| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00964/И |
| Дугаар | 151/ШШ2024/00801 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 151/ШШ2024/00801
| 2024 09 27 | 151/ШШ2024/00801 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
.... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар,
/.... аймаг, Баян сум, 1 дүгээр баг/,
Эмчлүүлэгч: Боржигон овогт Янжинхүүгийн ....,
/Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, хмк 69 01 тоот/,
Нэхэмжлэлийн шаардлага: Эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчлэх хугацааг дуусгавар болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.Хатанзориг,
Эмчлүүлэгч: Я.....,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь эмчлүүлэгч Я.....ын эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчлэх хугацааг дуусгавар болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэлийн үндэслэлээ: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2024/01005 дугаар шийдвэрээр Боржигон овогт Янжинхүүгийн ....ыг тус эмнэлэгт 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч түүнд өвчний түүх нээж, албадан эмчилгээний зорилго, ач холбогдол, эмнэлгийн дотоод журам, эмчлүүлэгчийн эрх, үүргийг танилцуулан Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх журам-ын дагуу эмчилсэн. Иймд Я.....ын биеийн зовуурь шаналгаа арилж биеийн байдал сайжирсан тул мэргэжлийн эмч нарын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/0232 дугаар дүгнэлтийг үндэслэн эмчилгээний хугацааг дуусгавар болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 дугаар ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай тушаалын хуулбар, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, эмч нарын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/0232 дугаар зөвлөгөөний дүгнэлт, Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын ажлын хэсгийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2024/01005 дугаар шийдвэр, иргэний үнэмлэхийн лавлагаа, эмчлүүлэгчийн хүсэлт, 24/100 дугаар өвчний түүхийн хуулбар, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудасны хуулбар, Сэтгэц наркологийн эмчийн тодорхойлолт, өвчтөний сэтгэл зүйн тодорхойлолт, Я.....ын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн сэтгэл зүйн тодорхойлолт, өвчний түүхийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газраас эмчлүүлэгч Я.....ын эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчлэх хугацааг дуусгавар болгуулах нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
2. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2024/01005 дугаар шийдвэрээр тус газарт Я.....ыг эмчлүүлэхээр ирүүлсэн байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт болох Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 дугаар ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай тушаал, эмч нарын 2024/0232 дугаар зөвлөгөөний дүгнэлтээр Я..... нь тус газарт 2 дахь удаа эмчлүүлэхээр ирсэн, 224,745 төгрөгийн Бие махбодыг хоргүйжүүлэх, хордлого тайлах, эрдэс бодисын солилцоог тэнцвэржүүлэх, витамин, тархины эд эсийн солилцоо, цусан хангамж сайжруулах, солиорол, сэтгэл гутралын эсрэг, шинж тэмдгийн, архинд туршил бууруулах, архинд харшил үүсгэх, сэтгэл заслын эмчилгээг хийсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.
4. Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай хийнэ, 17.2-т Албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болно гэж тус тус заасан.
5. Албадан эмчилгээний үр дүнд эмчлүүлэгч Я.....ын биеийн байдал сайжирсан, архинд донтох өвчний талаар зохих мэдлэг олгосон, түүнд дахилтаас сэргийлэх эмчилгээг үргэлжлүүлэн хийлгэх талаар мэдээлэл өгсөн, цаашид өөрийн оршин суугаа харьяа дүүргийн эмнэлэгт хандаж бататгах эмчилгээ хийлгэх, харшлах заалт бүхий хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэх талаар тайлбарлаж танилцуулсан байна.
6. Иймд эмчлүүлэгч Я.....ын албадан эмчилгээний хугацааг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөр дуусгавар болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-т зааснаар Боржигон овогт Янжинхүүгийн ....ын албадан эмчлэх хугацааг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөр дуусгавар болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор .... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ