Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2024/0359

 

2024          04          23                                     128/ШШ2024/0359

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ч******* би, “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Н*******т холбогдох “Нийслэлийн байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Н*******ийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №0046378 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэлийн байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Н******* 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч М.Н* миний бие 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Г* ХХК-д холбогдуулан 2402000031 дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан заалтын дагуу 1,500,000 төгрөгийн торгууль, 47,093,400 төгрөгийн торгууль оногдуулж шийдвэрлэсэн.

Г******* ХХК-д оногдуулсан 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 0046378 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. “Г*******” ХХК-аас, Нийслэлийн байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Н*******т холбогдуулан “Нийслэлийн байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Н*******ийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №0046378 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гаргасныг хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШЗ2024/3265 дугаар захирамжаар Зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Нийслэлийн байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Н******* нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа дурджээ.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан. 

4. Нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Нийслэлийн байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Н******* хүлээн зөвшөөрсөн байгаа тул захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдсэн байна.

5. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсний хууль зүйн үр дагаврын тухайд:

5.1. Нийслэлийн байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Н*******ийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №0046378 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас хүчингүй болох бөгөөд шүүгчийн энэхүү захирамж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үр дагавартай.

5.2. Мөн хариуцагч Нийслэлийн байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Н******* нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан болно.

6. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч “Г*******” ХХК-аас тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

7. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг хамтад нь шийдвэрлэх журамтай бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т “Энэ хуулийн 47.6-д заасан шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгоно.” гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн 50 хувийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэлээ.

8. Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалгаж шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн “Г*******” ХХК-аас, Нийслэлийн байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Н*******т холбогдуулан гаргасан “Нийслэлийн байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Н*******ийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №0046378 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөг гаргуулан  нэхэмжлэгч  “Г*******”  ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдсүгэй.

 

 

    ШҮҮГЧ                                 Д.ЧАНЦАЛНЯМ