Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өлзийсайхан Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 114/2023/0018/З |
Дугаар | 114/ШШ2024/0010 |
Огноо | 2024-04-09 |
Маргааны төрөл | Газар, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 114/ШШ2024/0010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: овогт ын /РД:/,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Газрын илцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох “... нэгж талбарын дугаараар нутаг дэвсгэрт байрлах 98 469 м.кв газрыг улсын бүртгэлд бүртгэсэн үйлдлийн нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газартай давхцалтай хэсэг 8 568 м.кв хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн Засаг даргын , дугаар захирамжийн нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газартай давхцалтай 8 568 м.кв газартай холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, .д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулах, кадастрын зургийг шинэчлэн хийхийг даалгах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, түүний өмгөөлөгч ., иуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч , иуцагч Дархан-Уул аймгийн Газрын илцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч , , гуравдагч этгээдийн төлөөлөгч /цахим/, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т. /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч . нь Дархан-Уул аймгийн Засаг дарга, мөн аймгийн Газрын илцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан анх “Дархан сумын Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн *******, Дархан-Уул аймгийн Засаг даргын 0 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн *******,, 5 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн *******, 8 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамжууд, газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийн .гийн эзэмшил газартай давхцсан хэсгийг хүчингүй болгуулах, . нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 1999 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар гэрчилгээгээр Дархан сумын нутаг дэвсгэрт 8568 м.кв газрыг 20 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй байсан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, .гийн газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, кадастрын зургийг шинэчлэн хийхийг иуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Газрын илцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.
1.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагаа “... нэгж талбарын дугаараар Дархан-Уул аймаг, Дархан сум, 3-р баг, усны тохой нутаг дэвсгэрт байрлах 98 469 м.кв газрыг улсын бүртгэлд бүртгэсэн үйлдлийн нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газартай давхцалтай хэсэг 8 568 м.кв хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн Засаг даргын, 5 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн *******, 8 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамжийн нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газартай давхцалтай 8 568 м.кв газартай холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, .д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулах, кадастрын зургийг шинэчлэн хийхийг даалгах” гэж өөрчилж, тодруулсныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн.
2. Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. . нь 1999 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх тухай дугаар гэрчилгээгээр Дархан-Уул аймгийн Дархан суманд 8568 м.кв эзэмшсэн газраа ашиглах, гэрчилгээг шинэчлүүлэхээр Дархан-Уул аймгийн Газрын илцаа, барилга хот байгуулалтын газарт хүсэлт гаргасан бөгөөд тус газраас 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 559 дүгээр албан бичгээр “...газар нь манай мэдээллийн сан болон архивт таны нэр дээр бүртгэлгүй байна. Мөн уг газар нь 2003 оны ******* дугаар захирамжаар “-” ХХК-д олгогдож, 0 оны ******* дүгээр захирамжаар “-” ХК-аас “” ХХК-д, 3 оны 135 дугаар захирамжаар “” ХХК-аас “” ХХК-д, 5 оны ******* дугаар захирамжаар “” ХХК-аас “” ХХК-д, 8 оны ******* дугаар захирамжаар “” ХХК-аас “” ХХК-д шилжиж, одоо тус газрыг “” ХХК эзэмшиж байна” гэж иу өгснийг эс зөвшөөрч Дархан-Уул аймгийн Засаг даргад гомдол гаргаж, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2.2. .гийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг дарга, тус аймгийн Газрын илцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 0 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ******* дүгээр захирамжаар “-” ХХК-д 88 000 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, газрыг олгох явцдаа кадастрын зургаар 98 469 м.кв болгож нэмсэн хэсгээс .гийн эзэмшиж байсан 8 568 м.кв газрыг хүчингүй болгох, .гийн нэр дээр газар эзэмших гэрээ, гэрчилгээг олгохыг Газрын илцаа барилга, хот байгуулалтын газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дүгээр шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
2.3. Уг шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн бөгөөд үүнийг эс зөвшөөрч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тогтоолоор хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн.
2.4. Анхан шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг тус шүүхийн шүүгчийн 2023 оны дугаар захирамжаар бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, уг тогтоосон хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангуулж ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасны дагуу нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн бөгөөд . нь дахин 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгч ., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, өмгөөлөгч . нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн овогтой миний бие 1999 онд тус аймгийн иргэн Ч.оос тус сумын 4-р баг “” ХХК-ийн залгаа байршилтай 220 м.кв хэмжээтэй төмөр замтай дулааны шугамтай үл хөдлөх эд хөрөнгийг түүний дор байршилтай 8568 м.кв газрын хамт 3 000 000 төгрөгөөр худалдаж авсан юм. Мөн дээрх газраа 1999 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар миний нэр дээр бичигдсэн газар эзэмших зориулалтаар гэрчилгээ авч эзэмшиж байсан юм. Тус газар болон үл хөдлөх эд хөрөнгөдөө зохих татварыг төлж байсан ба 2006 он хүртэл засвар үйлчилгээ хийж, аж ахуй эрхлэн өөрийн хөрөнгөөр Чех Улсаас тоног төхөөрөмж авч суурилуулж өлөнгийн цех ажиллуулж байсан. Ингээд авто осолд орж өвчтэй болсноор үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрсэн. Хэсэг хугацаанд биеэ эмчлүүлж гайгүй болсны дараа тухайн үеийн газрын даамал аас нөгөө газрынхаа талаар асууж лавлахад нэр дээр чинь хүчинтэй байгаа байх манай архив шатаад ин бичиг баримт чинь олдохгүй байна гэж хэлж байсан. Дараа нь дахин газрын даамал Ариунболдтой уулзан өөрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг үзүүлэн зөвлөгөө авч байсан.
3.1. Дээрх мэргэжилтнүүд болон газрын албанаас тухайн газрын эзэмшигч өөрчлөгдсөн бусдад шилжсэн талаар нэг ч удаа мэдээлэл өгч байгаагүй. Үүнээс хойш би тухайн газрыг миний эзэмшилд байгаа гэж итгэсээр явсан учир энэ олон жилийн хугацаанд тухайн газрын хашаа хаалга өөрчлөгдөөгүй, барилга байшин баригдаагүй, тэр байтугай миний зүүсэн хашааны хаалганы цоож хүртэл хэвээрээ байсан. Ингээд газраа ашиглах, газар эзэмших гэрчилгээгээ сунгах зорилгоор аймгийн газрын албанд хүсэлт гаргаж, лавлагаа авахад 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 559 дүгээр албан бичгээр иу өгсөн. Тухайн албан бичигт миний эзэмшлийн дээрх газар нь “ ” ХХК-д 2003 онд шилжээд түүнээс хойш 4 удаагийн захирамжаар бусдад шилжин эзэмшигдсэн байна. Энэ өдрөөс миний газар бусдад шилжсэн байна гэж мэдлээ. Олон удаагийн захирамжаар миний газар бусдад хууль бусаар шилжиж байхад анхны эзэмшигч надад мэдэгдээгүй. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 92 дугаар зүйлийн 92.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-д заасныг тус тус үндэслэн тус шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 157
дугаар магадлалаар дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаад тус шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 86 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж, нэхэмжлэгч намайг 30 хоногийн хугацаанд бүрдүүлбэр хангуулж, нэхэмжлэлээ тус шүүхэд дахин гаргах эрхтэй хэмээн шийдвэрлэсэн.
3.2. Миний бие хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, өмгөөлөгч аваагүйн улмаас шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах тал дээр хугацаа өгөх бүрт нь хугацаанд нь амжуулж өгч чадахгүй байсан бөгөөд энэ удаад нэхэмжлэлийн шаардлагаа илүү ойлгомжтой, цэгцтэй байдлаар гарган ийнхүү дахин тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
3.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжаар “-” ХХК-д 3-р багт 88 000 м.кв газрын эзэмших эрхийг олгож байсан байх ба ийнхүү олгохоос өмнө 2002 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “-” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж байжээ. “-” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож байгаагүй байна.
3.4. Дархан-Уул аймгийн Засаг даргын 0 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ******* дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг “” ХХК-д шилжүүлсэн. Уг захирамжийн утгаас үзэхэд газрын хэмжээ 88 000 м.кв буюу өөрчлөгдөөгүй байна. Харин уг захирамж гарснаас хойш 5 хоногийн дараа буюу 0 оны 08 дугаар сарын 11-ний өдөр дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр газрын хэмжээ 98 469 м.кв болж нэмэгдэн, нэгж талбарын дугаар олгогджээ. Үүний дараа гарсан тус газартай холбогдох Дархан-Уул аймгийн Засаг даргын дугаар захирамж, 5 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамж, 8 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамжууд дээр газрын хэмжээ 98 469 м.кв гэж тусгагдаж гарчээ.
3.5. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-д “Газрын улсын бүртгэл” гэж тодорхой хил заагаар бусад газраас тусгаарлагдсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг эзэмших, ашиглах эрх, түүний шилжилтийг бүртгэж, баталгаажуулах үйл ажиллагааг”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэнэ” гэж, Газрын тухай хуулийн 27 лугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
3.6. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “-” ХХК, “” ХХК нь тухайн газрын хэмжээгээ нэмэгдүүлэх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж хүсэлт гаргаж байгаагүй, нөгөө талаас эрх бүхий этгээдээс газрын хэмжээг 88 000 м.кв-аас 98 469 м.кв болгож нэмэгдүүлэх талаар шийдвэр гараагүй байна. Ийм байхад 0 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гарсан дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын хэмжээг 98 469 м.кв болгон нэмэгдүүлэн бичиж, нэгж талбарын дугаараар газрын мэдээллийн санд бүртгэсэн Дархан-Уул аймгийн Газрын илцаа, хот байгуулалтын газрын бүртгэл нь тухайн үед мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д ”захиргааны акт гаргах эрх үндэслэл байгаагүй” гэх үндэслэлд хамаарсан “илт хууль бус захиргааны акт” болсон байна.
3.7. “ ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 1999 оны 12 дугаар 21-ний өдрийн хурлын тогтоолоор тус компанийн 1993 онд 40 мянган төгрөгөөр худалдсан модон барилгыг ТӨХ-ны 1997 оны 38 дугаар тогтоолоор буцааж авсныг худалдан авагчийн гаргасан гомдол болон бусад баримтуудыг үндэслэн хэлэлцээд ... 40 мянган төгрөгийн өртөг бүхий модон барилгыг төлбөр хийсэн баримтыг үндэслэн иргэн Ч.ид буцаан олгож ...” гэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч . нь иргэн Ч.той 2000 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ээр маргаан бүхий газрын хамт, түүний дээр үл хөдлөх эд хөрөнгийг 3 сая төгрөгөөр худалдан авсан, түүнд Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргаас 8 568 м.кв газрыг 20 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх дугаар гэрчилгээг 1999 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр олгосон байдаг.
3.8. Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 31 дүгээр 31.2-т “хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум дүүргийн газар байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор тусгагдсан байна”, 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 35 дугаар зүйлийн 35.3.5-д “бусдын газар зэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэсэн заалтыг зөрчин нэхэмжлэгч .д эзэмшүүлсэн газартай давхцалтай эсэхийг шалгаж тогтоолгүйгүйгээр түүний газартай давхцуулан бусдад газар эзэмших олгосон нь хууль бус гэж үзэж байна. Түүнчлэн иуцагч нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн атлаа бусдад газрыг давхцуулан олгосон нь захиргааны үйл ажиллагаандаа баримтлах итгэл хамгаалах зарчмыг зөрчихөд хүргэсэн.
3.9. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , , нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дархан сумын Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжаар “-” ХК-д Дархан сумын 3 дугаар багт үйлдвэрлэлийн байр, хашааны газар зориулалтаар 88 000 м.кв газрыг эзэмшүүлсэн бөгөөд кадастрын зураг тус нэгж талбарын хувийн хэрэгт байхгүй.
4.1. .гийн нэхэмжлэлд дурдсан газар нь “” ХХК-д 0 оны 08 дугаар сарын 11-ний өдөр олгогдсон кадастрын зурагт давхцсан, 2007 он хүртэлх хугацаанд Газрын албанаас иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхдээ гар метрээр хэмжилт хийдэг байсан. Өнөөдрийн “” ХХК-ийн эзэмшиж буй газрыг нарийн багажаар хэмжиж, кадастрын зурагт оруулсан анхны нотлох баримт нь 0 оны 08 дугаар сарын 11-ний өдөр байгаа бөгөөд 98 469 м.кв талбайтай. Нэхэмжлэгч нэхэмжлэлд дурдсанаараа 2006 онд өөрийн газрын хувийн хэрэг байхгүй, газартай холбоотой нотлох баримт олдоогүйг мэдсэн үеэсээ хойш Газрын албанд албан ёсоор өргөдөл гаргаж, тэмдэглүүлэх эсвэл зохих байгууллагад гомдол гаргах хэмжээ авсан бол “” ХХК-д 0 оны 08 дугаар сарын 11-ний өдөр олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг үнэн зөв эсэхийг тогтоох боломжтой байсан гэж дүгнэж байна. Нэхэмжлэгч . өнөөдрийг хүртэлх хугацаанд газраа эзэмшиж байсан нь тодорхойгүй байгаа тул захиргааны актуудад дурдсан .гийн гэх газартай давхацсан хэсгийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй байна.
4.2. Нэхэмжлэгч .д газрын гэрчилгээнээс өөр баримт байхгүй, Газрын тухай хуульд заасан чиг үүргийг өнөөдрийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлээгүй, 1999 оноос 2006 он хүртэлх хугацаанд газрын төлбөр татвар төлсөн гэх боловч энэ талаарх баримт олдоогүй.
4.3. . нь Ч.оос газрыг шилжүүлэн авсан гэх боловч энэ
талаарх баримт Дархан-Уул аймгийн Газрын илцаа барилга, хот байгуулалтын газрын архив болон бусад мэдээллийн санд байхгүй, нэгж талбарын хувийн хэрэг үүсээгүй нь 8 568 м.кв газрын кадастрын зураг байхгүй, шүүхэд гарган өгсөн гэрчилгээ нь хүчингүй болсон, газар эзэмших эрхийн гэрчилгээ 2002 оноос өнөөдрийг хүртэл 5 дахь удаагаа өөрчлөгдсөн байхад тухай бүр ирж гэрчилгээгээ шинэчлүүлээгүй.
4.4. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг . нь 9 оноос 2022 оны 08 дугаар сарыг хүртэлх хугацаанд өгч байгаагүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 34 дүгээр зүйлийн 34.8-д заасныг зөрчсөн, нэхэмжлэлд дурдсан газрыг эзэмшиж, ашиглаж байсан нь тогтоогдоогүй, хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байхад газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ, кадастрын зураг олгох нь хууль зөрчиж байгаа үйлдэл юм.
4.5. .гийн өөрийн эзэмших эрхтэй газар нь бусдын эзэмшиж буй газартай давхцалтай хэсэг 8 568 м.кв хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5. Гуравдагч этгээд “” ХХК, түүний төлөөлөгч болон өмгөөлөгч Т. нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн “-” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол нь 1999 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр огноотой, уг тогтоолын 1 дэх заалтаас үзвэл 1999 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 31-ний өдрийг хүртэлх 10 хоногийн хугацаанд багтаж модон барилгын үнэ болох 40 мянган төгрөгийг иргэн Ч. төлж дуусган, хувьцаат компанийн хөрөнгийн бүртгэлээс хасч, иргэн .тэй худалдах, худалдан авах гэрээг байгуулсан болж таараад байна. Гэвч хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн “Орон сууц худалдах, худалдан авах” тухай гэрээний огноо 2000 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байх бөгөөд гэрээний үнийн дүн болох 3 сая төгрөгийг 2000 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төлж дуусгасан гэх зэргээр нөхөж бичсэн, түүнчлэн уг модон барилгын хамт газрыг худалдан авсан гэх боловч нэхэмжлэгчээс гаргаж өгсөн дугаартай газар ээмших гэрчилгээ нь 1999 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр иргэн .д олгогдсон байгаа зэргээс дүгнэхэд цаг хугацааны логик алдаагүй, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, хуурамч баримт байж болзошгүй.
5.1. Тус хэсэгт орших гүний худаг, насос, үйлдвэрийн вагон ашиглалтын хэсэг,
модон барилга зэрэг нь үйлдвэрийг анх барьж байгуулахад л хамтад нь барьж ашиглалтад оруулсан хөрөнгүүд бөгөөд тухайн үед уг хэсэгт үйлдвэрийг өргөтгөж консервний үйлдвэр барихаар төлөвлөж байсан байдаг ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ бичсэн шиг төмөр замтай, дулааны шугамтай нь худалдаж авсан гэдэг бол огт үндэслэлгүй, илт худал тайлбар болохыг мэдэгдэж байна.
5.2. Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар “-” ХК-д Газрын тухай шинэ хуулийн дагуу 8.8 га /88 000м.кв/ газрыг эзэмшүүлсэн байдаг. Энэхүү газар нь бусдын эзэмшил, ашиглалтад байгаа аливаа нэгэн газартай буюу нэхэмжпэгч .гийн газартай огт давхцалгүй байсан.
Учир нь тухайн үед иргэн Ч.ид газар эзэмшүүлсэн /ашиглуулсан/ шийдвэр огт байдаггүй, иргэн Ч. нь иргэн .д газар эзэмших /ашиглах/ эрхээ шилжүүлсэн шийдвэр мөн байдаггүй, нэхэмжпэгч .д нь уг газрыг эзэмшүүлэх /ашиглуулах/ Засаг даргын шийдвэр огт гарч байгаагүй нь аймаг, сумын Засаг даргын Тамгын газар, Архиваас тасгаас огт гарч ирэхгүй байгаа нь үүний нотолгоо гэж үзэж байна.
5.3. Нэгэнт анх газар эзэмшүүхэдээ хууль, тогтоомж зөрчөөгүй тул цаашид газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлсэн захирамж, гэрээ, гэрчилгээнүүдийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл огт тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч “-” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг нотариатаар баталгаажуулсан байдаг бөгөөд уг тогтоолыг гэрчилсэн нотариатч нь энэхүү хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан *******, уг тогтоолыг нийтээр амрах баярын өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэрчилсэн, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан, эх хувь баримтыг шүүхээс шаардахад өнөөдрийг хүртэлх хугацаанд гаргаж өгөөгүй, гаргаж өгч чадахгүй байгаа нь нэхэмжлэгч болон нотариатчийн үйлдэл ноцтой эргэлзээг төрүүлж байгааг тэмдэглэж байна.
5.4. Газар эзэмшүүлэх тухай эрх бүхий Засаг даргын шийдвэргүй, газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй, шинэчилсэн гэрчилгээ байхгүй, кадастрын зураггүй байж газар эзэмших эрхийг сунгах шийдвэр гаргах, газар эзэмших гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг шинэчлэн олгохыг иуцагч нарт даалгах ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч нар ямар эс үйлдэхүй гаргаж, нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, бичгээр нэг ч удаа өргөдөл, хүсэлт гаргаагүй байж хуучны 1999 оны гэрчилгээг барин газар эзэмшүүлэх хугацааг сунга, гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг олгож гэж шаардах эрхгүй, тэр тусмаа 23 жилийн дараа гэнэт ингэж шаардах хуулийн хөөн хэлэлцэх хугацаа ч өнгөрсөн, хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэж байж энэхүү шаардах эрхээ хэрэгжүүлэх учиртай.
5.5. Иймд дээрхээс дүгнэхэд захиргааны байгууллагын үйл ажиллагааг илт хууль бусд тооцох, хүчингүй болгох, даалгах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5.6. . нь түүнд газар эзэмшүүлэх хууль ёсны шийдвэр, газар эзэмшүүлэх гэрээгүй, шинэчилсэн гэрчилгээгүй, газрын зураггүй учраас газар дээрх гражийн үл хөдлөхийн гэрчилгээн дээрх хэмжээгээр нь Модон барилга гэгчийг бүхлээр нь өөр хүнд бэлэглэчихсэн атлаа одоо доорх газрыг нь хүчин төгөлдөр бус хуучны газрыг гэрчилгээг ашиглан өөрийн болгох гэж оролцож, маргаж байгаа нь цагаандаа гарсныг уулж байна. Шинэ нотлох баримт гарч ирснээр ин ч эсрэгээрээ . нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. .гийн Дархан-Уул аймгийн Засаг дарга, мөн аймгийн Газрын илцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжаар үйлдвэрлэл үйлчилгээ болон бусад зориулалтаар үйл ажиллагаа явуулж буй газар эзэмших гэрээ байгуулаагүй, газар эзэмших гэрээний хугацаа дууссан аж ахуй нэгж, байгууллагын газрыг хоёрдугаар хавсралтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дотор “-” ХК /-/-д эзэмшүүлсэн 3 дугаар багт байрлах үйлдвэрлэлийн байр, хашааны газар зориулалтаар 88 000 м.кв газар багтсан байна.
3. Улмаар “ ” ХК нь дээрх газраа Дархан-Уул аймгийн Засаг даргын 0 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ******* дүгээр захирамжаар “” ХХК-д шилжүүлж, 15 жилийн хугацаатайгаар мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлж, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрхийн гэрээг мөн өдөр байгуулж, аж ахуйн нэгжид газар эзэмших эрхийн дүгээр гэрчилгээг 0 оны 08 дугаар сарын 11-ний өдөр олгожээ.
4. “” ХХК болон “” ХХК-ууд 2 оны 12 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, маргаж буй газрыг шилжүүлэх хүсэлтүүдийг иуцагчид гаргаснаар Дархан-Уул аймгийн Засаг дарга дугаар захирамжаар дээрх газрыг “” ХХК-д шилжүүлж, үйлдвэрлэл /мах боловсруулах/-ийн зориулалтаар 20 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 3 оны 05 дугаар сарын 08-ны өдөр аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000301046 дугаар гэрчилгээг олгож, газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.
5. Дархан-Уул аймгийн Засаг даргын 5 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамжаар “” ХХК нь газар эзэмших эрхээ гадаадын хөрөнгө оруулалттай “” ХХК-д шилжүүлэх болсон гэх үндэслэлээр “” ХХК-д Дархан сумын 3 дугаар баг Хар-Усны тохойд 98 470 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглуулж, 5 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр газар ашиглах эрхийн 000346508 дугаар гэрчилгээг олгож, газар ашиглах эрхийн гэрээг байгуулжээ.
6. Гуравдагч этгээд “” ХХК нь 8 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 08/12 дугаар албан бичгээр Дархан-Уул аймгийн Газрын илцаа, барилга хот байгуулалтын газарт “манай компани нь “” ХХК гэх хуулийн этгээдийн оноосон нэрийг 6 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “” ХХК болгон өөрчлөлт оруулсан. ... дугаар бүхий 9,84 га үйлдвэрийн зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээнд эзэмшигчийн нэрийг “” ХХК болгон өөрчлөлт оруулан гэрчилгээг дахин олгоно уу” гэх хүсэлтийг гаргасны дагуу иуцагч 8 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ******* дугаар захирамжаар маргаж буй газрыг гуравдагч этгээдэд үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээг олгож, газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.
7. Дээрх үйл баримттай хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй, ин газар эзэмших эрхийг 0 онд шилжүүлэхдээ Дархан-Уул аймгийн Засаг дарга захирамжиндаа газрын хэмжээг 88 000 м.кв гэж тусгасан атлаа газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээнд 98 470 м.кв гэж тусгасантай холбогдуулан нэхэмжлэгчээс шүүхэд “... нэгж талбарын дугаараар Дархан-Уул аймаг, Дархан сум, 3-р баг, усны тохой нутаг дэвсгэрт байрлах 98 469 м.кв газрыг улсын бүртгэлд бүртгэсэн үйлдлийн нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газартай давхцалтай хэсэг 8 568 м.кв хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн Засаг даргын, 5 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн *******, 8 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамжийн нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газартай давхцалтай 8 568 м.кв газартай холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, түүний үндэслэлээ “...иуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга гуравдагч этгээдийн газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ шийдвэр гаргаагүй атлаа гэрээ, гэрчилгээгээр нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй ийнхүү нэмэгдүүлсэн үйл ажиллагаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан илт хууль бус захиргааны акт, уг актыг үндэслэн гарсан 3, 5, 8 онуудын маргаж буй газарт хамаарах захирамжийн давхцалтай хэсгүүд хууль бус тул хүчингүй болгуулах” гэж,
иуцагч нараас уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж буй үндэслэлээ “...өмнө газрын хэмжээг гар аргаар хэмжиж маргаж буй газрыг 88 000 м.кв-аар олгосон байсан бөгөөд хувийн компаниар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэр дээрх газрын хэмжээг мэдээллийн санд оруулах зураглалыг үйлдэхэд 98 470 байсан тул зөвтгөж газар эзэмших гэрээ, гэрчилгээнд газрыг хэмжээг 98 470 тусгасан, иуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга ямар нэгэн захирамж гараагүй, нэхэмжлэгч газраа эзэмшчихээд гарын албанд ирж, гэрээ байгуулан, газрын төлбөрөө төлж явсан бол иуцагч нар ийнхүү нэмэгдүүлэхгүй байсан, мэдэх боломжгүй байсан, илт хууль бус захиргааны акт биш, дараа дараагийн захирамжууд хуулийн дагуу гарсан” гэж тус тус тайлбарлан маргасан.
8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5, 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.2-т тус тус зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүнээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд хангаж шийдвэрлэх учиртай.
Хэргийн энэ тохиолдолд .гийн газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн эсэх, иуцагч нарын үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд шүүх дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай юм.
8.1. Нэхэмжлэгч .гийн хувьд газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн эсэх тухайд:
Хавтаст хэрэгт бичгийн нотлох баримтаар 1999 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ын ид Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт 8568 м.кв газрыг 20 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээ,
1999 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “-” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн “...40 мянган төгрөгийн өртөг бүхий модон барилгыг төлбөр хийсэн баримтыг үндэслэн иргэн Ч.ид буцаан олгосон” 09 дүгээр тогтоол,
2000 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн гийн болон аатаржавын нарын хооронд байгуулсан Дархан сумын 3-р баг махкомбинатын дэргэд байрлах орон сууцыг худалдаж, худалдан авсан гэрээ,
2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр овогтой нь Дархан сум 3-р багт орших 44,85 м.кв талбайтай 10 190 700 төгрөгийн үнэ бүхий авто машины гражийн өмчлөгч болохыг бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаар гэрчилгээ,
2002 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц бэлэглэх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн лавлагаа,
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Чех Улсаас тоног төхөөрөмж оруулж ирүүлэн өлөнгийн цехийн үйл ажиллагааг явуулж байсан” гэх тайлбартайгаа холбогдуулан гаргаж өгсөн фото зураг /хавтаст хэргийн 12-14, 196- хуудас/ гэх баримтууд авагдсан байна.
Газрын тухай хууль /1994 он/-ийн 6 дугаар зүйлийн 1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид "иргэн" гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж, ашиглана”, 27 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг энэ хуульд заасан хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшүүлнэ” гэж тус тус зааснаас үзвэл газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн төрийн өмчийн газрыг Газрын тухай хуульд заасан хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшүүлэхээр хуульчилжээ.
Нэхэмжлэгч .гийн хувьд газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт 8 568 м.кв газар эзэмших гэж тусгагдсан боловч нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын захирамж, газар эзэмших эрхийн гэрээ байхгүй болох нь Дархан-Уул аймгийн 2022 оны 11-10/122, мөн аймгийн Төрийн архивын 2023 оны 562 дугаар тодорхойлолтууд, Дархан сумын Засаг даргын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
Дээрх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн гэрчилгээ олгогдсоноос хойших цаг хугацаанд “-” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор барилгыг Ч.ид шилжүүлсэн, Ч., . нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, Ч.ид маргаж буй газрыг эзэмшүүлсэн, шилжүүлсэн шийдвэр байхгүй, . өнөөдрийг хүртэлх хугацаанд газрын төлбөр төлж, кадастрын зураг хийлгүүлж, газар эзэмших гэрээг байгуулуулж, уг гэрээгээ дүгнүүлж байгаагүй байх тул нэхэмжлэгчийн маргаж буй газрыг эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн гэж үзэхгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэгч маргаж буй газар дээр өлөнгийн цехийн үйл ажиллагаа явуулж байсан нь түүнийг газар эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэлгүй төдийгүй . нь маргаж буй газар дээр өлөнгийн цехийн үйл ажиллагаа явуулж байсан гэх фото зурагт энэ талаарх үйл баримт тусгагдаагүй, Чех Улсаас тоног төхөөрөмж оруулж ирсэн талаарх баримтыг шүүхээс шаардахад гаргаж өгөөгүй, татвар төлж байгаагүй ба шүүхээс хийсэн үзлэгээр нэхэмжлэгчээс ирүүлсэн фото зураг болон Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн гражийн зураглалд байх байгууламжууд одоо байхгүй, гуравдагч этгээд уг газарт дулаан, цэвэр усны шугам шинэчлэх, сантехникийн болон насос засварын ажлыг хийсэн байна.
8.2. Хариуцагч нарын үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх тухайд:
Гуравдагч этгээдийн газар эзэмших эрх анх ******* регистрийн дугаартай “-” ХК-д дээрх Газрын тухай хууль /1994 он/-ийн дагуу 1997 оноос гэрээний үндсэн дээр эзэмшүүлж эхэлсэн болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Газрын албаны Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэл, Дархан-Уул аймгийн Газрын илцаа, барилга хот байгуулалтын газрын 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 306 дугаар албан бичиг, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2006 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дүгээр захирамжаар тус тус тогтоогдож байна.
“-” ХК-ийн газар эзэмших эрхийг 0 онд “” ХХК-д шилжүүлэхдээ Дархан-Уул аймгийн Засаг дарга шийдвэртээ газрын хэмжээг 88 000 м.кв гэж тусгасан атлаа газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээнд 98 470 м.кв гэж тусгасан боловч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар геодези, газрын зураглалын “Геоид” ХХК-ийн 2003 оны 8 дугаар сард үйлдсэн масштаб зурагт тусгагдсан гуравдагч этгээдийн газрын зураглал 0 оны кадастрын зураг болон газар эзэмшүүлэх гэрээний эзэмшил газрын тойм зураг, Дархан-Уул аймгийн Газрын илцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 416 дугаар албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн зурагнуудтай адилхан /талбайн хэмжээ нь/ тусгагджээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-д захиргааны актыг илт хууль бусд тооцох 9 үндэслэлийг зааж өгсөн бөгөөд нэхэмжлэгчээс дээрх иуцагчийн үйл ажиллагааг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэснийг зөрчсөн илт хууль бус захиргааны акт гэж тайлбарлан маргасан.
8.3.Хэдийгээр иуцагчаас гуравдагч этгээдийн газрын хэмжээг нэмэгдүүлэх /зөвтгөх/-дээ холбогдох тушаал шийдвэрийг гаргаагүй нь буруу боловч энэ нь захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохоос захиргааны актыг илт хууль бусд тооцох үндэслэлд хамаарахгүй юм.
Дээр дүгнэснээр нэхэмжлэгчийн маргаж буй газрыг эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй, эзэмшсэн гэх 8 568 м.кв газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын хаана болох нь тодорхойгүй, нэг ч удаа кадастрын зураг хийлгүүлж, түүнийгээ эрх бүхий байгууллагаар баталгаажуулж байгаагүй, нэхэмжлэгч “гуравдагч этгээдийн газартай бүхэлдээ давхцалтай” гэж байгаа боловч үүнийгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, улсын бүртгэлд бүртгүүлсэн гражийн барилгыг бусдад бэлэглэсэн, 2003 онд хийгдсэн машстаб зурагт газрын хэмжээ 97 286 м.кв гэж тусгагдсан энэ тохиолдолд иуцагч гуравдагч этгээдийн газрыг нэмэгдүүлэхдээ /зөвтгөх/ илт хууль бус захиргааны актыг гаргасан гэж үзэхээргүй байна.
Түүнчлэн маргаж буй Дархан-Уул аймгийн Засаг даргын 3 оны 135, 5 оны *******, 8 оны ******* дугаар захирамжуудыг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчин гаргаж, холбогдох гэрээг байгуулан гэрчилгээг олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн “... нэгж талбарын дугаараар Дархан-Уул аймаг, Дархан сум, 3-р баг, усны тохой нутаг дэвсгэрт байрлах 98469 м.кв газрыг улсын бүртгэлд бүртгэсэн үйлдлийн нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газартай давхцалтай хэсэг 8568 м.кв хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн Засаг даргын, 5 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн *******, 8 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамжийн нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газартай давхцалтай 8568 м.кв газартай холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д захиргааны байгууллагын үйл ажиллагаандаа баримтлах хууль ёсны итгэлийг хамгаалах тусгай зарчмыг тусгаж өгсөн бөгөөд нэхэмжлэгч нь бодит байдал дээр газраа ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй, эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх үр дагавар үүсээгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “иуцагч нар итгэмжлэл хамгаалах зарчмыг зөрчсөн” гэх үндэслэлийг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
9. Нэхэмжлэгч иуцагч нарт холбогдуулан “гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, кадастрын зураг гаргахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, .д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулах, кадастрын зургийг шинэчлэн хийхийг иуцагч нарт даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, түүний үндэслэлээ “...миний хувьд газрыг 20 жилийн хугацаатайгаар эзэмшсэн, эрүүл мэндийн шалтгааны улмаас хугацаа сунгах хүсэлтийг гаргаж чадаагүй, сүүлд 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдар хүсэлт гаргахад татгалзсан нь хууль бус” гэж тайлбарлан маргасан.
9.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.4-д зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх учиртай.
9.2. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй:”, 35.1.5-д “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана./2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өөрчлөлт оруулсан/ гэж тус тус зааснаас үзвэл газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн газар эзэмшигч эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг эрх бүхий этгээдэд гаргахаар хуульчилсан байна.
9.3. Нэхэмжлэгч газар эзэмших эрх үүссэнээс хойш Дархан-Уул аймгийн Газрын илцаа, барилга хот байгууллатын газарт 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах” тухай хүсэлтийг гаргах хүртэлх хугацаанд иуцагч нарт газар эзэмших эрхийг хугацааг сунгуулах, гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, кадастрын зургийг гаргуулахаар хандаж байгаагүй, Дархан-Уул аймгийн Газрын илцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 873 дугаар албан бичгээр “...иргэн . та Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан тул дээрх маргаантай асуудлыг шийдвэрлэж дуустал таны хүсэлтийг бид шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэсэн иуг .д өгчээ.
9.4. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иуцагч “гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, кадастрын зураг гаргуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг эс зөвшөөрч “анхнаасаа газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, кадастрын зургийг гаргахыг иуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй байсан” гэж татгалзсан шийдвэрийн үндэслэлээ тайлбарласан.
9.5. .г газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт 8 568 м.кв газрыг эзэмшиж эхэлсэн гэж үзвэл тэрээр эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоног буюу 9 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иуцагчид эзэмшиж буй газраа үргэлжлүүлэн сунгуулах хүсэлтийг гаргах ёстой байсан бөгөөд уг хугацаанд нэхэмжлэгч тухайн хүсэлтийг гаргаагүй, үүнтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй юм.
9.6. Дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн шалтгаанаа нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар “осолд орж 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж чадаагүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсаар байгаа” гэж тайлбарласан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаар магадлалд “...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/899 дугаар албан бичиг ...хяналтын эмч н гаргасан тодорхойлолт, мөн эмнэлгийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/906 дугаар албан бичиг ... гэх зөрүүтэй албан бичгийг нэг мөр ...тодруулсны дараа нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгчээс хэтрүүлсэн эсэх нөхцөл байдлыг тогтоож, дүгнэлт өгөх ...нь зүйтэй” гэж тусгасан.
9.7. Үүний дагуу анхан шатны шүүхээс Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн архивт, мөн аймгийн Эрүүл мэндийн 2 дугаар төвийн архивт тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1/619 дүгээр албан бичиг, түүний хавсралт баримтуудыг цуглуулахад хяналтын эмч нь 5 оноос хойш 8 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд эмч, сувилагч нарын мэргэжил арга зүйгээр хангахаас үзлэг, оношлогоо хийдэггүй байсан болох нь тогтоогдлоо.
9.8. Дээрх баримтууд болон нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн шинжилгээ, оношилгоо, эмчийн үзлэг, тэмдэглэл, төлбөрийн баримтууд, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн , 2 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамжуудаар түүний газар өмчилж, эзэмшиж байсан зэргээс үзвэл . нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь нотлогдохгүй байна.
Иймд иуцагч нарын татгалзсан шийдвэр хуульд нийцсэн байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
10. Гуравдагч этгээдээс “нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх тайлбарыг гаргасан бөгөөд нэхэмжлэгчээс тухайн газрыг эзэмшиж үйл ажиллагаа явуулж байсан, газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлт гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж тайлбарлаж байгаа, гуравдагч этгээдийн эзэмшиж буй газрыг бусдад шилжүүлсэн 0 оны үйл ажиллагааг илт хууль бусд тооцуулахаар, түүнээс хойш гарсан захирамжуудыг хүчингүй болгуулахаар Дархан-Уул аймгийн Газрын илцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 559 дүгээр албан бичгийг хүлээн авснаас хойш тасралтгүй маргасан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 945, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 30 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн уг тайлбарыг хүлээн авч, нэхэмжлэгчийн гаргасан дээрх нэхэмжлэлүүдийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
11. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 28 дугаар захирамжаар “-” ХК-ийг уг хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэсэн боловч тухайн хуулийн этгээд нь дампуурсанд тооцогдож, татагдсан буугдсан болох нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 261 дүгээр шийдвэр, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанд “-” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэлтэй байх .Нарансүхтэй утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тогтоогдож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжгүй болсныг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хууль /1994 он/-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг тус тус баримтлан .гийн Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Газрын илцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “... нэгж талбарын дугаараар Дархан-Уул аймаг, Дархан сум, 3-р баг, усны тохой нутаг дэвсгэрт байрлах 98 469 м.кв газрыг улсын бүртгэлд бүртгэсэн үйлдлийн нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газартай давхцалтай хэсэг 8 568 м.кв хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн Засаг даргын, 5 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн *******, 8 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамжийн нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газартай давхцалтай 8 568 м.кв газартай холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, .д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулах, кадастрын зургийг шинэчлэн хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.МӨНХ-ЭРДЭНЭ