| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00704/И |
| Дугаар | 151/ШШ2024/00642 |
| Огноо | 2024-07-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 151/ШШ2024/00642
2024 07 04 151/ШШ2024/00642
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д*******н овогт Ц********н Я********а
/Төв аймаг, ****** сум, * дүгээр баг, ****** ферм * дүгээр гудамж, ** тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Ц.Я********а,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Адъяасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Я********а нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан байна.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Төв аймгийн Борнуур сумын Сангийн аж ахуйн худалдаа бэлтгэлийн ангид 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цэвэрлэгчээр, Төв аймгийн Борнуур сумын Хэрэглээний хоршоонд 1990 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр, Төв аймгийн Борнуур сумын Баянбүрд Хэрэглээний хоршоонд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үйлчлэгч, бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Ажлаас чөлөөлсөн тушаал нь гарахгүй байгаа учир өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажиллаж байсан байдал нь баталгаажихгүйд хүрээд байна. Иймд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан гэжээ.
4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын зөвлөмжийн хуудас, Төв аймгийн Төрийн архивын тасгийн албан бичиг, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 154 дүгээр нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх лавлалаа, 197182 дугаар Ц.Я********агийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймгийн Борнуур сумын ХБ-ийн ангийн даргын 1990 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 36 дугаар Зохион байгуулалттай өөрчлөлт оруулах тухай тушаалын хуулбар, хавсралт, Төв аймгийн Борнуур сумын Хэрэглээний хоршооны даргын 1990 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр Борнуур хэрэглээний хоршооны ажилчин элсүүлэх тухай тушаалын хуулбар, хавсралт, О.Урлагмаа, П.У*****а нарын тодорхойлолт, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг гаргаж өгсөн.
5. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбар, Төв аймгийн Төрийн архивын тасгаас нотлох баримт бүрдүүлж, гэрч П.У*****агаас мэдүүлэг авах ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Я********агийн ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Ц.Я********а нь Төв аймгийн Борнуур сумын Сангийн аж ахуйн худалдаа бэлтгэлийн ангид 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цэвэрлэгчээр, Төв аймгийн Борнуур сумын Хэрэглээний хоршоонд 1990 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр, Төв аймгийн Борнуур сумын Баянбүрд Хэрэглээний хоршоонд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үйлчлэгч, бэлтгэгчээр ажиллаж байсан гэж тайлбарласан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:
- Төв аймгийн Борнуур сумын ХБ-ийн ангийн даргын 1990 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 36 дугаар Зохион байгуулалттай өөрчлөлт оруулах тухай тушаалын хуулбар, хавсралтад ...64-т бэлтгэгч Ц.Я********а... гэх бичилт /хх-38/,
- Төв аймгийн Борнуур сумын Хэрэглээний хоршооны даргын 1990 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр Борнуур хэрэглээний хоршооны ажилчин элсүүлэх тухай тушаалын хуулбар, хавсралтад ...38-т бэлтгэгч Ц.Я********а... гэх бичилт /хх-40/,
- Төв аймгийн Борнуур сумын Борнуур Хэрэглээний хоршооны даргын 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр тушаалын хуулбарт ...2-т Бэлтгэгч Ц.Я********а 1990-09-05-наас 1991-03-05 гэх бичилт /хх-41/,
- Үйлчлэгч Ц.Я********агийн 24 дүгээр цалингийн картын хуулбарт 1 дүгээр сард 27, 4 дүгээр сард 11, 5 дугаар сард 17, гэх бичилт /хх-42/,
- Бэлтгэгч Ц.Я********агийн 46 дугаар цалингийн картын хуулбарт ... жилийн үр дүн 172... гэх бичилт /хх-43/,
- Гэрч П.У*****агийн хөдөлмөрийн дэвтрийнх хуулбар, шүүхэд гаргасан мэдүүлэг зэрэг дээр дурдагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар тооцож, түүнд бичигдсэн байдлыг үндэслэн Ц.Я********агийн ажилласан хугацааг тооцож тодорхойлов.
4.Ц.Я********агийн ажиллаж байсан байдал тогтоох нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх эрх зүйн ач холбогдолтой байх тул хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд түүний ажиллаж байсан байдлыг тооцож тогтоов.
5.Төв аймгийн Төрийн архивын тасгаас ирүүлсэн Ц.Я********агийн ажилд томилсон тушаалын хуулбар, цалингийн карт зэргээр Ц.Я********а нь Төв аймгийн Борнуур сумын Сангийн аж ахуйн худалдаа бэлтгэлийн ангид 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цэвэрлэгчээр, Төв аймгийн Борнуур сумын Хэрэглээний хоршоонд 1990 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр, Төв аймгийн Борнуур сумын Баянбүрд Хэрэглээний хоршоонд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал ажиллаж байсан байдал тогтоож байх тул дээр тушаалуудыг үндэслэн ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн он, сар, өдрийг тооцов.
6.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д*******н овогт Ц********н Я********а /РД:***********/-г Төв аймгийн Борнуур сумын Сангийн аж ахуйн худалдаа бэлтгэлийн ангид 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цэвэрлэгчээр, Төв аймгийн Борнуур сумын Хэрэглээний хоршоонд 1990 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр, Төв аймгийн Борнуур сумын Баянбүрд Хэрэглээний хоршоонд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үйлчлэгч, бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д*******н овогт Ц********н Я********а /РД:***********/-г Төв аймгийн Борнуур сумын Сангийн аж ахуйн худалдаа бэлтгэлийн ангид 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цэвэрлэгчээр, Төв аймгийн Борнуур сумын Хэрэглээний хоршоонд 1990 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр, Төв аймгийн Борнуур сумын Баянбүрд Хэрэглээний хоршоонд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үйлчлэгч, бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ