Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 156/ШШ2024/00410

 

2024 08 30 156/ШШ2024/00410

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

156/2024/00388/И 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ............. тоотод байрлах, .................ББСБ ХХК,

Хариуцагч: Хэнтий аймаг, ............... тоотод оршин суух, Хас овогт ...............,

Нэхэмжлэлийн шаардлага: 5,356,747.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:    

1. Нэхэмжлэгч .................ББСБ ХХК нь хариуцагч .........т холбогдуулан 5,356,747.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч .................ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ......... нь ".................ББСБ" ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 1108317 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ, 17520 дугаартай цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 5,400,000 төгрөгийн зээлийг сарын 2,9 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай буюу 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан.

Зээлдэгч ......... нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн төлбөрт 1,428,909.32 төгрөг, хүүний төлбөрт 1,725,953.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 23,760.32 төгрөг, нийт 3,178,624 төгрөгийг төлсөн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацаанд зээлийн үлдсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна.

......... нь 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 398 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 3,777,027.77 төгрөг, зээлийн хүү 1,487,258.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,460.96 төгрөг, нийт 5,342,747.16 төгрөг төлөхөөр байна. .................ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч ......... нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан бөгөөд одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй, сайн дураар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж дараах шаардлагыг гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан 1108317 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 17520 дугаартай цахим зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,777,027.77 төгрөг, хүүний төлбөрт 1,487,258.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,460.96 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, нийт 5,356,747.16 төгрөгийг .........оос гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч ......... нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие .................ББСБ-ын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 5,356,747.16 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

- 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 892,792 төгрөг,

- 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 892,792 төгрөг,

- 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 892,792 төгрөг,

- 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 892,792 төгрөг,

- 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 892,792 төгрөг,

- 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 892,792 төгрөгийг тус тус төлөх саналтай байна гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .................. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч .........ын шүүхэд гаргасан хариу тайлбартай танилцлаа. Төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч .................ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч .........т холбогдох 5,356,747.16 төгрөг гаргуулах тухай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч .................ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан зээл, зээлийн хүү нийт 5,356,747.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ......... нь 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 892,792 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 892,792 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 892,792 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 892,792 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 892,792 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 892,792 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Хариуцагч ......... нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч .................ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,258 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 53,129 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч .........оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 53,129 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .................ББСБ ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч .................ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 5,356,747.16 /таван сая гурван зуун тавин зургаан мянга долоон зуун дөчин долоон төгрөг арван зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ......... нь 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 892,792 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 892,792 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 892,792 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 892,792 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 892,792 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 892,792 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч .................ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,258 /нэг зуун зургаан мянга хоёр зуун тавин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 53,129 /тавин гурван мянга нэг зуун хорин ес/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч .........оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 53,129 /тавин гурван мянга нэг зуун хорин ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .................ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ......... нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА