| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00434/И |
| Дугаар | 156/ШШ2024/00419 |
| Огноо | 2024-09-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 156/ШШ2024/00419
2024 09 05 156/ШШ2024/00419
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00434/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ............... байрлах, ..........,
Хариуцагч: Хэнтий аймгийн .............. тоотод оршин суух, ...............,
Нэхэмжлэлийн шаардлага: 366,162 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч .......... нь хариуцагч ..............д холбогдуулан 366,162 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч .......... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .............. нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дараа төлбөрт Postpaid Mongoldoo 30 (6,0) үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91362112 дугаарын эзэмшигч болсон. .............. нь гэрээний үүргээ үл биелүүлж 91362112 дугаарын 2024 оны 3 дугаар сарын байдлаарх төлбөр 361,662 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээнд заасан дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөрөө төлөхийг сануулан мэдэгдэл өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд ..............гээс 366,162 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч .............. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ..........-иас гаргасан нэхэмжлэлийг хүлээн авлаа. Нэхэмжилж байгаа 366,162 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 120,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 120,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 127,000 төгрөгийг тус тус төлөх саналтай байна гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............... нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ..............гийн тайлбартай танилцлаа. Хариуцагчийн гаргасан төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч .......... нь хариуцагч ..............д холбогдуулан 366,162 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ..........-ийн шүүхэд гаргасан 366,162 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч .............. нь 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 120,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 120,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 127,000 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Хариуцагч .............. нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ..........-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,635 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,817 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ..............гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,817 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ..........-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ..........-ийн нэхэмжилсэн 366,162 /гурван зуун жаран зургаан мянга нэг зуун жаран хоёр/ төгрөгийг хариуцагч .............. нь 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 120,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 120,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 127,000 төгрөгөөр тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ..........-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,635 /арван нэгэн мянга зургаан зуун гучин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,817 /таван мянга найман зуун арван долоо/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,817 /таван мянга найман зуун арван долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ..........-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч .............. нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА