Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 151/ШШ2024/00780

 

 

 

 

 

2024 09 18

151/ШШ2024/00780

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

.... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 

/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: А.Н,

Гэрч: Д.А

Гэрч: Ш.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.....дагва нь .... аймгийн Борнуур сум дахь Түлш эрчим хүчний харьяа Дуган хад амралтын газарт 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл слесераар, Түлш эрчим хүчний системийн амралтад 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сантехникийн механик, слесераар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 1980 онд ажилд орсон 1994 онд ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд нь архиваас гарахгүйн улмаас ажилласан жил тооцогдохгүйд хүрээд байна. Иймд ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоолгох хүсэлт гаргасан.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 536201 дугаар цэргийн батлахын хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ТЭХҮЯ-ны харьяа ....ийн эрчим хүчний системийн амралтын даргын тушаалууд, ....ийн эрчим хүчний системийн захиргааны амралтын даргын тушаал, эрчим хүч уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа ....ийн эрчим хүчний системийн амралтын даргын тушаал, иргэний үнэмлэхийн хуулбар, .... аймгийн нийгмийн даатгалын газрын зөвлөмж зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

4. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар .... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, .... аймгийн Төрийн архивын тасаг, Үндэсний .... архиваас тус тус нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1..Нэхэмжлэгч А.....дагвын ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. А.....дагвын ажиллаж байсан байдал тогтоох нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх эрх зүйн ач холбогдолтой байх тул хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд түүний ажиллаж байсан байдлыг тооцож тогтоов.

3. А.....дагва нь .... аймгийн Борнуур сум дахь Түлш эрчим хүчний харьяа Дуган хад амралтын газарт 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл слесераар, Түлш эрчим хүчний системийн амралтад 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сантехникийн механик, слесераар тус тус ажилласан гэж тайлбарласан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн тус шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу Үндэсний .... архивын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02/879 дугаар албан бичигт хавсарган ирүүлсэн: Үүнд

- Түлш-Эрчим хүчний үйлдвэрийн Яамны харьяа Тээврийн эрчим хүчний системийн даргын 1981 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 170 дугаар шагнах тухай ... 1. А.....дагвын бригадыг баярын бичиг 500 төгрөгөөр шагнасугай ... ,

- Түлш-Эрчим хүчний үйлдвэрийн Яамны харьяа Тээврийн эрчим хүчний системийн даргын 1981 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 79 дүгээр ажиллагааны үр дүнгийн шагнал олгох тухай тушаал хавсралтад ....дагва,

- Түлш-Эрчим хүчний үйлдвэрийн Яамны харьяа Тээврийн эрчим хүчний системийн даргын 1981 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн жилийн эцсийн ба 4 дүгээр улирлын үр дүнгийн шагнал олгох тухай тушаал хавсралтад А.....дагва,

- Түлш-Эрчим хүчний үйлдвэрийн Яамны харьяа Тээврийн эрчим хүчний системийн даргын 1980 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 228 дугаар 1980 оны 3 дугаар улирлын үр дүнгийн шагнал олгох тухай тушаал хавсралтад ....дагва,

- Түлш-Эрчим хүчний үйлдвэрийн Яамны харьяа Тээврийн эрчим хүчний системийн даргын 1982 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар амралтын ажилчидын 1981 оны 4 дүгээр улирлын ажиллагааны үр дүнгийн шагнал олгох тухай тушаал хавсралтын 30. А.....дагва,

5. .... аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 475 дугаар албан бичигт хавсарган ирүүлсэн:Үүнд

- А.....дагвын 1980 оны 10 дугаар сар, 1985 оны 9 дүгээр сар, 1986 оны 1-9 дүгээр сар, 1988 оны 3-4, 7-12, 1989 оны 1-7 дугаар сар, 10-12 дугаар сар, 1990 оны 1-12 дугаар сар, 1991 оны 3-12 дугаар саруудын цалингийн түүврүүд

- ТЭХҮЯ-ны харьяа ....ийн эрчим хүчний системийн амралын даргын 1981 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаар ажлаас чөлөөлөх ба ажилд түр томилох тухай тушаал 1. Амгаагийн ....дагва байрны цэвэрлэгчээр ажиллаж байсан ажлаас чөлөөл...,

- ТЭХҮЯ-ны харьяа ....ийн эрчим хүчний системийн амралын даргын 1981 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 60 дугаар ажлаас чөлөөлөх ба ажилд түр томилох тухай 2. Амгаагийн ....дагва зоогийн газрын хоол бэлтгэгчээр,

- ТЭХҮЯ-ны харьяа ....ийн эрчим хүчний системийн амралын даргын 1982 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар ээлжийн амралт олгох тухай тушаал

- ТЭХҮЯ-ны харьяа ....ийн эрчим хүчний системийн амралын даргын 1982 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 20 дугаар ажиллагааны үр дүнгийн шагнал олгох тухай тушаал хавсралт 28. А.....дагва,

- ТЭХҮЯ-ны харьяа ....ийн эрчим хүчний системийн амралын даргын 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 29 дүгээр ажилд томилох амралт олгох тухай тушаал 3. ....дагвыг ажлаас чөлөөлж...,

- ТЭХҮЯ-ны харьяа ....ийн эрчим хүчний системийн амралын даргын 1987 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаар 12 сарын үр дүнгийн шагнал олгох тухай тушаал хавсралт 58. А.....дагва,

- ТЭХҮЯ-ны харьяа ....ийн эрчим хүчний системийн амралын даргын 1987 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр ээлжийн амралт олгох тухай тушаал хавсралт 7. ....дагва,

- ТЭХҮЯ-ны харьяа ....ийн эрчим хүчний системийн амралын даргын 1987 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар ажлаас чөлөөлөх ажилд томилох тухай тушаал 1. Амгаабаатар овогтой ....дагвыг тоноглолын засварчны үүрэгт ажлаас чөлөөлж, болерийн машинчаар томил...,

- ТЭХҮЯ-ны харьяа ....ийн эрчим хүчний системийн амралын даргын 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 78 дугаар ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай Амгаабаатар овогтой ....дагвыг чөлөөлж, морь тэрэгчнээр ажиллуул...,

- ....ийг эрчим хүчний системийн захиргааны аралтын даргын 1987 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 30 дугаар ажилд томилох буюу ажлаас чөлөөлөх тухай тушаал 3. Морин тэрэгчээр ажиллаж байсан А.....дагва төхөөрөмжийн слелараар,

- ТЭХҮЯ-ны харьяа ....ийн эрчим хүчний системийн амралын даргын 1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 80 дугаар тушаал 10-р сарын үр дүнгийн шагнал олгох тухай тушаал хавсралт 41. ....дагва,

- Эрчим хүч уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа ....ийн эрчим хүчний системийн амралтын даргын 1990 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаар ажилд авах тухай тушаал хавсралтад 19. ....дагва гэжээ.

6. Мөн хэрэгт А.....дагва нь 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Хилийн цэргийн 0165 дугаар ангид цэргийн алба 3 жилийн хугацаанд алба хаажээ.

7. Дээр дурдсан тушаалууд нь Амгаа ....дагва гэж бичигдсэн 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ТЭХС-ийн амралтнаас олгосон хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдалтай таарч тохирч байх бөгөөд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тус хөдөлмөрийн дэвтэрийн хааж 126361 дугаар нийгмийн даатгалын дэвтэр олгосон байна.

8. Нийгмийн даатгалын улсын байцаагч хөдөлмөрийн дэвтрийг хаахдаа улсад 11 жил 10 сар 22 хоног ажилласан гэж тэмдэглэжээ.

9. Хөдөлмөрийн дэвтрийн овог Амгаа гэж бичигдсэн хэдий боловч Ниймгийн даатгалын 126361 дугаартай дэвтрийн овог Амгаабазар нэр ....дагва гэж бичигдсэн тул хөдөлмөрийн дэвтрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтад тооцож, түүнд бичигдсэн он, сар, өдрөөр ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн он, сар, өдрийг тооцсон болно.

10. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А.....дагвыг .... аймгийн Борнуур сум дахь Түлш эрчим хүчний харьяа Дуган хад амралтын газарт 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл слесераар, Түлш эрчим хүчний системийн амралтад 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сантехникийн механик, слесерь-ээр тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2--т тус тус заасанд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Адуучин овогт Амгаабазарын ....дагва /РД:НЙ/-г .... аймгийн Борнуур сум дахь Түлш эрчим хүчний харьяа Дуган хад амралтын газарт 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл слесераар, Түлш эрчим хүчний системийн амралтад 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сантехникийн механик слесераар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор .... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ