Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 156/ШШ2024/00406

 

2024 08 19 156/ШШ2024/00406

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай 

156/2024/00379

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч: ............дугаар давхар байрлах, ............. ББСБ ХХК,

Хариуцагч: Хэнтий аймгийн .....................оршин суух, ...........,

Нэхэмжлэлийн шаардлага: 752,435.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:   

1. Нэхэмжлэгч ............. ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

.... нь ............. ББСБ ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ЗГ2221990Х тоот зээлийн гэрээ байгуулж 849,900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 482,738.67 төгрөг, хүү 232,936.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,760.68 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 752,435.50 төгрөг байна. .... нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгээгүй 430 хоног хугацаа хэтрүүлсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул шүүхэд хандаж байна. Иймд .... оос 752,435.50 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ............. ББСБ-ын нэхэмжлэлийг .... нь 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр бүрэн төлж барагдуулсан болно гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч ............. ББСБ ХХК нь хариуцагч .... ид холбогдуулан 752,435.50 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ............. ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 752,435.50 төгрөгийг хариуцагч .... нь төлсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ............. ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,608 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,304 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,304 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............. ББСБ ХХК-д олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:   

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч ............. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч .... ид холбогдох 752,435.50 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч .... нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ............. ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,608 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,304 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч .... оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,304 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............. ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА