| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00939/И |
| Дугаар | 151/ШШ2024/00807 |
| Огноо | 2024-09-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 151/ШШ2024/00807
| 2024 09 30 | 151/ШШ2024/00807 |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг ....алж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: .... ББСБ ХХК
/Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28 МПМ цогцолбор/,
Хариуцагч: Бүрэнтөгсийн ....-Ундрал
/Төв аймаг, Жаргалант сум, 1 дүгээр баг, 5 дугаар гудамж, 2 тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт нийт 966,228 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч .... ББСБ ХХК нь хариуцагч Б.....-Ундралд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 966,228 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
1.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Б.....-Ундрал нь ".... ББСБ"-тай 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 140000923739 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан ба зээлдэгч нь дээрх гэрээний үндсэн дор өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 85114288 дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Б.....-Ундрал нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 890,000 төгрөгийг сарын 2,5%-ын хүүтэй, 2023 оны 07 сарын 12-ны өдөр 50,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэйгээр тус бүр 1 сарын хугацаатай нийт 2 удаагийн 940,000 төгрөгийн зээл авсан бөгөөд хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. Б.....-Ундралын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар дараах тооцоотой байна. Үүнд: 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр авсан зээлийн үлдэгдэл 727,103 төгрөг, зээлийн хүү 139,101 төгрөг, нэмэгдүүлсэн зээлийн хүү 27,727 төгрөг, нийт 893,931 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр авсан зээлийн үлдэгдэл 50,000 төгрөг, зээлийн хүү 18,865 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,432 төгрөг, нийт 72,297 төгрөг байна. Нийт зээлийн үлдэгдэл 966,228 төгрөг өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоох, хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж байсан ба огт төлбөр төлөөгүй, үүргээ гүйцэтгээгүй байсаар байна. Иймд Б.....-Ундралаас зээлийн гэрээний үүрэгт нийт 966,228 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.
2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэх, цахим зээлийн гэрээ, хүү тооцооллын хүснэгт зэргийг тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг ....алж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Б.....-Ундралаас зээлийн гэрээний үүрэгт нийт 966,228 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг .... ББСБ ХХК нь гаргасан.
3. Хариуцагч Б.....-Ундрал нь нэхэмжлэлийн шаардлага 966,228 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгч .... ББСБ ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг ....алж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заасан.
5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч .... ББСБ ХХК нь хариуцагч Б.....-Ундралд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 966,228 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг ....алж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,739 төгрөгийн тал хувь 13,869.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 13,869.5 төгрөгийг, хариуцагч Б.....-Ундралаас 13,869.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .... ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
7. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч .... ББСБ ХХК-ийн гэрээний үүрэгт 966,228 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.....-Ундрал биелүүлснийг ....алж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,739 төгрөгийн тал хувь 13,869.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 13,869.5 төгрөгийг, хариуцагч Б.....-Ундралаас 13,869.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .... ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ