Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2024/00641

 

 

 

 

 

2024 07 04                                                              151/ШШ2024/00641

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц******** овогт З******* Д**********н

/Төв аймаг, ****** сум, *** дүгээр баг/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: З.Д**********н,

Шүүх хуралдааны нарын бичгийн дарга: Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч З.Д*********н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан байна.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдэлд 1978 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, мөн нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын зөвлөмжийн хуудас, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 717 дугаар албан бичиг, Төв аймгийн Эрдэнэ сумын Монгол-Унгарын найрамдал-ын нэрэмжит Туяа нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, гэрч Д.З******л, Б.Ш********н нарын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхийн хуулбар, Ардын боловсролын яамны арьяа Төв аймгийн Архуст дахь хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн захирлын 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 286 дугаар З.Д*********нг ажилд томилох тухай тушаалын хуулбар, Төв аймгийн Архуст дахь хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн захирлын 1993 оны 06 дугаар сарын21-ний өдрийн 37 дугаар Малчнаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 08/4263 дугаар лавлагаа зэргийг гаргаж өгсөн.

4. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбар, Төв аймгийн Төрийн архивын тасаг болон Төв аймгийн Нийгмийн даатгалын газраас нотлох баримт бүрдүүлж, гэрч Д.З******л, Б.Ш********н нараас мэдүүлэг авах ажиллагааг хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч З.Д*********нгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.З.Д*********н нь Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдэлд 1978 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, мөн нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан гэж тайлбарласан.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- Төв аймгийн Эрдэнэ сумын Монгол-Унгарын найрамдал-ын нэрэмжит Туяа нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбарт ...2-т Өлзийт хэсгийн малчин З.Д*********н... ээлжийн амралтыг 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үндсэн амралтын 15, ажлын нөхцөлийн 11 бүгд 26 хоногоор тус тус бодон олгосугай... гэх бичилт /хх-34-35/,

- Ардын боловсролын яамны харьяа Төв аймгийн Архуст дахь хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн захирлын 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 286 дугаар З.Д*********нг ажилд томилох тухай тушаалын хуулбарт ...Зина овогтой Д*********нг 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн сургалтын аж ахуйн малчнаар томилсугай... гэх бичилт /хх-56/,

- Төв аймгийн Архуст дахь хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн захирлын 1993 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 37 дугаар Малчнаас чөлөөлөх тухай тушаалын хуулбарт ...Зинаагийн Д*********н нарыг 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн малчнаас чөлөөлж, сумын хөдөлмөрийн захад шилжүүлсүгэй... гэх бичилт /хх-57/

- Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 08/4263 дугаар лавлагаанд Зина овогтой Д*********н нь Төв аймгаас НАХЯ-ны сайдын 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 491 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0166 дугаар ангид алба хаагаад 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн364 дугаар тушаалаар 06 дугаар сарын 17-ны өдрөөс цэргийн албанаас халагдсан гэх бичилт /хх-58/

 

 

- Гэрч Д.З******л, Б.Ш********н нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, шүүхэд гаргасан мэдүүлэг зэрэг дээр дурдагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар тооцож, түүнд бичигдсэн байдлыг үндэслэл болгов.

4.З.Д*********нгийн ажиллаж байсан байдал тогтоох нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх эрх зүйн ач холбогдолтой байх тул хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд ажилласан хугацааг тооцож тогтоов.

5.З.Д*********нгийн ажилд орсон хугацааг 1988 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай тушаалыг үндэслэж, ажлаас чөлөөлөгдсөн хугацааг гэрч хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг үндэслэн ажлаас чөлөөлөгдсөн он, сар, өдрийг 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тооцож тогтоов.

6.Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдэлд ...1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан гэж тайлбарлаж, гэрч Д.З******л, Б.Ш********н нар мэдүүлж байх хэдий ч тайлбар болон гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

7. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц******** овогт З******* Д**********н /РД:***********/-г Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1978 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 05-ны өдөр, 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц******** овогт З******* Д**********нг Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1978 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 05-ны өдөр, 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУУЛ