Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 448

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч О.Пүрэвсүрэн,

Хохирогч Т.С,

шүүгдэгч Х.Э нарыг оролцуулан тус шүүхийн "А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Бэсүд овогт Хы Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708000140028 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бэсүд овогт Хы Э, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1975 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, 42 настай, тусгай дунд боловсролтой, зүтгүүрийн аж ахуйн техникч мэргэжилтэй, Алтан гадас ирээдүй харуул хамгаалалтын албанд хамгаалагчийн ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, Сургуулийн .. дугаар гудамжны ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ......

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Х.Э нь 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Ану” караоке дотор иргэн Т.Стэй маргалдан цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ;

  1. Шүүгдэгч Х.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: "Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн” гэв.
  2. Хохирогч Т.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: "...2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ажлаа тараад Х.Э бид хоёр караокед орсон. Тэгээд караокед намайг үнсэх гээд дайраад байсан. Харин би үнсүүлэхгүй гээд Х.Эыг болиулсан. Гэтэл Х.Э уурлаад миний зүүн талын нүд рүү гараараа цохисон. Би шүүгдэгч Эаас ажилгүй байх үеийн цалин хөлс, хоолны мөнгө гэж 840.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

  1. Хохирогч Т.Сийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 10 цагийн үед ажлаа тараад ажлын газрын Э гэдэг хүнтэй Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цамбагаравын

 

 

2

 

автобусны буудлын ард үйл ажиллагаа явуулдаг "Ану” нэртэй караокед 14 цагийн үед ороод 1 цаг 30 минут дуулахаар болж орсон. Тэнд ороод бид хоёр тус бүр 200 грамм архи уусан. Тэгээд тэнд дуулаад сууж байХ Э намайг оролдоод үнсэх гэж дайраХ нь би эсэргүүцээд боль гэхэд "намайг гараараа цохиод зүүн нүдний тус газарт 2 удаа цохиод, зүүн гарын шууны дотор хэсгээс хазаад намайг хамгаалах гээд гараараа түлхэхэд баруун гарын сарвууны арын хэсгээс гараараа 3-4 удаа маажаад баруун зүүн хөлний өвдөгний дотор хэсэгт хөхөртөл цохисон. Би хүч хүрэхгүй болохоор ширээн дээр байсан архины рунк авч шидэхэд Эын толгойны хэсэгт туссан. Тэгээд толгойгоо бариад гараад зугтаасан юм. Миний зүүн нүд хөхөрсөн бөгөөд 2 сар өнгөрчихөөд байХ хавдар нь буухгүй, нүдний хөх нь гүйцэд арилахгүй байна. Тухайн үед миний толгой доргиж, гуя хэсэг хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22- 23),

"...Э согтчихоод намайг үнсэж, таалаад уруулнаас хүртэл хазаад байсан ба баруун болон зүүн гарнаас базаж бариХ баруун, зүүн шуунд цус хуралт үүссэн... Тэгээд миний өвдөг рүү цохиход өвдөгт цус хуралт...баруун гараараа зүүн шанаан тус газар...2 удаа цохиход тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл үүссэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),

  1. Гэрч П.Дэнсмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Ану” караокег хувиараа ажиллуулдаг бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ажил дээрээ үйлчлэгч Жаргал, зөөгч Оюундэлгэр нарын хамт ажиллаж байХ 14 цагийн үед гаднаас нэг залуу, хүүхэн хоёр орж ирээд манай караокены гурван давхарын №4 өрөөнд орсон юм. Тэгээд тэр хоёр Хараа нэртэй архи тус бүр 100 граммыг цэвэр усны хамт захиалсан. Тэгээд цаг орчмын дараа зөөгч ажилтай Оюундэлгэр өрөө рүү нь ороод гарч ирэнгүүтээ надад нөгөө хоёр хүн хундага хагалчихсан, хоорондоо маргалдаад байна гэж хэлсэн бөгөөд би зөөгчөөрөө ширээн дээр нь байгаа шилэн хундагыг хураагаад авчруулсан. Тэгээд удалгүй нөгөө хамт явж байсан залуугийнх нь цамц нь цус болчихсон гараад явсан бөгөөд араас нь нөгөө эмэгтэй нь гараа хундаганд зүсчихсэн гэж бууж ирээд намайг зодчихлоо гээд манай ажил дээр агсам тавиад орилоод байсан. Тэгтэл нөгөө хамт явж байсан залуу нь гаднаас орж ирсэн бөгөөд нөгөө хүүхэн залуу руугаа дайраад, залуугаа газар унагаагаад хогийн савны төмөр тагаар толгой руу нь цохиод толгойноос нь цус гаргачихсан. Тэгээд би 102 дугаар луу гэр бүлийн хоёр зодоон хийгээд караокены эд зүйл эвдээд байна гэж дуудлага өгсөн. Нөгөө хүүхэн, залуу хоёр нэлээн маргалдаж байгаад хамт гараад явцгаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30),
  2. Гэрч Б. Жаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Цамбагаравын ард байдаг "Ану” караоке пабад тухайн үед хамт ажиллаж байсан Оюундэлгэрийн хамт байж байсан юм. Тэгтэл 13 цагийн үед гаднаас 1 хүүхэн, залуу хоёр орж ирээд манай караокены №5 номерийн вип өрөөнд орсон бөгөөд 100 грамм Хараа архи захиалж уусан. Тэгээд удаагүй 1 цаг гарангийн дараа хонх дугарахаар нь тус өрөөнд ороход архины хундага үйрүүлж хагарчихсан байсан. Тэр хоёр хоорондоо маргалдсан шинжтэй байсан ба тэр эрэгтэй нь надтай зөрөөд гарсан. Тэгэхээр нь би эмэгтэйгээс нь яасан, юу болсон юм бэ гэхэд юм ярихгүй, асуусан асуултанд хариулахгүй байгаад байсан. Тэгсэнээ нөгөө залуугийнхаа араас гараад доод шатны хажууд хоорондоо хэрэлдээд маргалдаад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-33),
  3. Арван найман насанд хүрээгүй гэрч Л.Анужингийн мөрдөн байцаатанд өгсөн: ”...Би яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 6 сарын сүүлээр байх. Би Орбитод байдаг эмээгийндээ байж байтал манай ээж С над руу утсаар яриад "ээж нь хүнд зодуулчихлаа” гээд ярьсан. Тэгээд би тэр өдөр ээжтэйгээ Хархорин захын ард "Амтат зоогийн” газарт очиж уулзсан чинь манай ээжийн нүд нь хөхрөөд хавдчихсан, хүнд зодуулсан байдалтай байсан. ...би ээжээс нэлээн удаан шалгаасны эцэст ээжийг ажлын газрынх нь Э гэж залуу зодсон юм байна гэж мэдсэн. ...Ээжийн нүүр хөхөрсөн, одоо л харин гайгүй болж...байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),
  4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн №1874 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 

 

3

 

"...Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд, доод, зүүн нүдний гадна хэсэгт 10х8.5см хүрэн ягаан, гадуураа шаргал өнгийн туяа бүхий тармал цус хуралттай, орчны зөөлөн эд хавдаж овойсон, зүүн шууны дотор дунд хэсэгт 2х3см, баруун шууны дотор доод хэсэгт 1х1см, баруун өвдөгний дотор дээд хэсэгт 1.2х1.1см, зүүн өвдөгт 2х3см хүрэн ягаан өнгийн шаргал өнгийн туяа бүхий цус хуралтай, зүүн нүдний алимны гадна буланд тархмал улаан ягаан өнгийн цус харвалттай. ДҮГНЭЛТ:

  1. Т.Сийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны доргилт, баруу, зүүн, шуу, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 41-42, 47),

-Шинжээч эмч О.Болороогийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Дээрх гэмтлийг холбогдогч этгээд нь...атгасан гараараа зүн нүд орчим болон шанаан тус газар нь тааруулж цохисон тохиолдолд үүсэх боломжтой. Гэхдээ уг гэмтэл нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр...хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн гэмтэл байсан. Гараараа цохих ч юм уу, хөл, гараас нь базах, чимхэх, цохих үед үүссэн гэмтэл байсан. Учир нь дээрх гэмтэл нь олон жижиг, жижиг цус хуралт бүхий гэмтлүүд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44),

  1. Шүүгдэгч Х.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн үед ажлын газрын Стэй хамт ажлаас буугаад амрахдаа 1 шил 0.5 грамм "Хараа” нэртэй архийг ажлын ойролцоо дэлгүүрээс авч уугаад, дараа нь би өөрийнхөө монетон бөгжөө 50.000 төгрөгөөр тооцож Сийн иргэний үнэмлэхээр Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Начин заан” ломбарданд барьцаалаад тэндээсээ такси бариад Стэй хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цамбагаравын автобусны буудлын ард үйл ажиллагаа явуулдаг "Ану” нэртэй караокед 13 цагийн үед 1 цаг 30 минут дуулахаар болж орсон. Тэнд ороод бид тус бүр 200 грамм архи уугаад С дуулаад, би нэг их дуулдаггүй болохоор хажууд нь сууж байсан. Тэгээд бид хоёр хоорондоо муудалцаад С намайг хэд хэдэн удаа алгадаад намайг зайл гээд хөөгөөд байхаар нь би зөрүүлээд баруун гараараа зүүн шанаа тус газар нь нэг удаа алгадчихсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12, 50-51),
  2. Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон гэрч Х.Цэнгэл, гэрч Ч.Мөнгөнсүх нарын мэдүүлэг (хавтаст хэргийн 34, 35), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 54, 61), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57), "Алтан гадас ирээдүй” ХХК-н тодорхойлолт (хавтаст хэргийн 62),

- хохирлын баримтууд (хавтаст хэргийн 64-69), "Натур” эмнэлэгт толгойны КТГ зураг авахуулсан мөнгө тушаасан баримт (хавтаст хэргийн 74) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс шүүгдэгч Х.Эт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шудрага ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

 

4

 

  1. Гэм буруугийн талаар.

-Шүүгдэгч Х.Э нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, Цамбагарав үйлчилгээний төвийн хойно байрлах "Ану” караокед 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагийн орчимд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Т.Стэй маргалдан түүний нүүрэн тус газар нь цохих, хазах, маажих зэргээр зодож, шууд санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

-Хохирогч Т.Сийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ..."Ану” нэртэй караокед ...Э намайг оролдоод үнсэх гэж дайраХ нь би эсэргүүцээд боль гэхэд намайг гараараа цохиод зүүн нүдний тус газарт хоёр удаа цохиод, зүүн гарын шууны дотор хэсгээс хазаад намайг хамгаалах гээд гараараа түлхэхэд баруун гарын сарвууны арын хэсгээс гараараа 3-4 удаа маажаад баруун зүүн хөлний өвдөгний дотор хэсэгт хөхөртөл цохьсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

  • Насанд хүрээгүй гэрч Л.Анужингийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...ээж С над руу утсаар яриад "ээж нь хүнд зодуулчихлаа" гээд ярьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),
  • Гэрч П.Дэнсмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...манай караокены гурван давхарын №4 өрөөнд ...Оюундэлгэр ...ороод гарч ирэнгүүтээ надад нөгөө хоёр хүн хундага хагалчихсан, хоорондоо маргалдаад байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30),
  • Гэрч Б.Жаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Тэр хоёр хоорондоо маргалдсан шинжтэй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-33),
  • Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн №1874 дугаартай шинжээчийн...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 41-42),

-Шүүгдэгч Х.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн ..."Ану” нэртэй караокед 13 цагийн үед 1 цаг 30 минут дуулахаар болж орсон...Тэгээд бид хоёр хоорондоо муудалцаад С намайг хэд хэдэн удаа алгадаад намайг зайл гээд хөөгөөд байхаар нь би зөрүүлээд баруун гараараа зүүн шанаа тус газар нь нэг удаа алгадчихсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12, 50-51) зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дээрх баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Э нь хохирогч Т.Сийг зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсанаас болж хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Х.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь, улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас Х.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргав.

-Шүүгдэгчээс гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөх саналын гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

 

 

5

 

Шүүгдэгч Х.Эт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Э нь "Алтан Гадас Ирээдүй” ХХК-нд хамгаалагч ажилтай болох нь хохирогч Т.С болон түүний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав. Харин шүүгдэгч нь торгуулын ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг хүлээн авах боломжгүй. Өөрөө хэлбэл шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилтай байх тул уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар Х.Эт торгох ялыг 3 (гурван) сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.С нь ажилгүй байх хугацааны буюу олох ёстой орлого 1 сарын цалин болох 400.000 төгрөг, дээрх хугацаанд амьжиргаандаа хэрэглэж байсан гэх хоол, унааны мөнгө 440.000 төгрөг тус тус нэхэмжилсэнийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1708000140028 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Бэсүд овогт Хы Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Х.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Х.Э нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг, хохирогч Т.С нь холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээснийг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

6

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  2. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ