Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 156/ШШ2024/00409

 

2024 08 28 156/ШШ2024/00409

  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 156/2024/00383/и

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, .............оршин суух, ..............,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...........,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ..............

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ............ нь 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нефть баазын төв уурын зууханд галчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хүсэлт гаргагч ............ нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нефть баазын  төв уурын зууханд галчаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн. Иймээс намайг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........... нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............ нь 1981 оны хавар 8 дугаар анги төгсөөд галлагааны ажил эхэлсэнтэй холбоотойгоор 1981 оны 10 дугаар сарын 01-ээс Хэнтий аймгийн Нефть хангамжийн баазын төв уурын зууханд галчаар ажиллаж байсан. 1982 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ажлаасаа гарсан. .............. ажиллаж байсан тушаал, цалингийн баримтыг авчирсан боловч 1981, 1982 оны Нефть хангамжийн баазын тушаал шийдвэрүүд Хэнтий аймгийн Архивт ирээгүй байна. Хөдөлмөрийн дэвтрийн бичилтээр Хүнсний үйлдвэрт ажиллаж байсан үеэс хойш бичсэн. Хэргийн материалд цугларсан баримтаар 1982 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот тушаалаар нэр бүхий 2 хүн нийт 3 хүнийг Нефть хангамжийн баазын төв хангамжийн уурын зуухны галчийн ажлаас чөлөөлсөн Нефть хангамжийн баазын даргын тушаал байна. Архивын газраас холбогдох баримтууд ирээгүй тухай албан тоот байна. Нефть хангамжийн баазад ..............г ажиллаж байх үед ажиллаж байсан хоёр хүнийг гэрчээр асуулгасан. Хэрэгт гэрчээр асуугдсан гэрч нь ..............г хар багаас нь мэднэ, хамт ажиллаж байсан гэсэн гэрчийн мэдүүлэг байгаа. Эдгээр нотлох баримтуудаар 1981 оны 10 дугаар сарын 01-ээс 1982 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Нефть хангамжийн баазын төв уурын зууханд галчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргаж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

Хүсэлт гаргагч ............ нь 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нефть баазын төв уурын зууханд галчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:

1. 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 0253 дугаартай ............эс ...........т олгосон итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 3 тал),

2. Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 350 дугаартай албан бичиг (хх-ийн 4 тал),

3. Хүсэлт гаргагч ..............н иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 5 тал),

4. Хэнтий аймгийн Нефть баазын даргын 1982 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6 тал),

5. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 08/214 дугаартай ...Хэнтий аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны гал түймэртэй тэмцэх албаны 1990 оны архивын, Нефть баазын 1981 оны удирдлагын баримтад ............д холбогдох баримт гараагүй болно гэх албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7 тал),

6. Хүсэлт гаргагчийн нэр дээрх 006714 дугаартай ..............н нэр дээрх 1982, 1983, 1986, 1990 оны эрхэлсэн ажлын талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8-9 тал),

7. Хөнгөн хүнсний үйлдвэрийн Яамны харьяа Хэнтий аймгийн хүнсний үйлдвэрийн захиргааны даргын 1982 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Ажилд томилох ба ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 10 тал),

8. Хөнгөн хүнсний үйлдвэрийн Яамны харьяа Хэнтий аймгийн хүнсний үйлдвэрийн захиргааны даргын 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 11 тал),

9. Гэрч .............. шүүхэд өгсөн ...Би 1981 оноос 1995 оныг хүртэл Хэнтий аймгийн нефть баазад түгээгчээр ажиллаж байсан. ............ нь 1981 онд сургуулиа төгсөөд манай Хэнтий аймгийн Нефть баазад галчаар ажилд орж байсан. 1983 оныг хүртэл ажилласан. Түүнээс хойш нефтийн постод ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг (хх-ийн 16 тал),

10. Гэрч ................... шүүхэд өгсөн ...Би 1979 оноос 1999 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Нефть баазад техникч механикч, ноцасчин гэх зэрэг ажил хийж байсан. ............ нь 1980 онд манай Хэнтий аймгийн Нефть баазад галчаар ажилд орж байсан. .............. ах .............. гэж хүн Нефть баазад гал сөнөөгчөөр ажиллаж байсан ахтай нь бид найзууд юм. ............ 1983 оныг хүртэл Нефть баазад галчаар ажилласан. 1980 оны сүүлээр ажилд орж байсан байхаа одоо би цаг хугацааг нь нарийн санахгүй байна. Нефть баазад галчаар ажиллаж байсан л үнэн... гэх мэдүүлэг (хх-ийн 24 тал),

11. Хүсэлт гаргагчийн нэр дээрх 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бичигдсэн ХААТР маягтын дэлгэрэнгүй лавлагаанд ...мэргэжил-0, ажилладаг байгууллага-Барилга угсралтын трест, ажилд орсон-1986 он, эрхэлдэг ажил-мужаан гэжээ (хх-ийн 28 тал),

12. Хэнтий аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийн 8б ангийг 1981 онд төгсөгчдөд олгосон бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний тайлангийн хуулбар (хх-ийн 29-30 тал) зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч ..............н 1981-1982 онд ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 08/214 дугаартай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр ............тэй хамт ажиллаж байсан гэх ................ нараас гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч ............ нь Хэнтий аймгийн Нефть баазад 1982 онд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан түүний нэр дээрх 1980.01.16-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч Д.Болдоо нь Хэнтий аймгийн Нефть баазад 1981-1982 онд Хэнтий аймгийн Нефть баазад ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан түүний нэр дээрх 1976 оны 7 дугаар сарын 14-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрчийн мэдүүлгийг хэрэгт үнэлж шийдвэрлэсэн болно.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч .............. 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нефть хангамжийн баазын төв уурын зууханд галчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Боржигон овогт ................. 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нефть хангамжийн баазын төв уурын зууханд галчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ        Б.МАРИНА