркийн 42 инчийн зурагтыг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол, 2018 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, Яармагийн 20-5016 тоотод оршин суух иргэн Э.Болорчимэгийн өвлийн орон сууцны вакум цонхыг эвдэн орж 32 инчийн Сони маркийн LCD зурагтыг хулгайлан авч 64.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хэргийг 2018 оны 06 дугаар сарын 19ий өдөр хянан хэлэлцээд 2018/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 03 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих эрэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, Г.Баянмөнхөөс хохирогч Ц.Болормаад 146.500 төгрөгийг, хохирогч Б.Отгонжаргалд 360.000 төгрөгийг, хохирогч А.Номин-Эрдэнэд 302.400 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр давж заалдах шатны шүүхэд гаргасан №01 дугаартай “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлтийн дагуу Г.Баянмөнхөд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч Г.Баянмөнхөд холбогдуулан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2018 оны 06 дугаар сарын 04ий өдөр Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 427 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19ий өдөр хянан хэлэлцээд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр тус аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Үндэслэлийг судлан үзэхэд: Шүүгдэгч Г.Баянмөнх нь “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгтээ ял шийтгүүлэхээс өмнө үйлдсэн гэх шүүгдэгч Г.Баянмөнх, Б.Түвшинбат нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зул жавхлан” зочид буудлын ресепшиний өрөөний цонхоор нэвтэрч, дэвтрийн завсар байсан 97.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэг нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс шийтгэх тогтоол гарсны дараа илэрч Г.Баянмөнхийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг Эрүүгийн хуульд заасны дагуу нэмж нэгтгэх боломжгүй болсон болох нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын яллах дүгнэлт, Дархан-Уул аймаг  дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2018/ШЗ/1087 дугаартай шүүгчийн захирамж, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19ий өдрийн 2018/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3, 41.4 дүгээр зүйлийн 4.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19ий өдрийн 2018/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                  Г.ДАВААРЕНЧИН

                                                                           Д.БУЯНЖАРГАЛ