| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00760/И |
| Дугаар | 151/ШШ2024/00655 |
| Огноо | 2024-07-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 151/ШШ2024/00655
| 2024 07 23 | 151/ШШ2024/00655 |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: Х*****Б***** ХК
/Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6 стадион Оргил-1 байрлах/,
Хариуцагч: Боржигон овогт Наранхүүгийн Г******г
/Төв аймаг, Заамар сум, 2 дугаар баг, 10-15 тоотод оршин суух/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 11,900,585 төгрөг гаргуулах тухай.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х*****Б***** ХК нь хариуцагч Н.Г******гт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 11,900,585 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
1.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Н.Г******г нь Х*****Б***** ХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №3Γ/201944244****, БГХ/201944244****** дугаар зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулан 10,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлсэн. Н.Г******г нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлээс 4,619,351 төгрөг, зээлийн хүүгээс 1,090,589 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 71,429 төгрөг нийт 5,781,370 төгрөгийг төлсөн бөгөөд зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, гэрээний үүргээ зөрчиж байна. Иймд зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээлийн үлдэгдэл 5,380,649 төгрөг, хүү 5,961,824 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 534,112 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг нийт 11,900,585 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Н.Г******г нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х*****Б***** ХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн маргах зүйлгүй. Үлдэгдэл төлбөр 11,900,585 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 900585 төгрөгөөр тус тус төлж барагдуулна иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дансны хуулга, зээл хүсэгчийн анкет, зээл хүсэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг тус тус гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас хариу тайлбар гаргаж ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Х*****Б***** ХК нь хариуцагч Н.Г******гт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 11,900,585 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
3. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээгээр тэдгээрийн эрх үүргийн харилцааг тодорхойлох бөгөөд хариуцагч тус гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээний үүрэг биелүүлэхийг шаардах эрхтэй ба хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар үүснэ.
5. Хариуцагч Н.Г******г нь ...11,900,585 төгрөгийг 12 сарын хугацаанд хувааж 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 900,585 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбар бичгээр гаргасан байна. /хх-27/
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар тус тус заасан.
7. Хариуцагч Н.Г******г нь цаашид маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасныг Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзнэ.
8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Х*****Б***** ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 11,900,585 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Н.Г******гийн ...11,900,585 төгрөгийг 12 сарын хугацаанд хувааж 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 900,585 төгрөгөөр тус тус төлнө гэсэн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
9. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүй болохыг дурдав.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,000 төгрөгийн тал хувь 103,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 103,000 төгрөгийг, хариуцагч Н.Г******гээс 103,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х*****Б***** ХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
11. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч Х*****Б***** ХК-ийн гэрээний үүрэгт нийт 11,900,585 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Г******г ...12 сарын хугацаанд хувааж 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 900,585 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,000 төгрөгийн тал хувь 103,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 103,000 төгрөгийг, хариуцагч Н.Г******гээс 103,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х*****Б***** ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ