Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 445

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгино хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Ж.Э,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн /ҮД:0440/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бийн Бод холбогдох 1703000010046 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Тахилтын ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Бийн Бо /РД:...../

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "...2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн орчим санагдаж байна. Б манай гэрт ирээд бид хоёр миний эзэмшлийн Хьюндай Гранджер маркын 23-34 УНУ улсын дугаартай машинтай дугуй засвар орж дугуйгаа солиулсан, тэгээд харих замдаа урд талын гудамжны Пүүжээ ахынд ороход хөдөөнөөс ирсэн гэх нэг ахтай архи уугаад сууж байхаар нь би 1 шил архи авч өгсөн. Б бид хоёр, Пүүжээ ах, хөдөөнөөс ирсэн гэх ахтай 4-лээ архиа тал хүртэл нь уугаад Б бид хоёр гэрээс нь гараад доошоо уруудаад

 

 

2

 

автобусны буудлын хажуу талын караоке ороод 1, 1 шил пиво уугаад гарсан. Б намайг хүргээд өг гэхээр нь "манайд очоод унтъя” гэсэн чинь "ээжээс чинь айгаад байна” гэхээр нь "болохгүй бол машин дотор унтъя” гэсэн чинь "гэрлүүгээ хүргээд өгчих” гээд байхаар нь "за за ойрхон юм чинь” гээд хойноосоо урагшаа зүгт ойролцоогоор 40-50 км цагийн хурдтай явж байгаад эргэлтэн дээр эргэж чадахгүй чигээрээ ороод айлын хашаа мөргөсөн. Тэгээд хашааны хүн гарч ирээд хашаа янзалж өгөөрэй гэхээр нь тэгнэ гээд, тэндээ машинаа үлдээгээд Бгийн гэрт очсон. Тэгсэн Бгийн эгч нь намайг загнаад түргэн дууд гээд 103 руу залгаж дуудлага өгсөн. Түргэн ирээд Б бид хоёрыг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Гэмтлийн эмнэлэгт хоноод маргааш нь 10 цагийн орчим замын цагдаагийн газраас яриад жолооч нь уу гэж асууХ нь тийм байна гэсэн чинь машин дээрээ хүрээд ир гэсэн. Тэгээд ослын газар очсон. ...” гэх мэдүүлэг /хх 77-78 х/

Хохирогч С.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Бо бид хоёр уулзаад Богийнд очоод тэднийд өдөржин байж байгаад орой 19 цагийн үед тэднийхээс Богийн машинтай гарсан. Бо машиныхаа дугуйг нөхүүлнэ гээд бид хоёр хамт дугуйг нь нөхүүлчихээд Бо Тахилтад хүний бичиг баримт хүргэж өгнө гээд тэр айл руу нь явсан. Тэгээд буцаж яваХ нь би “чи намайг хүргэж өгөх юм уу” гэсэн чинь байж бай гэсэн. Богийн танидаг гэх 3 залуу ирсэн. Тэд нар 1 шил архи /0,75/ авсан. Тэр 4 уусан. Би уугаагүй тэгээд дахиад 0,75 литрийн архи авсан би тэрнээс нь 100 грамм архи уусан. Тэгээд З бид хоёр машинтай доошоо явж караокед ороод би 1 шил, тал пиво уугаад явлаа шүү гэхэд Бо “байж бай цуг явъя” гээд миний араас машинтайгаа хүн дайрчих гээд хурдтай яваад замын боржуур давж мөргөж зогсоод, намайг суу хүргээд өгье гэхэд нь би хэрэггүй гэсэн. Тэгээд суу гээд байхаар нь суусан. Тэгээд манай гэр рүү явах замдаа хурдтай яваад байХ нь би зөөлөн яв, юундаа яардаг юм гэж хэлсэн. Зам дээр явж байХ машиных нь хойд хэсэг нь савлаад байХ нь З тоормос гишгэсэн. Тэгсэн нэг мэдсэн замын хажуу руу үсрээд айлын хашаа руу орсон. Би буух гэтэл миний баруун гар хөдлөхгүй байсан. Би эгчийндээ ирээд манай эгч түргэн дуудсан. Түргэн ирээд гэмтлийн эмнэлэг рүү намайг авч явсан. ...” гэх мэдүүлэг /хх 31 -32 х/

Иргэний нэхэмжлэгч Г.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 03-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 44-14 тоот миний эзэмшлийн хашааг машин мөргөсөн. Тухайн үед манай урд айлын хүмүүс мэдээд бидэнд мэдэгдсэн. Би тэр хашаанд одоогоор амьдраагүй байгаа. Хашаа мөргөсөн жолооч манай хашааг янзалж хохиролгүй болгосон. Одоо бидэнд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /гэх мэдүүлэг /хх 33, 90 х/

Гэрч Г.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бо манай хойд талын гудамжинд амьдардаг залуу юм. Анх машин худалдаж аваад надаар үзүүлэх гэж орж ирэхэд нь танилцсан юм. Тэгээд хааяа манайхаар орж гардаг байсан. Тухайн өдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 02-ны орой манай нэг

 

 

3

 

дүү Атраас ирчихсэн бид хоёр ганц юм уугаад сууж байтал орой 20 цагийн орчимд Бо 1 найз залуутайгаа орж ирсэн, тэгээд надад 1 шил архи авч өгөөд бид нар хувааж уусан. Тэгээд бага зэрэг үлдээгээд Бо найзтайгаа яваХ нь би машинаа гэртээ аваачиж тавь гэж хэлээд явуулсан. Цаашаа юу болсныг мэдэхгүй байна. Осол гарсан гэж сүүлд нь сонссон. Бо өөрөө жолоодоод явсан. Найз нь хажуу талд нь суугаад явцгаасан. ...” гэх мэдүүлэг /хх 39 х/

Гэрч С.Сонгуулийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                                                                                                                                  “...Би

Базаргүрийн төрсөн эгч нь байгаа юм. Надад ослын талаар мэдэх зүйл байхгүй. Осол хийснийхээ дараа 2017 оны 08 дугаар сарын 03-ны шөнө 03 цагийн орчим гэрийн хаалга цохихоор нь эхлээд онгойлгоогүй “хэн бэ” гэсэн чинь Базараа байнаа, миний гар хугарчихлаа гэсэн. Тэгээд хаалгаа онгойлгоход Б найз Ботойгоо хамт орж ирээд чамаас болж байгаа юм, чи яах гэж согтуу байж машин барьсан юм гээд хоорондоо маргалдаж байсан. Тэгэхээр нь би “яасан, юу болсон юм” гэсэн чинь Бог машин барьж байгаад замаас гараад айлын хашаа мөргөсөн гэж хэлсэн. Тэгээд би Бод чи яах гэж согтуу байж машин барьсан юм гээд загнасан чинь өөдөөс “чамд ямар хамаатай юм” гээд надтай маргалдсан. Тэгээд би та хоёрыг цагдаад барьж өгнө гээд Бог чи эмнэлэг рүү залгаж дуудлага өг гээд 103 руу залгуулж дуудлага өгсөн. Тэгээд түргэн ирээд Бгийн гар нь хугарсан байна гээд аваад явлаа гэсэн. Тэгээд Бо тэр хоёр цуг гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...” гэх мэдүүлэг /хх 43 х/

Гэрч П.Мянганхорлоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 02-ноос 3-нд шилжих шөнө санагдаж байна. Би гэртээ унтаж байХ 02 цаг өнгөрч байсан, гадаа түс тас хийх чимээ гарсан. Тэгээд гараад ирсэн чинь манай хойд талын эзэнгүй хашааг Хьюндай Гранджер маркын дугаарыг нь санахгүй байна, машин мөргөөд хашаанд ороод зогсчихсон байсан. Тэгээд яваад очтол машин дотроос хоёр согтуу залуу бууж ирсэн. Тэгээд яав гэсэн чинь рүль булаагаад гэсэн. Тэгсэн 1 залуу нь гар эвгүй болчихлоо гээд гараа бариад байхаар нь та хоёр яаралтай эмнэлэг явсан дээр гээд тэр хоёрыг явуулсан. Тэгээд цагдаагийн эргүүлийн машин ирээд юу болсон юм бэ гэж асуухаар нь болсон явдлыг хэлсэн. Тэгсэн цагдаад дуудлага өгсөн дээр юм байна гэж хэлээд явсан. Маргааш өглөө нь цагдаа ирэхгүй болохоор нь 102 руу залгаж дуудлага өгсөн. Хьюндай Гранджер маркын 23-34 УНУ улсын дугаартай автомашиныг намхан бор зал уу нь жолоодож явсан, жолооч талаас нь тэр залуу нь бууж ирсэн. Нөгөө өндөр залуу нь жолоочийн хажуу талаас бууж ирсэн. Автомашинд 2 хүн явж байсан. Тэр хоёроос архи үнэртэж байсан. Айхтар согтсон зүйл анзаарагдаагүй. Архи үнэртэж байсан. Жолоочийн хажуу талд сууж явсан өндөр залуу нь гараа эвгүй болчихлоо гээд цээжиндээ бариад байсан. ...” гэх мэдүүлэг /хх 48 х/

Гэрч Н.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хүү маань жаахан түргэн ууртай, бусдаар гайгүй, хааяа архи уучихдаг. Хүү маань бага насаа миний гар дээр өсөж, цэцэрлэгт явж байгаад 1997 онд 8 настайдаа Дорнод аймгийн 11 сургуульд 1 дүгээр ангид ороод 8 дугаар ангиа төгсөөд Улаанбаатар хот руу орж ирсэн. 2012 онд дотоодын цэргийн 805 дугаар ангид 1 жил алба хааж байгаад тэр ангидаа улираад ахлагчийн курсд суралцад төгсөөд хамгаалалтын 3

 

 

4

 

дугаар газар хамгаалалтын цагдаа хийж байгаад 2015 онд цагдаагаас гараад тодорхой ажил хийгээгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 37 х/

Шинжээчийн 10244 тоот дүгнэлт:

  1. С.Бгийн биед баруун атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
  5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. / хх 50 х/

Шинжээчийн 7593 тоот дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. "Б.Б 29 эр” гэж хаягласан цусанд спиртын агууламж илрээгүй. ...” /хх 52 х/

Замын цагдаагийн албаны шинжээчийн 377 дугаар дүгнэлт:

Югапйөиг маркын 23-34 УНУ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” —гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /хх 66 х/

Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа /хх 83 х/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-13, 59, 81 -82 х/

Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 14-15 х/

Б.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 80 х/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 81 х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 85 х/

Хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл "... хавтас хэргийн материалтай танилцлаа, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх тайлбар /хх 89 х/ зэргийг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

Тээврийн прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэнд "... тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүй, ... жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсэн тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын

 

 

5

 

үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, ...” гэснийг зөрчсөн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Дээрх замын хөдөлгөөний дүрмийн заалт нь жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхээ биедээ авч явах ёстойг үүрэгжүүлсэн, зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхтэй холбоотой зохицуулалт бөгөөд жолоочийн үнэмлэхээ биедээ авч яваагүйн улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн мэтээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” гэж хуульчилсан, уг асуудлыг ЦЕГ-н холбогдох лавлагаа /хх 83 х/-гаар нотлож тогтоодог болно.

Г эм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 03-ны шөнийн 02 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтын замд Нуипйа1 Сгапйөиг маркын 23-34 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ хасуулсан байхдаа, согтуугаар жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа ...”хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох“ 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 44а тоотод байрлах Б.Жгийн эзэмшлийн хашааг мөргөн онхолдож, зорчигч С.Базаргүрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол /иргэний нэхэмжлэгч Б.Жд 115.000 төгрөгийн шууд, 201.000 төгрөгийн нийт хохирол/ учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 77-78 х/, хохирогч С.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 31-32 х/, гэрч С.Сонгуулийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 43 х/, гэрч П.Мянганхорлоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 48 х/, шинжээчийн 10244 тоот дүгнэлт /хх 50 х/, Замын цагдаагийн албаны шинжээчийн 377 дугаар дүгнэлт /хх 66 х/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа /хх 83 х/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-13, 59, 81-82 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Б.Б автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжтэй үйлдсэн болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа /хх 83 х/, мөн согтуурсан үедээ үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 77-78 х/, хохирогч С.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 31-32 х/, гэрч С.Сонгуулийн мөрдөн

 

 

6

 

байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 43 х/, гэрч П.Мянганхорлоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 48 х/ зэргээр тус тус тогтоогдож байгаа.

Иймд Б.Бд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн хууль зүйн үндэслэлтэй.

Хохирлын талаар:

Иргэний нэхэмжлэгч Г.Жгийн "... Хашаа мөргөсөн жолооч манай хашааг янзалж хохиролгүй болгосон. Одоо бидэнд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /гэх мэдүүлэг /хх 33, 90 х/, хохирогч С.Бд хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл "... хавтас хэргийн материалтай танилцлаа, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх тайлбар /хх 89 х/, шүүгдэгчийн "... хохирогчид 800,000 төгрөг төлсөн ...” гэх тайлбар зэргээр Б.Бг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:

Б.Б гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо өөрийн сайн дураар төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Ял шийтгэлийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хохирлоо төлсөн, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их биш, болгоомжгүй гэмт хэрэгт хамаарч байгаа, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7 дугаар бүлэгт заасан албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хэрэглэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Б.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасах нэмэгдэл ял оноох нь зүйтэй гэж шүүх үзсэн.

Бусад асуудлын талаар.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.

 

 

7

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигон овогт Бийн Бог автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар Б.Б-г тээврийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялаар шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар Б.Бг хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацааагаар тэнсэж, түүнд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээнүүдийг тус тус авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Б.Бд мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

  1. Б.Бгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  2. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  3. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

8

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ДАШДОНДОВ