Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2019/ДШМ/07

 

 

 

 

 

 

 

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч ******* шүүгч         Б.Батзориг

                          Шүүгчид                                       Г.Давааренчин                                       

                                                                                          Д.Буянжаргал

                                Оролцогчид:

                                 Прокурор                                           Г.Цолмонгэрэл

                          Өсвөр насны

                          шүүгдэгч                                 *******

                        Өсвөр насны

шүүгдэгчийн өмгөөлөгч              Г.Энхцэцэг

                          Өсвөр насны шүүгдэгчийн

                      хууль ёсны төлөөлөгч                *******

                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нарыг оролцуулж, ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны сарын 10ы өдрийн 2018/ШЦТ/22 тай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн Маралмаад холбогдох эрүүгийн 18100000027 тай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ******* ******* ******* суманд төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* ******* ******* ******* ******* а , ам бүл , эцэг, эх, ах, дүү нарын хамт ******* ******* ******* ******* 04- тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн Маралмаа /РД:МЮ-022401/

 

  Холбогдсон хэргийн талаар: Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2018 оны 10 сарын 1-ны өдрийн 19 цагийн орчимд ******* ******* ******* ******* нутаг дэвсгэрт насанд хүрээгүй зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/22 тай шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хуулийн ******* ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******гийн Маралмааг мөн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч ******* овогт *******гийн Маралмаад 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ******* ангийн 8. зүйлийн 2-д зааснаар өсвөр насны ялтан *******д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг асгаж биечлэн эдлэх ялын хэмжээг 0 цагийн хугацаагаар тогтоож, өсвөр насны ялтан *******д оногдуулсан 0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлахгүй нийтэд тустай ажлыг цалин хөлс олгохгүй хийлгэхийг ******* ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулж өсвөр насны ялтан *******д урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Өсвөр насны шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Г.Энхцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралд гаргасан тайлбартаа:

 ...Анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй боловч өсвөр насны шүүгдэгчид 0 цагийн нийтэд тустай ажил хийх ял шийтгэсэн нь түүний эрүүл мэнд, цаашид сурч боловсрох хугацаа, сэтгэхүйн онцлогт тохироогүй гэж үзэж байна. Өсвөр насны шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ******* ангийн 8 бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Өсвөр насны шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, хохирогчтой эвлэрсэн, мөн өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал /ЕБС-ийн -р ангийн эмэгтэй сурагч, ам бүл -лаа амьдардаг, амжиргааны түвшний босго шугамаас доогуурт тсан өрх болон шүүгдэгчийн эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ******* ангийн 8.1 дүгээр зүйл, 8.7 зүйлийн 1 дэх хэсэгт ззасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахыг тэнсэж, хүмүүжпийн чанартай албадлагын арга хэмжээ авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү...

******* нь хохирогчтой эвлэрсэн. *******гийн хувьд ам бүл тавуулаа амьдардаг. Амьжиргааны түвшин доогуур, мөн хаа вольеболын шигшээ т тогтлодог хэд хэдэн тэмцээнд орж байр эзэлж байсан. Одоогийн байдлаар сургуулиас нь элсэлтийн ******* шалгалттай холбоотой давтлагууд явагдаж байгаа тул *******д хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгөөчээ гэж давж заалдах гомдол гаргасан гэжээ

                                                                         

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ...Хэргийн товч утгын тухайд: Шүүгдэгч ******* нь 2018 оны 10 сарын 1-ны өдрийн 19 цагийн орчим ******* ******* ******* ******* нутаг дэвсгэрт зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны сарын 10-ны өдрийн 22 тай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11. зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ******* ангийн ял оногдуулах хэсэгт зааснаар 0 цагийн ажил хийлгэхээр шийдсэн.

Хэргийн дүгнэлтийн тухайд: Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь 40-10 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, 240-720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялтай төрөлтэй. Иймээс шүүхээс шүүгдэгч *******д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 240 цагийн нийтэд тустай ажил оногдуулсан. Үүнийг Эрүүгийн хуулийн ******* ангийн 8. зүйлийн 2-д зааснаар 0 цагийн ял оногдуулсан нь үндэслэлтэй байгаа тул Эрүүгийн хуулийн ******* ангийн 8.1, 8.7 зүйлд заасныг журамлан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч хэрэглэх шаардлагагүй, үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2018 оны 10 сарын 1-ны өдрийн 19 цагийн орчим ******* ******* ******* ******* нутаг дэвсгэрт насанд хүрээгүй зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт ******* ******* Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/22 тай шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хуулийн ******* ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******гийн Маралмааг мөн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч ******* овогт *******гийн Маралмаад 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ******* ангийн 8. зүйлийн 2-д зааснаар өсвөр насны ялтан *******д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг асгаж биечлэн эдлэх ялын хэмжээг 0 цагийн хугацаагаар тогтоож, өсвөр насны ялтан *******д оногдуулсан 0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлахгүй нийтэд тустай ажпыг цалин хөлс олгохгүй хийлгэхийг ******* ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулж өсвөр насны ялтан *******д урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Өсвөр насны шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Г.Энхцэцэг, хууль ёсны төлөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу *******д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: *******д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий ажилтан эсэх нь тодорхойгүй, ******* аймаг дахь Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтний 2018 оны 10 сарын 18-ны өдрийн  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон Шинжээч томилсон тогтоолын дагуу ******* аймаг дахь Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 2018 оны 10 сарын 2-ны өдрийн №9 тай дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтлийн зэргийг тогтоосон нь Зөрчил Шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 2-д дараахь тохиолдолд хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэж болно.

2.1. гэрч, хохирогч, холбогдогч зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл сэтгэцийн байдлыг тодорхойлох,

2.2. холбогдогчийг донтох сэтгэцийн эмгэгтэй эсэхийг тогтоох шаардлагатай бол

2.. холбогдогчийн насыг гэрчлэх баримт бичиг байхгүй бөгөөд түүний насыг тогтоох нь зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой бол...,

8. Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27. зүйлд заасан журмыг баримтална...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1-д “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тодорхой мэдлэг зайлшгүй бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ...,

2. Дараах тохиолдолд заавал шинжилгээ хийлгэнэ:

2.2 хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох,... гэсэн заалтуудыг ноцтой зөрчжээ.

Өсвөр насны шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Д.Ариунтуяа, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч ******* нар нь ******* аймаг дахь Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 2018 оны 10 сарын 2-ны өдрийн №9 тай дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг ******* аймаг дахь цагдаагийн газрын жижүүрийн офицерын Хүсэлтийг хангахаас татгалзах тухай 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн /хх-ийн 8-84-р ху/ тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

Анхан шатны шүүх дээр байдлуудад дүгнэлт хийлгүйгээр ******* аймаг дахь Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 2018 оны 10 сарын 2-ны өдрийн №9 тай дүгнэлтийг нотлох баримтын үндэслэл болгож хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ...”, 7-д “...Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй...” гэсэн заалтуудыг зөрчиж байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Иймд  ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/22 тай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9. зүйлийн 1.1, 9. зүйлийн 1, 1.2, 9.9 дүгээр зүйлийн 1, 1., 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/22 тай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

         

          2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол *******д авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

         

          .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 0 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                       ШҮҮГЧИД                   Г.ДАВААРЕНЧИН

                                                                           Д.БУЯНЖАРГАЛ