Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2020/0158

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн би, Удирдлагын академийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/9******* тоот захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ... Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.А******* 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Явуулын ажлын байр /автобус/ хүрээнд Хан-Уул дүүрэгт ажилласан болно.

https://www.ulaanbaatar.mn/Home/newsdetail?dataID=******* цахим хуудсанд энэ талаар оруулжээ. Ийнхүү ажиллахдаа тус шүүхэд маргаантай газрын асуудлуудыг урьдчилсан журмаар шийдвэрлэх болсон тул тус шүүхэд гаргасан Удирдлагын академийн Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/9******* дугаар захирамжийг илт бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Удирдлагын академиас Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ******* бүрэн дунд сургуулийн захиралд холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/9******* тоот захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01/244 тоот албан бичгээр Удирдлагын академийн захирал С.З*******аас С.Г*******т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эрх, үүргийг эдэлж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлд гарын үсэг зурах ...нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, эсхүл хэсэгчлэн татгалзах ... эрхтэйгээр итгэмжлэл олгосон нь хүчин төгөлдөр байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д тус тус заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлээсээ татгалзсан тухайгаа илэрхийлж, энэ тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн.

Иймд Удирдлагын академийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/9******* тоот захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлаж, баримтад гарын үсэг зуруулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Удирдлагын академийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/9******* тоот захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэ нь бусад этгээд уг асуудлаар бие даасан нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН