| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00789/И |
| Дугаар | 151/ШШ2024/00779 |
| Огноо | 2024-09-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 151/ШШ2024/00779
| 2024 09 18 | 151/ШШ2024/00779 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
.... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Боржгон дархан овогт Лочингийн ....,
/.... аймаг, Борнуур сум, 1 дүгээр баг, Өгөөмөр 2 дугаар гудамж, 8 тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.....,
Гэрч:Т.....
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л..... нь .... аймгийн Борнуур сумын Сангийн аж ахуйд 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хөрөө рамд ажилтнаар, 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тракторчноор, Борнуур сумын Даваанбулаг ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тракторчноор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хөдөлмөрийн дэвтэр баталгаажихгүй, анх ажилд томилогдсон тушаал засвартай, 1994 онд Даваанбулаг ХК-аас гарсан тушаал гарахгүй байгаа учир өндөр насны тэтгэвэрээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Иймд дээр дурдсан ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, .... аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн зөвлөмж, .... аймгийн Борнуур сум Даваанбулаг ХК захирлын тушаалын хуулбарууд, итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
4. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар .... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, .... аймгийн Төрийн архивын газар, Үндэсний .... архиваас тус тус нотлох баримт, лавлагааг гаргуулах ажиллагааг хийж, гэрчээс мэдүүлэг авах ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1..Нэхэмжлэгч Л.....ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Л..... нь хүсэлтийн үндэслэлээ хөдөлмөрийн дэвтэр баталгаажихгүй, анх ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал гарахгүйн улмаас ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан гэж тайлбарласан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Л..... нь .... аймгийн Борнуурын сангийн аж ахуйд 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторчнаар, Даваанбулаг ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторчнаар тус тус ажиллаж байсан болох нь нотлогдож байх ба харин .... аймгийн Борнуурын Сангийн аж ахуйд 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.
5. Үүнд: Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 151/ШЗ2024/02686 дугаар захирамжийн дагуу .... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн 27/835 дугаар албан бичиг, ХААТР-1 маягтад Лочин ...., ажилд орсон 1986, .... аймаг Борнуур САА, тракторчин гэж 1988 оны 08 дугаар сарын 11-ний өдөр, хаягийн хуудаст Борнуур САА-д нормчин гэж 1983 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус тус бүртгэгдсэн. /хх 29-30/
6. .... аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 474 дугаар албан бичигт иргэн Лочингийн .... нь .... аймгийн Борнуурын сангийн аж ахуйд 1983, 1986-1991 онд, Даваанбулаг ХК-д 1992-1994 онд ажилласан жилийн цалин, нотлох баримт шүүлгэх захиалга ирүүлсэнээс 1986-1994 онд ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн ээлжийн амралт олгосон, удаан жилийн нэмэгдэл олгосон, 1992 оны ажлын үр дүнгээр ажилчдыг шагнаж урамшуулах тухай тушаал гарсан.
7. .... аймгийн Борнуур сумын Борнуурын сангийн аж ахуйн даргын 1983 оны тушаалаас холбогдох тушаал гараагүй гэжээ. /хх 31/
8. .... аймгийн Төрийн архивын Тасаг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 474 дугаар Л.....ийн 1992 оны 7-12 сар, 1993 оны 1-9 сар, 1994 оны 4-12 сарын цалигийн түүвэр /хх-32/,
9. .... аймгийн Борнуур сангийн аж ахуйн даргын 1986 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 228 дугаар Ажилд томилох тухай тушаал,
10. .... аймгийн Борнуур сангийн аж ахуйн даргын 1986 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 372 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралт 12. Л.....,
11. .... аймгийн Борнуур сангийн аж ахуйн даргын 1987 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 268 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралт 100. Л.....,
12. .... аймгийн Борнуур сангийн аж ахуйн 1988 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралт 96. Л.....,
13. .... аймгийн Борнуур сангийн аж ахуйн даргын 1989 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралт 38. Л.....,
14. .... аймгийн Борнуур сангийн аж ахуйн даргын 1989 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 341 дугаар Механикжуулагч, ногоочдын удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаал, хавсралт 135.Л..... Ажиллаж эхэлсэн:1986-07-15, хугацаа тооцох:1989-11-30, тасралтгүй ажилласан жил: 3 жил 3 сар,
15. .... аймаг Борнуур сангийн аж ахуйн даргын 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 324 дугаар Механикжуулагч ногоочдын удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаал хавсралт 126.Л....., Ажиллаж эхэлсэн:1986-07-15, хугацаа тооцох:1990-11-30, тасралтгүй ажилласан жил: 4 жил 3 сар,
16. .... аймаг Борнуур сангийн аж ахуйн даргын 1990 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 328 дугаар Ажилд томилох тухай тушаал 2. Л..... 2 дугаар сарын 20-ны өдрөөс даршны бригадад тракторчноор,
17. .... аймгийн Борнуур сангийн аж ахуйн даргын 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 268 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал хавсралт 71. Л.....,
18. .... аймгийн Борнуур сангийн аж ахуйн даргын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 327 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал хавсралт 580. Л.....,
19. .... аймаг Борнуур сум Даваан булаг ХК-ийн захирлын 1992 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар Ажилчдад ээлжийн амралт олгох тухай тушаал 8. Слесарь ....,
20. .... аймаг Борнуур сум Даваан булаг ХК-ийн 1993 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай тушаал 32. Л..... тракторчин,
21. .... аймаг Борнуур сум Даваан булаг ХК-ийн захирлын 1993 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар Шагнах урамшуулах тухай тушаал хавсралт 27. Л....., .... аймгийн Борнуур сум Даваан булаг ХК-ийн захирал 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр Үйлдвэр үйлчилгээнд ажилд авч ажиллуулах тухай тушаал хавсралт механикжуулагчид 15. Лочин .... зэрэг тушаал болон лавлагаанууд авагдсан.
22. Нэхэмжлэгч Л..... .... аймгийн Борнуур сангийн аж ахуйн дарга Я.Яндаг нь 1987 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 134060 дугаар хөдөлмөрийн дэвтэр нээж гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба дээр дурдсан .... аймгийн Борнуурын Сангийн аж ахуйн даргын 1986 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 228 дугаар Ажилд томилох мөн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 327 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалтай таарч тохирч байх тул ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн он, сар, өдрийг тус хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр тооцож тогтоох нь зүйтэй.
23. Харин нэхэмжлэгч Л.....ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох .... аймгийн Борнуурын сангийн аж ахуйд 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хүртэл хугацаанд хөрөө рамд ажилтнаар ажиллаж байсан нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
24. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаас хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтуудад хөдөлмөрийн дэвтэр, болон .... амйгийн Төрийн архивын Тасгаас ирүүлсэн цалингийн түүвэр ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн тушаал, ээлжийн амралт, удаан жилийн нэмэгдэл олгох тушаалуудын хуулбаруудыг үндэслэлтэй нотлох баримтад тооцож, түүнд бичигдсэн байдлыг үндэслэн Л.....ийн ажиллаж байсан байдлыг тооцож тогтоов.
25. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржгон дархан овогт Лочингийн .... /РД:НЙ/-г .... аймгийн Борнуурын сангийн аж ахуйд 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг тракторчноор, Даваан булаг ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тракторчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
26. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.
27. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.....ы нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн бичгийн нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангаагүй ба гэрч Т..... нь Л.....тэй 1983 онд хамт ажиллаж байсан болох нь бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржгон дархан овогт Лочингийн .... /РД:НЙ/-г .... аймгийн Борнуурын сангийн аж ахуйд 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тракторчноор, Даваан булаг ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тракторчноор тус тус ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор .... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ